x

Хятад улс ажилчдаа хэт их ажиллуулдаг компаниудад анхааруулга өглөө

Хятад улс ажилчдаа хэт их ажиллуулдаг компаниудад анхааруулга өглөө.

Өнгөрсөн пүрэв гаригт тус улсын дээд шүүхээс Хятадад түгээмэл хэрэглэгддэг "996" гэж нэрлэдэг өглөөний 09:00 цагаас оройны 21:00 цаг хүртэл ажилладаг практикийг буруушаасан байна. 

Долоо хоногийн зургаан өдөр нь ийм цагаар ажиллах үзэгдэл тус улсын томоохон технологийн компаниуд, гарааны бизнесүүд болон бусад хувийн бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл байдаг.

"Сүүлийн үед зарим салбарт хэт их цагаар ажиллах нь ихээхэн анхаарал татаж байна" гэж Ардын дээд шүүх Хүний нөөцийн болон нийгмийн хамгааллын яамнаас гаргасан мэдэгдэлдээ бичжээ. Мөн ажилчид амсхийх болон амрах эрхтэй байдаг бөгөөд ажлын цагийн үндэсний системийг дагаж мөрдөх нь ажил олгогчдын хууль ёсны үүрэг юм гэж бичжээ.

Хөдөлмөрийн дүрмийг зөрчсөн төрөл бүрийн салбарын компаниудын хэд хэдэн жишээг иш татсан бөгөөд үүнд нэрээ нууцалсан шуудангийн компани ажилтнуудаа 996 цаг ажиллах ёстой гэж зааварчилсан байсан аж. 

Шүүхээс ажилчдад ийм их ажил хийхийг хэлснээр "ажлын цагийн дээд хязгаарыг уртасгах тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хүчингүйд тооцох ёстой" гэж мэдэгджээ.

Хэт их ажиллах соёлын эсрэг олон нийтийн эсэргүүцэл шинэ зүйл биш юм. Алибаба (BABA)-г үүсгэн байгуулагч Жэк Ма хоёр жилийн өмнө 996 соёлыг "асар их адислал" гэж нэрлэснийхээ дараа Хятадад маш их шүүмжлэлд өртөж байсан юм. Мөн Хятадын хөдөлмөрийн хуулиар ажилчдыг удаан хугацаагаар ажиллахыг хориглосон байдаг.

Гэхдээ тус улсын дээд шүүхийн гаргасан хамгийн сүүлийн энэхүү тогтоол нь үнэндээ Хятадад хувийн бизнесийг асар ихээр нухчин дарж, хүчирхэг корпорациудын нөлөөг хязгаарлахын тулд шинэ журам, торгууль ногдуулж эхэлж байгаатай холбоотой гэв. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, боловсролын тэгш бус байдлыг арилгах, нийгмийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Ши Жиньпин дарга болон бусад дээд албан тушаалтнууд энэхүү хатуу арга хэмжээг зөвтгөжээ.

Б.Бүжлхамаа

www.cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 9 цаг 41 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 9 цаг 45 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 10 цаг 8 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 10 цаг 15 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 10 цаг 37 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 10 цаг 45 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 11 цаг 8 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top