x

Бөөнөөр хорих лагериас 2500 гаруй хүүхэд аварсан Ирена Сендлер

Германд нацизм ид цэцэглэж байсан дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1000 гаруй еврей хүнийг өөрийн үйлдвэрт ажиллуулж байгаа нэрээр аварсан Германы бизнесмэн Оскар Шиндлерийн тухай дэлхий дахин мэднэ. Мөн дайны эхээр Литвад сууж байсан Японы консул Сугихара (Японы Шиндлер)-гийн тухай ч мэднэ. Өөр бас Чехээс 669 еврей хүүхдийг Их Британи руу гаргаж аварсан Николас Уинтоны тухай ч бас дуулсан байх. Нацистуудын хядлагаас еврейчүүдийг аварсан ийм буянтай хүмүүсийн нэг нь Польшийн сувилагч Ирена Сендлер. Тэр нацистуудын Варшавт байгуулсан еврейчүүдийн геттогоос 2500 хүүхдийг аварч гаргасан гавьяатан.

Ирена Сенлерова

Ирена Сендлер хэмээн нэршсэн Ирена Сендлерова 1910 оны хоёрдугаар сарын 15-нд Варшавт Польшийн католик шашинтны гэр бүлд төрж Отвоцк хотод өсчээ. Нацистууд Польшийг булаан эзлэх үед Сендлер Варшавт амьдарч байгаад эхний өдрөөс л еврейчүүдэд тусалж эхэлсэн байна. Урьд нь Отцовск, Тарчин хотуудын нийгмийг хамгааллын байгууллагад ажиллаж байсан тэрээр хамтрагчдынхаа тусламжтайгаар еврейчүүдэд тусла­хын тулд 3000 гаруй хуурамч бичиг баримт үйлдэж, улмаар эсэргүүцлийн “Зегота” нууц байгууллагатай нэгдсэн байна. Тэр цагт германчуудын үзэн яддаг гол дайсан болж байсан еврейчүүдэд тусална гэдэг илрэх л юм бол цаазын тавцанд өөрийгөө тавина гэсэн үг байлаа.

Гэсэн ч тэрээр нийгмийн хамгааллын ажилтан нэрээр нацистуудын Варшавт байгуулсан еврейчүүдийг тусгайлан хорьдог геттод нэвтрэх эрх олж авсан байна. Түүний гол үүрэг бол тэнд байгаа иргэдэд фашистуудын хамгийн их эмээж байсан халдварт өвчин ялангуяа гэдэсний халдвар гарсан эсэхийг хянаж байх явдал байжээ.

350 мянга гаруй хүнийг хаашаа ч гаргахгүйгээр хорьсон тэр газрын тухай Сендлер “Энэ бол жинхэнэ там байлаа. Хүмүүс хэдэн зуугаараа зүгээр гудамжинд үхэж байхад дэлхий дахин харсаар байсан ч таг дуугүй байлаа” гэж хожим нь хэлсэн байдаг.

Хүүхдүүдийг аварч эхэлсэн нь

Харин Ирена амь насаараа дэнчин тавьж хотын захиргаа, еврейн нийгэмлэг, буяны байгууллагын мөнгө ашиглан тусламжийн бүхэл бүтэн тогтолцоо бий болгосон байна. Тэр тийш орох эрхээ ашиглан еврейчүүдэд хоол хүнс, нүүрс, зайлшгүй шаардлагатай эд зүйл, эм хэрэгсэл нууцаар оруулж өгдөг байлаа. 1942 оны зунаас еврейчүүдийг тэндээс үхлийн лагериуд руу зөөж эхлэхэд Ирена цаг алдаж болохгүйг ойлгож хүүхдүүдийг тэндээс зөөж гаргаж эхэлсэн байна.

Тэр үндсэн ажил гэдэсний халдвар гарч байгаа эсэхийг шалгах нэрийнхээ дор багачуудыг чемодан, тэргэнцэр, эм хэрэгсэлтэй хайрцаг, нярай хүүхдийг цүнхэндээ хийн зөөж эхэлжээ. Бүр бяцхан хүүхдүүдэд унтуулах эм өгөөд эм хэрэгслийн дор хийж, түргэний машины багаж, ачаан дор нуун гаргаж байлаа. Түүний хамтрагч түргэний машины жолооч гэхэд л нохойгоо байнга кабиндаа авч явдаг геттогоос гарахад шалганы цэргүүд ирэхээр жолооч сэмээрхэн нохойныхоо сарвууг чангаар цохиж хуцуулан хүүхдийн амьсгаа, уйлах дууг дардаг байсан гэдэг. Чухам ингэж нохой хүртэл хүүхүүдийн амийг аврахад оролцдог байжээ.

Зарим эх сурвалжид Сендлерт гестапогийнхон ч тусалдаг байсан гэсэн байдаг. Фашистын хүнд суртал, авлигад идэгдсэн офицерууд гэсэн үг. Ирена Сендлер тийм хүмүүсийг олж “худалдан авч” чадсан байна. Тэрээр гаргасан хүүхдүүдээ тэр геттогийн ойролцоо байсан шүүхийн хуучин байшинд хүргэж тэндээс нь сүмүүд, асрах газар, айлуудад хуваарилдаг байжээ. Түүнд нийгмийн ажилтнууд, католик сүмийн гэлэнмаа Матильда Геттер нар тусалдаг байв.

Сендлер геттогийн байшингууд, орц, хонгилоор явж нуугдсан айлуудад очиж хүүхдээ өөрт нь өгөхийг хүсдэг байсан ч тэр нь амьд авч гарах ямар ч баталгаагүй байлаа, тэглээ ч эцсийн найдвар тул эцэг эхчүүд хүүхдээ амьд үлдээхийн тулд түүнд итгэж өгсөөр байжээ.

Сендлер аварч гаргасан хүүхдүүдийнхээ мэдээллийг нарийн тэмдэглэж шилэн саванд хийн найз бүсгүйнхээ цэцэрлэгт модон доор нууж байжээ. Чухам энд л Сендлерийн аварсан хүүхдүүдийн овог нэр, хаашаа илгээсэн, ямар айлд өргүүлсэн зэрэг нарийн мэдээлэл байсан нь дайны дараа эцэг эх нь эрж олоход тус болсон төдийгүй Сендлерийн гавьяаг тодруулахад тус болсон юм.

Энд нийт 6 сартайгаас эхлээд 15 нас хүртэлх 2500 хүүүхдийн нэр байгаа нь Германы алдарт Оскар Шиндлерийн аварсан хүнээс хоёр дахин их болж байна. Дайны дараа ч Сендлер ажлаа үргэлжлүүлж нэрсийн жагсаалтынхаа дагуу хүүхдүүдийг эцэг эхэд нь эргүүлэн өгөхөөр хөөцөлдсөн боловч ихэнхийнх нь ээж аав бөөнөөр хорих лагерьт амь үрэгдсэн байжээ. Жагсаалтад Сендлер эхлээд хүүхдийн жинхэнэ нэрийг бичээд, ард нь шинээр өгсөн нэрийг, хамгийн сүүлд хэнийд өгсөн шинэ хаягийг нь бичдэг байжээ.

Авлига өгч цаазын ялаас мултрав

Жижигхэн биетэй, дугариг царай­тай энэ бүсгүйг фашистууд угаалгын газар ажилладаг байсан нэг нэргүй мэдээлэгчийн мэдүүлгээр 1943 оны аравдугаар сард баривчилжээ. Гестапо Ирена Сендлерээс “Зегота” нууц байгууллага яаж ажиллаж байгаа, тэдний ард хэн байгааг мэдэх гэж тамлан байцаасан байна. Түүний хөл гарыг хугалж буудан алахаар шийдсэн ч мөн л авлига өгч байж буудан алсан хэмээн хуурамч бичиг баримт үйлдээд арваннэгдүгээр сард суллажээ. Чухам хэдий мөнгөөр энэ гайхамшигт, хатан зоригт эмэгтэйн амийг аварсан талаар хаана ч тэмдэг­лээгүй өнгөрчээ. Юутай ч эмэгтэйг цаазалсангүй. Хөл гар нь хугархай Ирена Сендлерийг ойд хаясныг “Зегота”-гийн хүмүүс олж авсан байна. Түүний нэрийг өөрчлөн нууц байдалд хамгаалж байсан байна.

Дайны дараах нам гүмхэн даруухан амьдрал

Дайны дараа Ирена Сендлер Варшавт ганц өрөө байранд нам гүмхэн амьдарч байлаа.

Харин эцэг эх нь бөөнөөр хорих лагерьт амь үрэгдсэн хүүхдүүдийг өнчин хүүхдийг асрах газарт хуваарилж өгсөн байна. Дараа нь тэдний ихэнх нь Палестинаар дамжин Израильд очицгоосон гэдэг.

Польшид коммунист засаглал тогтсоны дараа Ирена Сендлерийг дайны үед Польшид тогтож байсан Засгийн газартай хамтран ажилласан хэмээн жирэмсэн байхад нь байцааж байсны улмаас 1949 онд хүүхдээ дутуу гаргахад хүрч байж. Сендлер 1950 он хүртэл Нийгмийн хамгааллын хэлтсийн даргын туслах, Варшавын Эрүүл мэнд нийгмийн хамгааллын газрын зааварлагч, Эх баригчдын сургуулийн захирлын орлогч, хөдөлмөрийн сургуулийн захирал, шүдний техникчдийн сургуулийн захирлын орлогч зэрэг ажил хийж байгаад 1967 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан байна.

Коммунист дэглэм түүнийг улс төрийн шалтгаанаар Израиль руу зорчихыг хориглосоор байгаад Польшид улс төрийн дэглэм өөрчлөгдсөний дараа л сая нэг юм зөвшөөрөл өгсөн байна. 2006 онд Ирена Сендлерийг 96 настай байхад нь Польш болон Израилийн Засгийн газар хамтраад Нобелийн шагналд нэр дэвшүүлснээр сонин хэвлэлд түүний гавьяаг нийтэлж олны хүртээл болсон байна. Тэр жил Нобелийн энхтайвны шагналыг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Альберт Гор хүртсэн юм. Гэхдээ одоо Альберт Горыг хүмүүс бараг дурсахгүй байхад фашизмын хар аюул дундаас эрсдэл бүхнийг даван туулж олон мянган хүүхдийн амийг аварсан энэ шавилхан эмэгтэйг хорвоо үргэлж дурссаар л байна.

1965 онд Израилийн Холокостын “Яд ва-Шем” музей Ирена Сендлерийг “Ард түмний энхийн элч”-ээр өргөмжилжээ. 2003 онд Польшийн төрийн дээд шагнал “Цагаан бүргэд” одонгоор шагнасан байна. 2007 онд түүнийг Олон улсын “Инээмсэглэл” одонгоор шагнажээ.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэл “Өргөө” зочид буудлын асуудлыг дахин сөхөж, өмчөө нэхэв саяхан Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан 1 мин Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 14 цаг 51 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 14 цаг 53 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 14 цаг 54 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 14 цаг 56 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 14 цаг 59 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 15 цаг 1 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 15 цаг 8 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 15 цаг 9 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 15 цаг 10 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 16 цаг 39 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 17 цаг 5 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 17 цаг 6 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 17 цаг 8 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 17 цаг 9 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 17 цаг 10 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 17 цаг 13 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 17 цаг 15 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 17 цаг 15 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top