x

Хятадын сургуулиуд "Ши Жиньпиний бодол"-ыг сургалтын хөтөлбөртөө оруулжээ

Хятад улс үндэсний сургалтын хөтөлбөртөө БНХАУ-ын даргын улс төрийн үзэл суртлыг нэвтрүүлэх аж.

"Ши Жиньпиний бодол" нь "өсвөр насныханд марксист итгэл үнэмшлийг бий болгоход тусална" гэж Боловсролын яамнаас шинэ удирдамжид дурджээ.

Энэхүү үзэл суртлыг бага сургуулиас их сургууль хүртэлх хичээлд нь тусгах аж.

Энэ бол БНХАУ-ыг удирдагч Ши-гийн нийгмийн янз бүрийн салбарт эрх баригч Хятадын Коммунист намын үүргийг нэгтгэх хамгийн сүүлд хийсэн оролдлого болж байна.

Яамнаас гаргасан мэдэгдэлд "социализмыг бүтээгч, залгамжлагчдыг ёс суртахуун, оюун ухаан, бие бялдар, гоо зүйн бүх тал дээр төлөвшүүлэх" зорилготой гэжээ.

Удирдамжид "Хөдөлмөрч сэтгэлгээгээг төлөвшүүлэх" хөдөлмөрийн боловсрол, үндэсний аюулгүй байдлын талаарх боловсролыг тусгасан болно гэсэн байна.

2018 онд Хятадын дээд байгууллага "Ши Жиньпиний үзэл санааг" ​​үндсэн хуулиндаа тусгаэ байв.

Түүнээс хойш энэ нь зарим их дээд сургуулиудад болон хичээлээс гадуурх үйл ажиллагаа, цугларалтыг зохион байгуулдаг улс төрийн залуучуудын жигүүрүүдийн дунд хэрэгжиж эхэлсэн байна.

"Ши Жиньпиний бодол" нь коммунист үзэл санааг онцолсон 14 үндсэн зарчимтай бөгөөд мөн:

  •  "Бүрэн, гүнзгий шинэчлэл", "шинэ хөгжиж буй санаа"-ыг уриал.

  •  "Хүн ба байгаль хоёрын хооронд эв найртай амьдрах" гэж амла.

  •  "Ардын арми дээр намын үнэмлэхүй эрх мэдэл"-ийг онцлон тэмдэглэ.

  • "Нэг улс хоёр систем", эх оронтойгоо нэгдэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэ зэрэг үзэл орсон байдаг байна.

Гэсэн хэдий ч шинэ удирдамж нь илүү өргөн хүрээг хамарсан хувилбар ажээ.

"Бага сургуулиуд нь эх орон, Хятадын Коммунист нам, социализмыг хайрлах сэтгэлийг төлөвшүүлэхэд чиглэнэ. Харин дунд ангид сурагчдын улс төрийн анхан шатны дүгнэлт, үзэл бодлыг бий болгоход туслахын тулд ойлголтын туршлага, мэдлэг судлалын хослолыг анхаарч үзэх болно" гэж төрийн хэвлэл мэдээлжээ.

Мөн "Коллежид онолын сэтгэлгээг бий болгоход илүү их анхаарал хандуулах болно" гэж нэмжээ.

Тус яам нь намын удирдлага, үндэсний батлан ​​хамгаалах боловсрол зэрэг сэдвүүдийг сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна гэж Боловсролын яамны ажилтан Тиан Хуйшен Global Times-д ярьжээ.

Өмнөх Хятадын удирдагчид намын үндсэн дүрэм, сэтгэлгээнд тусгагдсан өөрсдийн улс төрийн үзэл баримтлалыг гаргаж ирсэн.

Гэхдээ намын үүсгэн байгуулагч Мао Зэдунаас өөр хэн ч үзэл суртлаа "бодол" гэж тодорхойлж байгаагүй байна.

А.Долгор 

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 13 цаг 4 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 13 цаг 5 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 13 цаг 6 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 8 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 13 цаг 17 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 15 цаг 54 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 15 цаг 56 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 15 цаг 57 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 58 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 17 цаг 29 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 17 цаг 30 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 17 цаг 32 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 17 цаг 51 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 18 цаг 6 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 18 цаг 11 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 19 цаг 40 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 19 цаг 42 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 19 цаг 42 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 19 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 19 цаг 45 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top