x

АНУ Хятадыг дахин кибер халдлагын хэрэгт буруутгалаа

Гуравдугаар сард болсон дэлхийн хамгийн том компаниуд, засгийн газрууд болон цэргийн гэрээт гүйцэтгэгчдийн ашигладаг Майкрософт имэйлийн системийг чиглэсэн кибер халдлагын дараа АНУ анх удаа Хятадыг гэмт хэргийн бүлэглэлүүдэд томоохон хэмжээний хакердах үйл ажиллагаа явуулахад мөнгө төлсөн гэж буруутгав.

НАТО-гийн бүх гишүүд Байдены засаг захиргаанаас гаргасан буруутгалтай санал нэгдэв.

Харин Европын холбоо Хятадтай худалдааны голлох түншлэлтэй тул Хятад улсыг олон нийтийн өмнө шүүмжлэхээс татгалзаж байна.

Хэдийгээр АНУ сүржин мэдэгдэл хийн, АНУ-ын засгийн газрын агентлагууд болон 100 гаруй компанийг хамарсан өргөн цар хүрээтэй SolarWinds халдлагад тус улсыг буруутгаж байгаа боловч Дөрөвдүгээр сард Цагаан ордон Оросын эсрэг хориг арга хэмжээтэй авсныг бодвол ямар нэгэн даржин хориг арга хэмжээ авахгүй нь.  

АНУ бараг арван жилийн өмнөөс онлайн тагнуулын довтолгоонд Хятадыг нэр цохож, буруутгаж эхэлсэн бөгөөд үүний дийлэнх нь оюуны өмчийн хулгайгаар дамжин Америкийн компаниудын эсрэг зэрэглэл багатай фишинг мэйл ашигладаг байсан аж. Эдгээр халдлагаас харахад Хятад улс одоо илүү боловсронгуй, төлөвшсөн дижитал дайсан болон хувирчээ.

Мөн түүнчлэн АНУ-ын Ардчилсан сенаторууд Хятад шиг цаг уурын томоохон хууль тогтоомжгүй орнуудаас төмөр, ган болон бусад импортод татвар ногдуулах төлөвлөгөөгөө зарлав.

 Хятад бусад мэдээнд:

  • Микро чипийн аварга компани болох Tsinghua Unigroup дампууралтай нүүр тулж байгаа бөгөөд энэ нь Хятад улс хагас дамжуулагчийн бие даах чадварыг эрэлхийлэх явц дахь ухралт юм.

  • Бээжин монополийн эсрэг халхавч ашиглан хүчирхэг технологийн компаниудыг тэргүүлэх чиглэлдээ нийцүүлэн ашиглаж байна гэж Нью-Ёорк Таймсийн тоймч бичжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 10 цаг 43 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 10 цаг 47 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 11 цаг 10 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 11 цаг 17 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 11 цаг 39 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 11 цаг 47 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 12 цаг 10 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top