x

Хятад, Франц, Германы төрийн тэргүүнүүд онлайнаар уулзжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар 7 сарын 5-нд онлайн уулзалт хийжээ.
 
Энэ үеэр Ши Жиньпин: "Цар тахлын нөхцөл байдал одоо ч хүндхэн хэвээр байгаа төдийгүй эдийн засаг хэзээ сэргэх нь тодорхойгүй байна. Дэлхийн ертөнцөд өмнөх аль ч үеэс илүүтэйгээр итгэлцэл, харилцан хүндэтгэл, үнэнч хамтын ажиллагаа шаардлагатай байна. Харин нэгнийгээ хардаж сэрдэж, сөргөлдөх нь аль алиндаа ашиггүй. Тиймээс Хятад, Европ нийтлэг ойлголт, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, даяарчилагдсан сорилтуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ бүхний тулд, нэгдүгээрт, харилцан нэгнийгээ зөвөөр ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, Харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, жинхэнээсээ олон ургальч үзлийг хамгаалах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, ерөнхийдөө тогтвортой, тэнцвэртэй хөгжсөн том улс гүрэн хоорондын харилцааг үүсгэх хэрэгтэй. Хятад улс өөрийгөө сайтар хөгжүүлэхийг эрмэлзэж байна, харин бусдын байр суурийг эзлэх нь Хятадын улсын хөгжлийн зорилго биш" гэв.  
 
Харин Э.Макрон: "Өнгөрсөн хэдэн арван жилд Хятад улс асар их хөгжлөө. Францын тал Хятад улстай үргэлжлүүлэн ажил хэрэгчээр хамтран ажиллаж, Европ-Хятадын хөрөнгө оруулалтын санал санаачилгыг дэмжиж, Хятад улстай хүмүүнлэгийн солилцоогоо өргөжүүлэх бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд Францад хөрөнгө оруулахыг урьж байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийг хамгаалах зэрэг асуудлаар Хятад улстай улам ойлголцож, Күньмингийн “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ыг үндэслэн байгуулагч талуудын 15-р чуулган болон Марселийн дэлхийн байгаль орчны хамгаалалтын 7-р чуулганг амжилттай зохион байгуулахыг дэмжина.
 
Хятад улс хөгжиж буй орнуудад вакцин шударгаар хуваарилахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг Францын тал сайшааж байгаа бөгөөд энэ чиглэлээр Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн.
 
Өрийн асуудлыг хойшлуулах тухай Их 20-ын бүлгийн санаачилгыг практик дээр хэрэгжүүлэхэд гаргасан Хятадын талын хүчин чармайлтыг Францын тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд Африк тив дэхь хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг асуудлаар Хятад улстай үргэлжлэн идэвхтэй хамтран ажиллахад Францын тал бэлэн байна" гэжээ.
 
Мөн онлайн уулзалтанд оролцсон, Ангела Меркель: "Хятад улс цар тахлыг ялан дийлж, эдийн засгаа хөгжүүлж буйд баяр хүргэе. Вакцины  үйлдвэрлэл, хуваарилалт, хүмүүсийн зорчих болон худалдааны харилцаа холбоог сэргээж хөгжүүлэх чиглэлээр Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Герман бэлэн байна. Европ, Хятадын харилцаа маш чухал, тиймээс нэг нэгэндээ харилцан хүндэтгэлтэй хандаж, яриа хэлцлээр санал зөрөлдөөнөө арилгах ёстой. Европын Холбоо-Хятадын удирдагчдын 23-р уулзалтыг даруй зохион байгуулахыг Германы тал дэмжих бөгөөд Европ-Хятадын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг даруй батлахыг хүсэж байна. Түүнчлэн Хятад улстай цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, цар тахлын эсрэг Африкийн тэмцлийг дэмжих зэрэг асуудлаар идэвхтэй зөвшилцөхөд ч бэлэн байна" гэсэн байна.
 
Г.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 7 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 12 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 17 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 29 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 36 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 43 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 14 цаг 51 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 52 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 14 цаг 53 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 14 цаг 55 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 15 цаг 4 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 17 цаг 41 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 17 цаг 43 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 17 цаг 44 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 17 цаг 45 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 19 цаг 16 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 19 цаг 17 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 19 цаг 19 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 19 цаг 38 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 19 цаг 53 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top