x

АНУ: Афганистанд иргэний дайн дэгдэх эрсдэлтэй байна

Афганистан дахь АНУ тэргүүтэй төлөөлөгчийн газрын командлагч, генерал Остин Миллер АНУ болон олон улсын цэргүүд ирэх долоо хоногт гарахаар бэлдэж байгаа тул тус улс эмх замбараагүй, олон талт иргэний дайн руу орох замд орж болзошгүйг анхаарууллаа.

Остин Миллер "Одоо байгаа замналаа үргэлжлүүлбэл иргэний дайн болох нь илт байна. Энэ бол дэлхийн анхаарлыг татсан асуудал байх ёстой" гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.  

Тэрээр цэрэг татлага хэзээ дуусах талаар тодорхой цаг хугацаа хэлээгүй боловч 2018 оны 9-р сараас эхэлсэн командлалаа удахгүй дуусгах хэмжээнд хүрсэн талаар мэдээлэв.

Вашингтонд Төлөөлөгчдийн танхим цэргүүдтэй хамтран ажиллаж байсан мянга мянган Афганчуудыг АНУ-д цагаачлах боломжийг олгох үйл явцыг хурдасгахаар санал хураав. Орчуулагч, инженер, хамгаалагчаар ажиллаж байсан олонхи нь хамтын ажиллагаанаасаа болж аюулд оржээ.  

Талибанчууд давшиж байгаа тул Кабулын иргэний нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг үргэлжлүүлэх талаар АНУ, Туркийн хооронд хэлэлцээр хийгдэж байна. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол Афганистанаас тусламжийн бүлгүүд тасалдаж магадгүй бөгөөд Кабул дахь АНУ-ын элчин сайдын яам болон бусад дипломат төлөөлөгчийн газруудыг хадгалах төлөвлөгөө нь хөсөр хаягдах бололтой.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 13 цаг 8 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 14 цаг 49 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 15 цаг 19 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 15 цаг 38 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 19 цаг 10 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 19 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 21 цаг 1 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 21 цаг 10 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 21 цаг 19 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 21 цаг 25 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 21 цаг 43 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 22 цаг 4 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 22 цаг 9 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 22 цаг 14 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 22 цаг 19 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 22 цаг 39 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 23 цаг 26 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Өчигдөр 08 цаг 34 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top