x

Дэлхийн медиа аваргууд "охид, эмэгтэйчүүд"-ийг цахимаар хамгаалж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Фэйсбүүк, Твиттер, ТикТок, YouTube нь платформ дээрээ эмэгтэйчүүдэд тулгардаг дарамтыг таслан зогсоох анхны хамтарсан амлалтаа хийсэн гэж World Wide Web Сангаас мэдээлэв.

Нийгмийн сүлжээний аваргууд Долдугаар сарын 1-ний өдөр хэрэглэгчид өөрсдийн бичлэгүүдтэй харьцаж буй хүмүүсийн хяналтыг илүү нарийвчлалтай болгож, тайлангийн явцыг сайжруулж өгөхөөр амалжээ.

Энэхүү амлалтууд нь World Wide Web Сангаас 212 идэвхтэн, эрдэмтэн судлаачид, улс төрчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн удирдагчдын гарын үсэг бүхий дөрвөн компанийн гүйцэтгэх захирлуудад нээлттэй захидал бичсэн сурталчилгааны кампанит ажлын төгсгөл хэсэг юм. 

Дэлхийн дөрвөн том технологийн платформ Вэб сантай хамтран онлайн хүчирхийлэлтэй тэмцэх, тэдний платформ дээр эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр зоригтой багц үүрэг амлалтыг баталж, компаниуд эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замуудын талаар салбар дундын хамтын ажиллагаа албан ёсны хэлэлцээр анх удаа болж байгааг тэмдэглэжээ.

Эдгээр компани тус бүр өмнө нь тус тусдаа ижил төстэй үүрэг амлалт авч байсан аж. Тодруулбал, Фэйсбүүк нь 2017 онд хэрэглэгчдийн хүсээгүй найз нөхдийн хүсэлт, мессежээс зайлсхийх зорилгоор боловсруулсан дарамт шахалтын эсрэг арга хэрэгслийг олон нийтэд танилцуулж байсан. Тэр жил Твиттер эмэгтэйчүүдийг онлайнаар аюулгүй байлгах үүднээс тайлагнах хэрэгслүүдээ бэхжүүлж, зөвшилцөлгүй нүцгэлэх дүрмээ чангатгасан юм. Харин YouTube 2019 онд танхайрлын эсрэг хуулийг чангатгахаа амласан бөгөөд TikTok нь хэрэглэгчдэд өнгөрсөн жил тэдний видеон дээрх сэтгэгдлийг мэдээлэх, хориглох, устгах эрх мэдлийг нэмэгдүүлжээ.

Гэхдээ эдгээр арга хэмжээ нь тус болсон байж магадгүй ч онлайн хүчирхийллийг дорвитой бууруулсан нь тодорхойгүй байна. Судлаачдын үзэж байгаагаар дарамт шахалт нь эмэгтэйчүүд, өнгөт арьстнууд болон гадуурхагдсан бусад бүлгүүдийн хувьд хамаагүй муу хэвээр байна.

Өнгөрсөн жил "The Economist" сэтгүүлд явуулсан судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн гуравны нэгээс илүү хувь нь цахим ертөнцөд хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлсэн байна. Хар арьст эмэгтэйчүүд цагаан арьст эмэгтэйчүүдээс хавчлагад өртөх магадлал 84 хувиар илүү байсан гэж Эмнести Интернэшнл байгууллагаас 778 сэтгүүлч, улс төрчийн хүлээн авсан жиргээнд хийсэн тоймд дурджээ.

Б.Бүжлхамаа

www.qz.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 4 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 9 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 14 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 26 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 33 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 40 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 14 цаг 48 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 49 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 14 цаг 50 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 14 цаг 52 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 15 цаг 1 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 17 цаг 38 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 17 цаг 40 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 17 цаг 41 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 17 цаг 42 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 19 цаг 13 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 19 цаг 14 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 19 цаг 16 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 19 цаг 35 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 19 цаг 50 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top