x

Сидней хот хөл хорих горимд шилжлээ

Дельта хувилбар Австралийн хамгийн том хотоор дамжин тархаж байгаа тул албан тушаалтнууд Сидней хот болон түүний эргэн тойрны бүх бүс нутгуудад хоёр долоо хоногийн хатуу хөл хорио тогтоолоо. Энэ нь 2020 оны эхэн үеэс хойш хийгдэж буй анхны ийм хөл хорио бөгөөд хурдацтай өсөн нэмэгдэж буй дэгдэлтээс болгоомжилж буйг харуулж байна.

Нисэх онгоцны буудлын лимузингын жолоочоос эхэлсэн кластер бараг 100 тохиолдол руу үсрээд байгаа бөгөөд ойрын өдрүүдэд хэдэн зуун тохиолдол гарах төлөвтэй байна. 

Албаны хүмүүс үсчний салон, хүргэлтийн жолооч зэрэг аж ахуй эрхлэгчдэд илүү санаа зовж байна. Учир нь нэгэн үсчний салон хэд хэдэн үсчин нь халдвартай байгааг мэдэхгүй 900 үйлчлүүлэгчтэй байсан бол, хүргэлтийн жолооч нь олон хоног загас зөөвөрлөж хотоор хэрэн хэссэний дараа шинжилгээ нь эерэг гарсан, тиймээс далайн үйлчилгээ эрхэлдэг бүх хүмүүс эрсдэл дунд байна. 

Эхэндээ ийм хүчтэй арга хэмжээг эсэргүүцсэн албан тушаалтнууд хэд хэдэн шинэ дамжуулах гинж олдсоны дараа зайлшгүй шаардлагатай болсон гэж мэдэгдэв. 

Сидней хот даяар Долдугаар сарын 9 хүртэл хүмүүс гэрээсээ гарч зөвхөн биеийн тамирын дасгал хийх, эмнэлгийн тусламж авах, хайртай хүмүүсээ асрах, хоол хүнс худалдаж авах эсвэл бусад чухал үйл ажиллагааг эрхлэх боломжтой.

Австрали бол Ази, Номхон далайн бүс нутагт коронавирусийн уналт, өсөлттэй үргэлжлүүлэн тэмцэж буй олон орны нэг бөгөөд гол төлөв шинэ хувилбаруудаас болоод мөн вакцины тархалт удаашралтай байгаагаас болж байгаа юм. Сидней хотын ихэнх хүмүүс вакцин хийлгээгүй байгаа аж.

Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр Австралийн иргэдийн дөрөвний нэгээс доошгүй нь дор хаяж нэг тун авчээ.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • Эверестийн ууланд гарсан олон арван уулчин коронавирусийн халдвар авсан талаар өөрийн биеэр мэдээлж байсан ч Непал үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
  • Хятадад үйлдвэрлэсэн Синовакийн тунг авсан Индонезийн эмч нар одоо хүртэл өвдөж байна.

  • Энэтхэгийн эмч нар вирусын шинэ хувилбар болох Delta Plus-т санаа зовж байна.

  • Их Британийн эрүүл мэндийн сайдын туслахаа тэвэрч байгаа зурагнууд тарж, түүнийг дэглэм зөрчсөн тул огцрууллаа.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 42 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 11 цаг 46 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 9 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 16 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 38 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 12 цаг 46 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 9 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top