x

Токио хотын амьтны хүрээлэнгийн панда ихэр зулзага төрүүлжээ

Токиогийн зуны олимпийн наадам болохоос өмнө уг хотод баяр тэмдэглэх нэг шалтгаан гарч ирлээ. Аварга том панда Шин Шин Уэно амьтны хүрээлэнд ихэр бамбарууш төрүүлсэн нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анхны панда төрөлт болжээ.

Токиогийн амьтны хүрээлэнгийн вэбсайт дээр шинэ төрсөн хоёр пандаг лхагва гаригийн 1 цаг 03 минут, 2 цаг 32 минутад нэг цаг хагасын зайтай төрсөн гэж мэдээлсэн байна.

Одоогоор тэдний хүйсийг тогтоогоогүй байгаа аж.

"Бүх ажилтнууд аварга том панда ээж, зулзагуудыг ажиглаж, хамгаалах чиглэлээр хамтарч ажиллаж байна" гэж амьтны хүрээлэн вэбсайтдаа нийтэлжээ.

Энэхүү сайтын мэдээллийн дагуу нэг бамбарууш 124 грамм (4.37 унци) жинтэй байна. Нөгөөгийнх нь жин тодорхойгүй байна. Зулзага нь амьтны хүрээлэнгийн вэбсайт дээрх зургаас харахад насанд хүрсэн хүний ​​гарын урттай ойролцоо харагдаж байв. 

Эх панда Шин Шин нь 2005 оны Долдугаар сарын 3-нд Хятадын Волонг дахь Аварга Панда хамгаалах, судлах төвд төржээ.  Тэрээр арван жилийн өмнө эрэгтэй хамтрагч Ри Ригийн хамт Үено амьтны хүрээлэнд ирсэн бөгөөд хосууд нь 2017 оны Зургаадугаар сард төрсөн Сян Сян хэмээх эмэгтэй панданы эцэг эх юм.

Нярай зулзагануудыг амьтны хүрээлэнгийн үзэсгэлэнд хэзээ оруулах гэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. 

Шинь Шинийг жирэмсэн байх магадлалтай шинж тэмдэг илэрснээс хойш олон нийтийн хараанаас хол байлгаж байсан байна. Мөн энэ хугацааны ихэнх нь цар тахалаас шалтгаалан зоопарк хаалттай байсан хугацаатай давхцаж байгаа юм.

Зургаадугаар сарын 4-д тус амьтны хүрээлэн үүдээ нээжээ.

Панда нь үржүүлэхэд хэцүү байдаг тул эмэгтэйчүүд нь жилд ганцхан удаа халуу оргиж, хамтрагчаа сонгодог ажээ.

"Панда одоо тавуулаа боллоо. Энэ бол үнэнхүү баяртай мэдээ юм" гэж Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Катцунобу Като хэлээд амьтны хүрээлэнгийн ажилтнуудад эх барьж авсанд нь баяр хүргэжээ.

Тэрээр "Амьтны хүрээлэнд байгаа бүх хүмүүс панда гэр бүлийг хамгийн түрүүнд эрүүл энх байлгахын тулд өдөр шөнөгүй чадах бүхнээ хийдэг гэдэгт би итгэдэг бөгөөд бүгдээрээ тэднийг халуун дулаан, чимээгүйхэн харж хамгаална гэж найдаж байна" гэжээ.

Б.Бүжлхамаа

www.cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 41 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 11 цаг 45 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 8 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 15 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 37 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 12 цаг 45 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 8 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top