x

ПАКИСТАН: Вакцинд хамрагдаагүй төрийн албан хаагчдын цалинг зогсоох шийдвэр гаргажээ

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явц удаашралтай байгаад санаа зовсон Пакистаны эрх баригчид эрс шийдэмгий арга хэмжээ авахаар шийджээ. Үүнд хоёр муж дахь хүмүүсийн гар утасны үйлчилгээг хаах, вакцинд хамрагдаагүй зарим төрийн албан хаагчдын цалинг зогсоох шийдвэр гаргасан байна.

Тэд коронавирусийн эсрэг вакцины талаарх гүнзгий эргэлзээ, тарилгын талаар илүү өргөн цар хүрээтэй хандахын тулд эдгээр арга хэмжээг авах шаардлагатай байна гэжээ.

Пакистан нь аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдсан вакцины талаар, ялангуяа полиомиелит өвчний талаарх ташаа мэдээлэлтэй удаан хугацаанд тэмцсээр ирсэн. Эцэг эхчүүд вакцин нь хортой, АНУ-ын хүүхдүүдийг үгүй хийх төлөвлөгөөний нэг хэсэг гэж үзэж, хүүхдүүддээ полиомиелитээс дархлаажуулахаас татгалздаг байна.

Энэхүү сөрөг суртал нь Пакистан хөрш Афганистанаас гадна дэлхийн саагийн вирусын хамгийн сүүлийн хоргодох газар болоод буй юм.

Мөн үүнтэй адилаар ковидын эсрэг вакцины гаж нөлөөний талаарх хуурамч онолууд Пакистанд өргөн тархсан байна.

Карачи хотын ачааны машины жолооч Эхсан Ахмед хэлэхдээ "Хүмүүс коронавирусийн халдвар авсны дараа хоёр жилийн дотор үхэх болно гэж би сонссон. Энэ бол 25 ам бүлтэй манай том гэр бүлд хэн ч өөрсдийгөө вакцинжуулах хүсэлгүй байгаа шалтгаан юм" гэсэн байна.

Засгийн газар энэ оны эцэс гэхэд 45-65 сая хүнийг вакцинжуулах зорилт тавьсан бөгөөд вакцины тунг худалдан авахад 1.1 тэрбум доллар зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа саяхан мэдэгдсэн байна.

Гэсэн хэдий ч, энэ мягмар гаригийн байдлаар Пакистан Засгийн газрын мэдээллээр Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн вакцинжуулалт эхэлснээс хойш 3 сая орчим хүнд вакцин хийлгэсэн байна.

Тус улсад COVID-19-ээс 22000 орчим нас баралт бүртгэгдсэн бөгөөд цар тахал эхэлснээс хойш 1 сая орчим хүн вирусын халдвар авсан нь тогтоогджээ.

Хүмүүсийг вакцин хийлгэхийг шаардахын тулд Пенжаб, Синдх гэсэн хоёр мужийн орон нутгийн эрх баригчид татгалзсан оршин суугчдын гар утасны үйлчилгээг хаахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ

"Засгийн газар хүмүүст вакцин хийлгэх ажлыг хөнгөвчлөхийн тулд чадах бүхнээ хийж байна" гэж Синдхэд суугаа мэдээллийн сайд Сайед Насир Хуссейн Шах хэлэв. Тэрээр вакцинд хамрагдахгүй байх шийдвэрийг “хүлээн авах боломжгүй” гэж мэдэгджээ.

Захирамж хэзээ хүчин төгөлдөр болох, хэрхэн хэрэгжих талаар эрх баригчид одоогоор мэдэгдээгүй байна.

Үүний зэрэгцээ, Синдх мужийн Засгийн газар Долдугаар сараас эхлэн вакцинд хамрагдаагүй төрийн албан хаагчдын цалин хөлсийг зогсоохыг Сангийн яамандаа үүрэг болгожээ.

Уг арга хэмжээг зарласнаас хойш хуурамч вакцинжуулалтын гэрчилгээний талаарх мэдээлэл маш ихээр өссөн байна.

Энэ долоо хоногт Карачи боомт хотын цагдаа нар хотын хамгийн том вакцинжуулалтын төвд хуурамч вакцинжуулалтын гэрчилгээг тус бүрийг нь 12$ үнээр зарж байсан этгээдийг баривчилжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 13 цаг 8 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 14 цаг 49 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 15 цаг 19 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 15 цаг 38 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 19 цаг 10 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 19 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 21 цаг 1 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 21 цаг 10 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 21 цаг 19 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 21 цаг 25 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 21 цаг 43 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 22 цаг 3 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 22 цаг 9 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 22 цаг 14 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 22 цаг 19 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 22 цаг 39 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 23 цаг 26 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Өчигдөр 08 цаг 34 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top