x

Үндсэн хуулийн өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэнэ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн гишүүдээс мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж, Үндсэн хуулийн төслийг дэмжин, санаачлагчаар УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурсан байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр хуулийн дагуу Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлжээ. Санал авах хугацаа 30 хоног бөгөөд холбогдох байгууллагуудаас санал ирсний дараа хуулийн төсөлд боловсруулалт хийн, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа гэнэ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 25-нд байгуулагдаж, нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрйн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа, санал асуулгыг нэгтгэсэн долоон чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулжээ. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш 2010 онд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хууль баталсан. УИХ-ын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онуудад үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн мэдүүлж, ажлын хэсэг байгуулж байжээ. Ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх санал асуулга, 2017 оны найм, есдүгээр сард олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирсэн саналуудыг нэгтгэж, төсөлд тусгасныг ажлын хэсгийн ахлагч онцоллоо.

Тухайлбал, УИХ-ын гишүүний үүрэг хариуцлагын хүрээнд санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмэх, УИХ-ын ээлжит чуулган чуулах өдрийг нэмэх, хууль батлагдах саналын босгыг өндөрсгөх заалтуудыг гишүүдийн саналаар оруулжээ.

 Мөн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцлийг бүрдүүлж, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх, УИХ-ын гишүүн давхар сайд байх тоог бууруулах зэрэг заалтуудыг оруулжээ.  Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгажээ. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарлыг тогтоохоор тусгасан байна.

Сонгууль бүрийн дараа төрийн албанд хийгддэг халаа, сэлгээг хязгаарлах зорилгоор төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх, томилгоо хийх албан тушаал дэвшүүлэхдээ ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах гэнэ.

Нэмэлт, өөрчлөлтийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцүүлж,  гуравдугаар хэлэлцүүлгийн эхэнд нийт гишүүдийн 3/2-ийн дэмжлэгтэйгээр санал асуулгыг шийднэ гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заажээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 1 цаг 16 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 1 цаг 20 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 1 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 1 цаг 29 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 3 цаг 34 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 3 цаг 41 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 4 цаг 1 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 4 цаг 6 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 4 цаг 10 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 4 цаг 18 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 4 цаг 23 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 4 цаг 55 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 21 цаг 22 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 21 цаг 57 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 23 цаг 36 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 23 цаг 46 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 23 цаг 53 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top