x

Ерөнхийлөгч Путин: Трампыг өвөрмөц, авьяаслаг хүн гэж боддог

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн NBC телевизийн сэтгүүлч Кейр Симмонсод тусгай ярилцлага өгсөн байна.

Энэ ярилцлагыг бүрэн эхээр нь ирэх 14-ний өдөр буюу АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай Женев хотноо анхны дээд хэмжээний уулзалт хийхээс  нь өмнө  цацахаар товлосон байгаа аж. Харин  өчигдөр NBC-гийнхэн тус ярилцлагынх нь онцлох хэсгээс дамжуулан  үзүүлжээ.

Ерөнхийлөгч Путин энэ ярилцлагынхаа үеэр олон улсын анхаарал татсан цөөнгүй сэдвээр байр сууриа илэрхийлж, сонирхолтой хариултуудыг өгчээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Путин Америкийн экс Ерөнхийлөгч Трампыг өвөрмөц хувь ертөнц гэж үздэгээ, харин одоогийн төрийн тэргүүн Байденыг гэнэтийн цочром шийдвэр гаргахааргүй жинхэнэ улс төрч хэмээн боддогоо илэрхийлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Би одоо ч АНУ-ын Ерөнхийлөгч асан Трампыг өвөрмөц, авьяаслаг хүн гэж боддог. Тийм биш бол тэр АНУ-ын төрийн тэргүүн болохгүй л байна. Трамп их улс төрийн нэг хэсэг биш. Ерөнхийлөгч Байден бол бүх амьдралаа улс төрд зориулсан хүн. Трампаас огт өөр. Үүнд давуу бас сөрөг тал  байдаг л байх. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар гэнэтийн шийдэл, хөдөлгөөн хийхгүй гэдэг нь тодорхой" гэжээ.

Ерөнхийлөгч Путин мөн АНУ-ын төрийн тэргүүний ихээхэн шуугиан тарьсан мэдэгдэлд сэтгэл зовнихгүй байгаагаа, мөн ийм дайралтад  эг их гайхаж цочирдохгүй гэдгээ илэрхийлсэн юм. 

Харин Орост төдийгүй хилийн чанадад  ч Оросын иргэдийн түүний  дотор сэтгүүлч, улс төрч, нууц  ажилтан асан хүмүүсийн аминд хүрсэн хэргүүд гарсантай холбоотойгоор тавьсан сэтгүүлчийн асуултад шуугиан тарьсан энэ хэргүүдийн гэм буруутнуудыг илрүүлснийг, мөрдөж шалгаж байгааг мэдэгджээ.

Мөн ОХУ Иранд Ойрхи дорнод дахь цэргийн зориулалттай байнууд руу халдах боломжтой хиймэл дагуулын систем худалдахаар бэлтгэж байна гэсэн мэдээллийг эрс  няцаажээ. Гэхдээ тэрээр Ирантай цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөө бий гэдгээ илэрхийлсэн байна.

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 1 цаг 20 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 1 цаг 42 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 1 цаг 47 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 1 цаг 52 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 2 цаг 4 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 2 цаг 11 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 2 цаг 18 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 16 цаг 26 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 27 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 16 цаг 28 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 16 цаг 30 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 16 цаг 39 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 19 цаг 16 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 19 цаг 18 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 19 цаг 19 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 19 цаг 20 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 20 цаг 51 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 20 цаг 52 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 20 цаг 54 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 21 цаг 13 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top