x

Хятадын Пи Ар проблем

Ерөнхийлөгч Ши Зиньпин өнгөрсөн долоо хоногт дэлхийн бусад улстай харилцаа холбоогоо сайжруулахыг Коммунист намын удирдлагуудад даалгасан билээ. Шинжээчид түүнийг улам бүр түрэмгийлсэн дипломат ажиллагаандаа санасан шигээ үр дүнд хүрээгүй гэж дүгнэжээ.

Харин Ши Зиньпин "Бид өөрсдийн дууны өнгө, аялгууг зөв тохируулахад анхаарлаа төвлөрүүлж, нээлттэй, өөртөө итгэлтэй, бас даруухан, төлөв байж, Хятадын итгэл үнэмшилтэй, хайрлагдахуйц, нэр хүндтэй дүр төрхийг бий болгохыг хичээх ёстой" гэсэн байна.

Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шиг найрсаг биш байгаа юм. Ши Зиньпин нь хурцадмал байдлыг өдөөсөн бодлогод өөрчлөлт орохыг мэдэгдсэнгүй. Эртнээс Хятадын удирдагчид боловсон хүчин, ард түмэндээ чиглүүлэх удирдамж тараадаг уламжлалтай. Жишээ нь Мао Зэдуны хэлсэн үгийг цуглуулаад "Бяцхан улаан ном"-д оруулсан байдаг.  

Одоогоор Ши Зиньпиний хэлсэн үгсийг хэд хэдэн боть болгон цуглуулаад байгаа бөгөөд намын албан тушаалтнуудад түүний үзэл бодлыг судлах апп хүртэл байгаа юм. Коммунист намын удирдах дээд байгууллага болох Улс төрийн товчооны сүүлийн хуралдаан дээр Хятад өнгө төрхийн талаар авч хэлэлцсэн байна. Гэхдээ хэлэлцэх гэхээсээ илүү “заах хурал” болжээ. Учир нь олон улсад Хятадын нэр хүнд улам бүр сөрөг байр суурьтай болсоор байгаа энэ цаг мөчид улс орны бодлогын талаар мэдээлэл дамжуулах нь “заах хурал”-ын гол зорилго байлаа.

Гэхдээ Ши Зиньпиний төлөвлөгөөгөөр "Эдгээр сөрөг ойлголтыг бий болгоход хувь нэмэр оруулсан улс орны бодлогын мэргэн ухаанд дэлхий ертөнцийг итгүүлэхийн тулд" хэмээн түлхэж байгаа нь дээр өгүүлсэн шиг дууны өнгөө аядуу болгон зөөлрүүлж, учирлаж байгаагийн тэмдэг биш байв. 

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 16 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 20 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 43 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 50 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 12 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 20 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 43 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top