x

Сейко Хашимото: Олимпийн наадам 100 хувь явагдана

Токио 2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Сэйко Хашимото "Олимпийн наадам үргэлжлэх болно гэдэгт 100 хувь итгэж байгаа ч коронавирусийн дэгдэлт гарсан тохиолдолд үзэгчидгүйгээр үргэлжлүүлэх бэлтгэлтэй байх ёстой" гэж мэдэгдлээ.

Нэг жил хойшлогдсон Токиогийн наадам эхлэхэд 49 хоног үлдээд байна.

Япон улс коронавирусийн халдварын эсрэг тэмцэж байгаа бөгөөд тус улсын ихэнх хэсэг нь хөл хорионы байдалтай байгаа юм.

Сэйко Хашимото BBC Sport-д хэлэхдээ "Наадам үргэлжлэх магадлал 100 хувь бид үүнийг хийх болно гэдэгт би итгэж байна" гэсэн байна.

Тэрээр мөн "Яг одоо хүн бүрийн сонирхлыг татаж байгаа асуулт бол Олимп яг яаж илүү аюулгүй, найдвартай болох гэж байна вэ? гэдэг асуулт. Японы ард түмэн өөрсдөдөө итгэлгүй байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн биднийг Олимпийн талаар ярихад бухимдал төрж байгаа байх. Сүүлийн үед Токио хотод наадам зохион байгуулахыг эсэргүүцэгчдийн дуу хоолой улам нэмэгдэж байна гэж бодож байна. 

Хамгийн том бэрхшээл бол бид хүмүүсийн урсгалыг хэрхэн хянах, удирдах боломжтой вэ гэдэгт байна. Хэрэв наадмын үеэр хямрал эсвэл онцгой нөхцөл байдалтай тэнцэх хэмжээний дэгдэлт тохиолдвол бид эдгээр наадмыг үзэгчгүй үзэхэд бэлэн байх ёстой.

Бид гадаадад ирсэн хүмүүс болон Японд байгаа хүмүүс, Японы оршин суугчид, иргэдэд аюулгүй, найдвартай орон зайг бий болгохын тулд аль болох бүрэн битүүлсэн нөхцөл байдлыг бий болгохыг хичээж ажиллаж байна" гэлээ. 

Наймдугаар сарын 24-нд эхлэх олимпын залгамж, паралимпийн наадамд олон улсын хөгжөөн дэмжигчдийг оруулахгүй.

Халдварын шинэ давалгаа Японд Дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд зарим газар нутагт Зургаадугаар сарын 20 хүртэл хязгаарлалт тавьсан байгаа аж.

Тус улс хүн амынхаа вакцинжуулалтыг бусад хөгжингүй орнуудаас хожимдуулж эхэлсэн бөгөөд одоогоор хүмүүсийн зөвхөн 3 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагджээ.

Сейко Хашимото гадаадад үзэгчгүй байх нь "маш эмзэг шийдвэр" гэхдээ "аюулгүй, хамгаалалттай Олимп"-ыг зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдэв.

"Олон тамирчдын хувьд энэ нь амьдралд нэг удаа л наадамд оролцох боломжтой боломж юм. Тэднийг бүгдийг нь дэмжиж ирсэн гэр бүлийн гишүүд, найз нөхөдтэй байх боломжгүй байх нь маш их шаналгаатай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Намайг ч бас энэ асуудал шаналгаж байна" гэжээ.

Зарим улс орнуудыг зорчихоос урьдчилан сэргийлэх боломжийн талаар Сейко Хашимото нэмж хэлэхдээ "Япон руу хэн ирж болох вэ гэдэг нь Японы засгийн газрын шийдэх асуудал юм. Хэрэв засгийн газар тогтоосон наад захын шаардлагыг хангаагүйн улмаас тухайн хүмүүс Японд ирж чадахгүй болвол ОУОХ, ОУПХ-ны зүгээс энэ талаар юу гэж бодож байгааг сонсох ёстой гэж бодож байна" гэсэн юм.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 1 цаг 22 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 1 цаг 44 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 1 цаг 49 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 1 цаг 54 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 2 цаг 6 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 2 цаг 13 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 2 цаг 20 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 16 цаг 28 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 29 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 16 цаг 30 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 16 цаг 32 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 16 цаг 41 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 19 цаг 18 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 19 цаг 20 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 19 цаг 21 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 19 цаг 22 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 20 цаг 53 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 20 цаг 54 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 20 цаг 56 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 21 цаг 15 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top