x

С.Амарсайхан: Авлига авсан мөнгөөрөө намайг зайлуулна гэж байхгүй шүү

НИТХ-ын дарга С.Амарсайхантай холбоотой “Зүүн баян рефайнери” компанийн асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "С.Амарсайханы эзэмшлийн компанид олгосон газрыг цуцалбал С.Батболд өөрөө огцорно. Энэ хүмүүс хоорондоо холбоотой" гэсэн мэдэгдлийг Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр хийсэн. Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн үгийг үгүйсгэж доорх тайлбарыг хийсэн байна. Тэр:

-“Амарсайхан гэдэг хувь хүний эзэмшлийн компанид ямар нэгэн асуудал байхгүй. Бүтэн хаваржингаа, зунжингаа гүтгэж байна. Сүүлийн үед зохион байгуулалттай гүтгэх, доромжлох, шантаажлах ажил газар авч байна. Намын, төрийн нэрээр, төсвийн мөнгөөр олон жил ажил амьдралаа залгуулж ирсэн нөхөд авсан авлигынхаа мөнгийг хэвлэл мэдээлэл, сошиалаар цацаж Амарсайханыг зайлуулах санаатай байна. Авлига авсан мөнгөөрөө гутааж, доромжлоод Амарсайханыг зайлуулна гэвэл эндүүрэл. Би нийслэлийн 1.5 сая хүний аюулгүй байдал, өдөр тутмын амьдралыг хариуцаж байгаа хүн. УИХ-ын гишүүн элдэв юм ярихаар араас нь хөөгөөд явах шаардлага надад байхгүй. Тэр Б.Пүрэвдорж гишүүн их сонин юм ярьж байна лээ. Амарсайханы нэр дээрх газрыг цуцал ч гэх шиг. Юу ярьж байгаагаа ч мэдэхгүй. УИХ-ын гишүүд хувийн мөрдөгч, хөлсний гүтгэгч болчихсон юм уу гэж ойлгоход хүрч байна.

УИХ-д байгаа зарим нөхөд улс орноо элгээр нь хэвтүүлчихээд иддэг төсөв мөнгө нь байхгүй, худалддаг арилждаг албан тушаал нь байхгүй болчихоор шантааж хийдэг болсон байна. 10 хүн ажиллуулж, 10 төгрөгийн татвар төлж үзээгүй байж тэгж болохгүй. Би төрийн байгууллагад олон жил бугшсан асуудлыг зөв тал руу нь болгохын тулд ажиллаж байгаа. Газартай холбоотой асуудлыг би анх хөндөж тавьсан. Албан тушаалтнуудтай холбоотой хариуцлагын асуудлыг ярьж байгаа. Мафийн сүлжээнд орчихсон хүмүүсийн гар хөл болчихсон хүмүүс олон байна. Үүнээс үүдэж янз бүрийн гүтгэлэг явж байгаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан саяхан Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 28 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 34 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 42 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 47 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 55 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 58 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 3 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 10 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 14 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 32 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 40 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 46 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 52 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 24 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 26 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 5 цаг 30 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 5 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 5 цаг 37 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top