x

Шри Ланкийн эрэг орчим химийн бодис ачсан ачааны хөлөг онгоц дэлбэрчээ

Химийн бодис ачсан ачааны хөлөг онгоц Шри-Ланкийн эрэг орчимд дэлбэрчээ. Үүнээс улбаалаад байгаль орчны томоохон гамшиг болох вий гэсэн айдас нутгийнхныг түгшээж байна.

Сингапурт бүртгэлтэй X-Press Pearl хөлөг бараг хоёр долоо хоног шатаж байна.

Усан онгоц живсэн тохиолдолд хэдэн зуун тонн хөдөлгүүрийн тос далайд цутгаж, тэнгисийн амьдралд маш ихээр нөлөөлж болзошгүй юм.

Шри Ланк, Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн өдрүүдэд галыг унтраах, хөлөг онгоц эвдрэх, живэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарч ажиллаж байна.

Гэвч ширүүн тэнгис, муссон салхи уг ажиллагаанд саад учруулж байгаа юм.

"Усан онгоц живж байна. Усан цэргийнхэн усан онгоцыг живэхээс өмнө далайн гүний бохирдлыг багасгахын тулд чирэх гэж оролдож байгаа боловч хөлөг онгоцны арын хэсэг хэтэрхий эвдэрсэн" гэж Шри Ланка Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч, ахмад Индика Силва хэллээ.

Тус улсын хамгийн онгон дагшин далайн эрэг байрладаг Негомбо хотын ойролцоох далайн эрэг хавиар олон хоногийн турш газрын тос, хог хаягдалд бохирджээ.

Үүний зэрэгцээ, Загасны аж үйлдвэрийн яамны сайдын тушаалаар загасчлахыг түр хориглосон байна.

Түүнчлэн Лагууна болон түүний орчмын газрыг хог хаягдлаас хамгаалах, газрын тос гоожсон тохиолдолд хамгаалах зорилгоор онцгой байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэв.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 1 цаг 26 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 1 цаг 48 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 1 цаг 53 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 1 цаг 58 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 2 цаг 10 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 2 цаг 17 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 2 цаг 24 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 16 цаг 32 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 33 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 16 цаг 34 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 16 цаг 36 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 16 цаг 45 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 19 цаг 22 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 19 цаг 24 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 19 цаг 25 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 19 цаг 26 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 20 цаг 57 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 20 цаг 58 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 21 цаг 0 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 21 цаг 19 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top