x

ДЭМБ хоёр дахь Хятад вакциныг хүлээн зөвшөөрлөө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хятадын эм үйлдвэрлэгч Синовак Биотекс компанийн яаралтай тусламжийн зориулалтаар үйлдвэрлэсэн Ковид-19 вакциныг баталлаа. 

Энэхүү баталгаа нь тус вакциныг Коваксын нэг хэсэг болгон тарааж болно гэсэн үг бөгөөд энэ нь хүнд цохилтонд өртсөн, вакцины нийлүүлэлт хангалтгүй байгаа үндэстнүүдэд хуваалцах гэсэн хүчин чармайлт юм.

Энэхүү шийдвэр нь ДЭМБ Хятадад боловсруулсан өөр вакциныг төрийн дэмжлэгтэй Sinopharm баталснаас хойш нэг сарын дараа гарлаа.

CoronaVac гэж нэртэй энэхүү хоёр дахь вакциныг Бразил, Мексик зэрэг 29 оронд аль хэдийн ашиглаад эхэлчихсэн байсан юм. Ингэж удаж баталгаа олгосон нь CoronaVac дээр аюулгүй байдал, үйлдвэрлэлийн талаар илүү их мэдээлэл хайж баттай болгохын тулд байсан гэж The Wall Street Journal мэдээлэв.

Бразил, Турк дахь CoronaVac-ийн клиник туршилтууд нь маш өөр үр дүнд хүрсэн боловч хоёулаа ковид-19-өөс хамгаалж байгааг харуулсан байна. Даваа гаригт Бразил улс бүхэл бүтэн хот CoronaVac хүлээн авсан судалгаагаар тэндхийн Ковид-19-өөс нас баралт 95 хувиар буурсан болохыг тогтоожээ.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой мэдээлэл: 

  • Герман, Грек болон Европын бусад таван улс аялал жуулчлалын дижитал Ковидын гэрчилгээ олгож эхэлсэн бөгөөд хэрэглэгчид вакцин хийлгэсэн эсэх, 72 цагийн дотор шинжилгээний хариу сөрөг гарсан эсвэл вирусаар халдварлагдаад эдгэрсэн эсэх зэргийг багтаажээ.

  • Токиогийн олимпын анхны зочид Японд газардсан байна. Тэд бол Австралийн эмэгтэйчүүдийн софтболын үндэсний шигшээ багийнхан юм.

  • Коронавирус нь одоогийн байдлаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын 32 хууль тогтоогчийн амь насыг авч оджээ. Энэ нь Парламентийнх нь нийт бүрэлдэхүүний 5 хувь гэсэн үг юм.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 13 цаг 18 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 14 цаг 59 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 15 цаг 29 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 15 цаг 48 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 19 цаг 20 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 19 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 32 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 21 цаг 11 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 21 цаг 20 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 21 цаг 29 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 21 цаг 35 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 21 цаг 53 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 22 цаг 13 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 22 цаг 19 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 22 цаг 24 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 22 цаг 29 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 22 цаг 49 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 23 цаг 36 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Өчигдөр 08 цаг 34 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top