x

Хүнийг хэрхэн яаж зөв шүүмжлэх вэ?

Манай монголчууд хэн нэгнийгээ шүүмжлэх, хийсэн юманд нь жижиг, сажиг дүгнэлт өгөхөөрөө ер нь “хүн муулах”, “заг  нах”, “хэрэлдэх” гэдэг үгийн сангийн далбаан дор багтаачих шиг болдог.  

Ээжүүд, хамаатны эгч нар ихэвчлэн “манай энэ гэж байхгүй ээ яагаав тэгэхэд тэгсэн шдээ, гэхдээ хөөрхий минь хаа очиж тэгээгүй шүү” гэх зэргээр ярьдагдаа. Хийснийг нь магтаад байна уу, доош нь чихээд байна уу нэг их ялгаагүй дундуур нь хусчихдаг. 

Тэгвэл хүнд шүүмж хэлэх, эвгүй утгатай засаж залруулам үйлдэл, үгийг нь хэрхэн хэрүүл болгож, муухай сэтгэгдэл төрүүлэхгүйхэн шиг хэлэх талаар энгийн, үр дүнтэй зөвлөгөө өгье. 

Үүнийг мэргэжлийн шүүмж, зөвлөмж өгөхөд ашигладаг сэндвичэн арга гэдэг. 

Юун түрүүнд үргэлж эерэг өгүүлбэрээр эхлэнэ. 

Эерэг өгүүлбэрээр эхэлдэг нь ямар учиртай вэ гэвэл чих болон анхаарлыг нь дараагийнхаа үгэнд бэлдэх, яг чухал гол өгүүлбэрийг сонсгоно гэсэн үг. Гэтэл манайхан нийтлэгдээ шууд гол анзаарсан сөрөг зүйлээсээ эхэлж коммент хэлдэг дээ. Тэр үед сонсож байгаа хүнийх нь тархинд сөрөг сигнал эхэлж очоод юун тэр тайвнаар өгүүлбэрийг бүтэн сонсож, шүүмжлэлийг ойлгох. Тархи бие нь өөрийнхөө хамгаалах механизмийг ажиллуулаад шууд юу гэж хариулах вэ, яаж өөрийгөө хамгаалсан, нөгөө хүнээ давсан үг хэлэх үү гэж бодоод ажиллаж эхэлдэг гэсэн үг.  Тийм ч учраас чиний хэлсэн үг үнэн байсан ч хүлээж авах чадваргүй тухайн үед реакцлахдаа бэлдэж байдаг гэсэн үг. Энэний хамгийн энгийн жишээ манайхны дунд явган шог яриа болсон байдаг. Эмэгтэйчүүд хүнтэй хэрэлдэхээрээ юм ойлгохоо больдог “юу гэсэн үгийн”, “юу гэсэн үгийн” гэж эхэлдэг гээд хоорондоо инээдэм болгоод ярьдаг даа. Гэхдээ энэ нь юм ойлгохгүй байгаадаа биш сөрөг өгүүлбэрт бэлтгэлгүй байж байгаад гэнэт хариу урвал үзүүлж, өөрийгөө хамгаалах шаардлагатай болсны илрэл юм. 

Сайнаар буюу эерэг утгатай өгүүлбэрээр эхэлсний дараа жинхэнэ чухам хэлж гоожлох гэсэн өнөө гол санаагаа шид. Яг л сэндвичний голын мах шиг. Энэ хэсэг нөгөө хүндээ хамгийн их авууштай, засууштай хэсэг байх болно. Яриагаа эерэг өгүүлбэрээр нэг ёсондоо магтаад эхэлчихсэн болохоор нөгөө хүний чих тархи таныг сонсох гэдэг шатан дээрээ очоод анхаарал нь цэхцэрчихсэн байгаа. 

Тэгээд төгсгөлд нь муу үг хэлж санаа сэтгэлийг нь унагасан бол дахиад цэвэрхэн сэтгэлийг нь засах үгийг хэлээрэй. Ингээд сэндвичэн аргаар хүнийг загнах, шүүмжлэхдээ ч эерэг байх аргыг та мэдэж авлаа. 

Гэртээ дүүтэйгээ, ах эгч, ээж аав, гудманд яваа хүн, цаашлаад ажил дээрээ гээд ямар нэгэн зүйлд хариу хэлэх, коммэнт үлдээх шаардлагатай болсон үед “эерэг-сөрөг-эерэг” гэдэг энэ аргыг санаж байгаарай. Хариуд нь хэрэлдэх, муудалцах биш хэлэлцэх гэдэг үйл явц өрнөхийг та харах болно. 

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 19 цаг 55 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 20 цаг 14 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 20 цаг 26 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 20 цаг 32 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 21 цаг 13 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 21 цаг 16 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 21 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top