x

Вьетнам улсад коронавирусийн өөр шинэ хувилбар илэрчээ

Вьетнам улс коронавирусийн шинэ хувилбарыг нээсэн бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр Энэтхэг, Их Британид анх илрүүлсэн хувилбаруудын холимог гэжээ. Тэрээр энэ хувилбарыг "маш аюултай" гэж нэрлээд илүү халдварлах чадвар нь өндөр байна гэжээ.

Эрүүл мэндийн сайд Нгуен Тхань Лонг лабораторийн шинжилгээгээр энэ хувилбар нь маш хурдан хуулбарладаг болохыг харуулж байгаа бөгөөд энэ нь Вьетнам дахь тохиолдлын тоог тайлбарлаж болох юм гэсэн байна. Тус улс одоохондоо ковид-19 анх гарснаас хойшхи хамгийн аймшигт дэгдэлтийг даван туулж байгаа юм.

Одоогоор шинэ хувилбарыг хэр зэрэг бүрэн шинжилсэн нь тодорхойгүй байна. Эрдэмтдийн хэлж буйгаар энэхүү хувилбар нь лабораторид байдаг шиг хурдан бодит нөхцөлд хуулбарлаж байгаа эсэхийг мэдэхгүй байгаа аж. Тиймээс яг ч баттай хэр өргөн тархсан болохыг хэлж мэдэхгүй байна. Мөн энэ хувилбар вакцины хамгаалалтаас эсвэл вирусын өөр хувилбараас байгалийн дархлаанаас зайлсхийж байгаа эсэхийг нь тогтоохоор шаргуу ажиллаж байна гэжээ.

Огцом дэгдэлт сүм хийдээс гарсны дараа Вьетнам ням гаригт Хо Ши Мин хотод шинэ хязгаарлалт хийхээ мэдэгдэв. Мөн улс орон даяар бүх шашны арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Бүс нутгийн хувьд Зүүн өмнөд Азийн бусад орнууд ч өнөөдрийг хүртэл хамгийн том тархалттай тэмцэж байна. Өнгөрсөн жилийн бас нэгэн амжилтын түүх болсон Тайвань улс бас л хамгийн аймшигт дэгдэлтийг туулж байна. 

Вакцинжуулалт Ази даяар бага багаар нэмэгдэж байгаа.

Дэлхийн бусад оронд ковид-19: 

  • БНХАУ-ын Гуанжоу хотын албан тушаалтнууд сүүлд дэгдсэн халдварын тархалтыг зогсоохыг хичээж хөл хорио тогтоожээ.  

  • Коронавирусийн айдсаас болж ажил хаяна гэж заналхийлсний дараа хэд хэдэн автомашин үйлдвэрлэгчид Энэтхэгийн Мотор хот гэгддэг Ченнай дахь үйлдвэрүүдийг түр хугацаагаар зогсоожээ.

  • Япон улс Токио болон бусад найман муж дахь онц байдлын хугацааг дор хаяж Зургаадугаар сарын 20-ныг хүртэл буюу Олимп эхлэхээс өмнөх нэг сар хүртэл сунгасан байна.

  • Непал вирус бага байгаа тул одоо яаралтай байдал зарлах талаар бодож байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 12 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 16 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 39 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 46 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 8 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 16 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 39 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top