x

Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар өөрсдийн санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2018.06.28/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. 

Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 22 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт өөрчлөлт оржээ. Хууль зүйн яамнаас “Валютын зохицуулалтын тухай” хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байна уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан ч одоог хүртэл шинэчлэгдээгүй учраас ийнхүү 7 бүлэг, 21 зүйл бүхий шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар валютын захын бүтэц зохион байгуулалт, гадаад валютын урсгал, гадаад валютын зах, арилжаанд оролцогчдод тавих хяналт, ханшийн хөөрөгдөл бий болох нөхцөл байдлаас сэргийлэх бодлого зохицуулалт, ханшийн хэлбэлзлийн эсрэг авах арга хэмжээ, гадаад валютын захад оролцогчийн хүлээх үүрэг хариуцлага, зэрэг тулгамдсан өнөөгийн асуудлыг цогцоор шийдвэрлэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. 

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх харилцааг нэгтгэх, зарим хуулийн этгээдийн онцлогийг тусгах, хяналт, хариуцлагыг тодорхой болгохын зэрэгцээ гадаад секторын статистик, тоон мэдээллийн чанарыг олон улсын жишигт нийцүүлэх ач холбогдолтой гэжээ. 

УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол саяхан Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 31 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 37 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 44 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 49 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 57 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 0 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 5 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 12 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 16 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 34 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 42 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 48 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 54 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 26 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 29 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 5 цаг 32 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 5 цаг 32 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top