x

Малайзад галт тэрэг мөргөлдөж 200 гаруй хүн бэртжээ

Малайзын хамгийн том хот Куала Лумпуртад даваа гаригт дүүрэн зорчигчтой галт тэрэг туршилтын зам дээр явж байсан өөр галт тэрэгтэй мөргөлдөж 200 гаруй хүн бэртжээ.

Энэ талаар тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.

Малайзын тээврийн сайд Ви Ка Сионг мягмар гаригийн үдээс хойш сэтгүүлчдэд хэлэхдээ, урьдчилсан шалгалтын явцад жолооч буруу чиглэлд явж байсан тул мөргөлдсөн болохыг тогтоосон гэв.

Даваа гаригийн орой осолдсон галт тэрэгнүүд цагт 12-25 милийн хурдтай явж байжээ. 213 зорчигч бүгд гэмтсэний 47 нь хүнд бэртэл авсан гэж эрх баригчид мэдэгдэв. Азаар хүний амь нас эрсдээгүй байна.

Осолдсоноос хэдэн цагийн дараа Малайзын Ерөнхий сайд Мухйи дин Ясин өөрийн фэйсбүүк хуудсандаа "Мөрдөн байцаалт хийнэ. Би энэ ослыг нухацтай авч үзэж байна" гэжээ.

Харин Тээврийн сайд Ви хэлэхдээ, энэ осол нь хотын хөнгөн төмөр замын дамжин өнгөрөх системийн 23 жилийн түүхэн дэх анхны мөргөлдсөн осол боллоо гэжээ. 

Галт тэрэг автоматжуулсан бөгөөд ихэвчлэн жолоочгүйгээр ажилладаг. Гэхдээ TR40 гэж нэрлэгдсэн туршилтын замд гарсан галт тэрэг жолоочийн хяналтан дор байсан бөгөөд цорын ганц хүн дотор нь байжээ.

Тээврийн сайд Ви "Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад осол нь TR40-ийг буруу чиглэлд жолоодож явсан жолоодогчийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдсэн болохыг нотолж байна" гэжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 1 цаг 13 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 1 цаг 15 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 1 цаг 16 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 1 цаг 17 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 2 цаг 55 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 3 цаг 17 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 3 цаг 22 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 3 цаг 27 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 3 цаг 39 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 3 цаг 46 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 3 цаг 53 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 18 цаг 1 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 18 цаг 2 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 18 цаг 3 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 5 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 18 цаг 14 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 20 цаг 51 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 20 цаг 53 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 20 цаг 54 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 20 цаг 55 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top