x

М.Энхболд: 60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж болно

Вашингтон пост сонины сэтгүүлч Саймон Деньерийн бичиж хэвлүүлсэн “Монголын ардчилал мөнгөөр хэмжигдэж байна” нийтлэлийг өчигдөр манай сайтууд орчуулан тавьсан. Уг нийтлэлд “Яамны сайд 400 мянган ам.доллар, агентлагийн дарга 120 мянган ам.доллар, ахлах мэргэжилтэн дөрвөн мянган ам.доллар. Түүнчлэн төрийн өмчид компанийн удирдлага зэрэг найман мянга гаруй албан тушаалыг эрх баригч МАН сонгуулийн сурталчилгааны үеэр арилжаалсан юм. Ингэж тэд сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан зардлаа олсон” хэмээн бичсэн билээ. Ингэж бичихэд нь манайхны улстөрчдийн нөлөө ч бас байсан бололтой.

Илт нэг талыг барьсан гэж харагдахуйц энэ нийтлэлийн дараа УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр үг хэлжээ. Тэр:

-“60 тэрбумын асуудалтай холбоотой өөрт байсан материалуудыг би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлсэн. Энэ асуудал бол ганцхан АТГ-ын шалгасан шийдвэр биш ТЕГ, ЦЕГ, АТГ-ууд хамтарч шалгаад, Прокурорын байгууллага хянаж үзээд хэрэгсэхгүй болсон. Энэ бүх бичиг баримтыг өгсөн. Энэ бичгүүдээ үзээд УИХ-ын дэг журамд яаж таарч байна. Сонсгол хийх боломжтой юу гэдгээ шийднэ биз.

Ер нь бол Төрийн алба хаагчдыг ажил төрлийн амгалан тайван хийлгэх, ажлын хэвийн явуулах талаасаа ч энэ асуудлыг нэг мөр шийдэх нь чухал. Тэгэхгүй бол 2016 оны сонгуулиас хойш томилогдсон бүх хүмүүсийг хардсан сэрдсэн ийм байдал нийгэмд бий болсон. Энийг бол би төрийн ажил албанд сөргөөр нөлөөлж байгаа гэж ойлгож байна.

Би 2016 сонгуулийн өмнө буюу сүүлд намын даргаар ажиллаж байсан. Би хэн нэгэн хүнээс ямар нэгэн төлбөр тооцоо мөнгө авч нэр дэвшүүлэх, албан тушаалд томилох ийм ажил огт хийгээгүй гэдгээ өмнө хэлж байсан одоо ч энэ асуудал хөндөгдөж байгаа учраас хэлчихье” гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Бадрал (27.123.212.141)
    Албан тушаалд монго толж орсон хумуус би монгоор томилогдсон гэж хэлэх уу .энхболдын томилсон хууль прокурор АТГ гэх мэт байгууллагууд туунийг буруутгах уу .амьдралд нотлогдоод байгаа зуйл хэнд ч тожорхой байгаач яаж ч чадахгуй л болгочихсон .хузуугуй пизда .хужаа энхболд хоер монголыг элгээр нь хэвтуулж оронд оруулж хужаад огох зорилго хэрэгжсээр л байна .цаг алдалгуй арга хэмжээ авахгуй бол монгол мохлоо .
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • zewvvn amitan (66.181.160.72)
    60 terbum nuuz huwildaanaar bosch l bga dandaa mergejliin bus hvmvvs alban tushaald tomilogdchihson eswel uyach nar bdag shvv dee
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • zochin (66.181.160.72)
    chi mungu awsan bolood end tend bolson boloogvi uyachid undur alban tushaal hashij bga bizdee
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан саяхан Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 29 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 35 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 43 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 47 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 55 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 58 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 3 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 11 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 15 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 32 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 40 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 46 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 52 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 24 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 27 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 5 цаг 30 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 5 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 5 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top