x

Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсыг ярихад амархан ч түүний төлөөх тэмцэл цаг хугацаа их шаарддаг

Тавдугаар сарын 14-ны өдөр С.Зрог агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг Улсын Дээд шүүхэд хаалттайгаар хянан хэлэлцэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг батлан даалтад гаргасан.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргасантай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Гуравдугаар сарын 8-ны өдөр хүний эрхтэй холбоотой асуудал гэдэг агуулгаар би Т.Чимгээтэй уулзсан. Энэ хэрэг яригдсаар их удсан. Яагаад гэхээр хүний эрх гэдэг талаас нь олон улсын байгууллагад хандаагүй хууль эрх зүйн гарц байсан. Миний хувьд С.Зориг агсныг хэн хөнөөсөн, захилагчийн тухай асуудал гэхээс илүүтэй ардчилсан Монгол Улсад иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хүн алаагүй байж, хэлсээр хэлмэгдээд, 20 жилийн ял аваад, 5.5 жилийг мөрдөх байгууллагууд шийдсэн юм биш биз дээ гэсэн айдас байна.

Тухайн байгууллага дунд улс төрийн зорилгоор ийм зүйл хийсэн нь тодорхой болоод Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй нь тогтоогдвол дэлхий нийтэд их сонин зүйл болно. Хэлмэгдүүлсэн эсвэл хайхрамжгүй хандсан гэж үзэх үү. Өөрийн аав, ээж, ах дүү, хамаатныг төлөөлүүлэн бодоход их л аймшигтай санагдаж байна. Энэ асуудлыг шүүх эцэслэн шийдэх байх. Юутай ч алхам алхмаар урагшилж байна.

Шударга ёс гэж ярихад амархан ч гэсэн, үүний төлөөх тэмцэл цаг хугацаа их шаардсан зүйл байдаг юм байна. Өдрөөс өдөрт С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал бага багаар ахиц гарсаар байна. Энэ нь нэг өдрийн дотор, нүд ирмэхийн зуур шийдлээ олох зүйл биш юм байна. Цаашдаа Монгол Улсад хүнийг хэзээ ч эрүүдэн шүүдэггүй, хэн ч хэлмэгддэггүй, ял завшдаггүй, шүүх дарга, энгийн иргэнд өөр ханддаггүй байгаасай гэж бодож байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top