x

"The Ellen Show" хаагдахаар болжээ

"Эллен" ток шоуны од Эллен Деженерес олон жил үргэлжилсэн шоугаа дуусгах гэж байна. Түүний хөгжөөнт ток шоу 19 жил үргэлжилсэн бөгөөд 2022 оны эхэнд сүүлийн дугаараа цацах аж.  

Тэрээр "Энэ шоу хичнээн агуу, бас хөгжилтэй байсан ч зогсоох нь тийм ч хэцүү биш байх болно" гэж Hollywood Reporter-т өгсөн ярилцлагандаа дурьджээ.

Энэхүү мэдэгдэл тус шоуг "хортой ажлын газар" хэмээн буруутгагдсанаас хойш хэдхэн сарын дараа гарлаа.

Эллен шоуны гурван ахмад продюссер ажилгүй болоод байсан бөгөөд Эллен энэ улирлын дугаарыг эхлүүлэхдээ шууд дэлгэцээр уучлалт гуйж нээсэн байна.

Анх 2003 оны Есдүгээр сараас хойш гарч эхэлсэн Эллен Деженерес шоу 19 улирлын дараа дуусах болно.

Сүүлийн жилүүдэд рейтинг нь буурч байсан ч хошин шог, олны танил хүмүүстэй хийдэг ярилцлага, ердийн хүмүүсийн тухай ​​сонирхолтой янз бүрийн бичлэг, хэсгүүд нь иргэдийг телевизийн өмнө олон жил уясаар байсан юм. 

Эллен энэ талаар ярихдаа "Би 16 дугаар улирлын дараа шоугаа зогсоох гэж байсан. Тэр жил миний хамгийн сүүлийн улирал болох байсан юм. Харин телевизийн зүгээс дахин дөрвөн жилийн турш хамт байх гэрээнд гарын үсэг зурахыг хүссэн. Би магадгүй нэг жил гэж л гарын үсэг зурна гэхэд тэд ганцхан жилийн төлөө гарын үсэг зурах боломжгүй гэсэн. Бид харъяа байгууллагуудтай хамт үүнийг хийж чадахгүй, станцуудад илүү их амлалт хэрэгтэй байна. Тиймээс бид дөрвөн жил явчихлаа. Энэ удаа миний сүүлчийнх байх болно. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу" гэсэн байна.

Мөн тэрээр шоугаа сэтгэл хөдөлгөм хэмээн тодотгоод, 3000 дахь дугаараа өнгөрсөн сард цацсанаа онцолсон юм.

Hollywood Reporter-ийн мэдээлж буйгаар Эллен мягмар гаригт гаргасан шийдвэрийнхээ талаар ажилтнууддаа хэлсэн бөгөөд пүрэв гаригийн дугаарт алдарт хөтлөгч Опра Уинфрид ярилцлага өгөхөөр болжээ.

Түүний шоу Эммигийн 60 гаруй шагналын эзэн болсон бөгөөд хамгийн сүүлд 2020 онд үзвэр үйлчилгээний шилдэг ток шоугаар шалгарч байжээ.

Эллен шоу нь Холливудын А зэрэглэлийн зочдыг байнга татдаг бөгөөд шоуны клипүүд YouTube дээр сая сая үзэгчдийг татдаг билээ.

"Хэдийгээр бүх сайн зүйл төгсгөл болох ёстой ч гэсэн үнэхээр агуу зүйл хэзээ ч дуусахгүй гэсэн найдвар байсаар байна" хэмээн шоу продюсер Майк Дарнелл хэлсэн байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 13 цаг 30 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 15 цаг 12 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 15 цаг 42 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 16 цаг 1 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 19 цаг 32 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 19 цаг 39 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 44 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 21 цаг 24 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 21 цаг 32 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 21 цаг 41 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 21 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 22 цаг 6 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 22 цаг 26 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 22 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 22 цаг 36 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 22 цаг 41 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 23 цаг 2 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 23 цаг 49 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Өчигдөр 08 цаг 34 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top