x

Д.Тэрбишдагва: Оюу Толгойгоос 150 сая ам.доллар байтугай зөрчил гарсан

Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

- "УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд "Оюутолгой" компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзалт хийж, чиглэл, шаардлагатай холбогдох дутуу материалыг шуурхай гаргаж өгөх, ажиллах боломжоор хангах, үйлдвэрлэлийн үйл явцтай газар дээр нь танилцах зэргээр хамтран ажиллалаа.

ЗГХЭГ, "Эрдэнэс Монгол" ХХК-иас "Оюутолгой"-той холбоотой мэдээллийг танилцуулсан. 

Иргэдийн санал хүсэлт мэдээллийг хүлээн авч, иргэдийн хүлээлтэд бодит хариу өгөхийг зорьж байна. 

Дэд ажлын хэсгээс 1,500 хуудас бүхий танилцуулга, судалгааны материалыг хүлээж авсан. Эдгээр материалтай УИХ-ын Ажлын хэсэг танилцаж байна.

Бид нэгдсэн санал дүгнэлт гаргаж УИХ-ын удирдлага, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна. 

Одоо гурван материал хүлээж байна. үүнтэй танилцсаны дараа бид дүгнэлтээ гаргаж, танилцуулна. Нэгдүгээрт, АТГ-ын шалгаж байгаа материалтай танилцахаар хүлээж байна. Мөн Аудитаас хийж байгаа шалгалтын материалтай мөн танилцах ёстой. Шалгалт нь хараахан дуусаагүй тул хүлээж байна. Гурвадугаарт, Засгийн газраас хийсэн шалгалтын дүнтэй танилцана. Материалыг нь авахаар 10 хоногийн өмнө бичиг явуулсан. Хариу нь хараахан ирээгүй байна. Үүний дараа Ажлын хэсгийн дүгнэлтээ гаргана.

Өнөөдөр бид Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна. Болж өгвөл УИХ-ыг энэ долоо хоногт завсарлуулахгүй, эсвэл хуралдааныг 1-2 долоо хоногоор сунгах, ээлжит хуралдаан зарлаж, энэ асуудлыг танилцуулах хэрэгтэй байгаа.

Татварын акт дээр болон ажлын хэсгийн материал дээр татвар зөрчилтэй гарч байна лээ. 150 сая ам.доллар байтугай юмнууд гарсан  учраас эцсийн дүнг хэлсэн нь дээр байх.

Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн асуудлыг хариуцсан Ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Н.Оюунчимэг:

Би сая газар дээр нь очиж үзлээ. Өмнө нь ч хэд хэд очсон. "Оюутолгой" сүүлийн 10 гаруй жил нүүдлийн шувуу шиг байдалтай ажиллаж ирсэн. Ажилчид одоо болтол гэрт амьдарч байна.

"Оюутолгой"-д 14,000 хүн ажиллаж байгаа гэсэн хэрнээ хэд нь гэрээт, хэд нь үндсэн ажилтан нь ойлгомжгүй, цалин нь хүртэл нэлээд зөрүүтэй байсан. Гэрээгээр ажил гүйцэтгэгчдийг 14 мянган ажилтны тоонд оруулсан байдал харагдсан.

Оюутолгойн цахилгаан станцыг барих шийдвэрийг Засгийн газар яаралтай гаргах хэрэгтэй

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Өмнийн говийн зөвлөлийг Засгийн газар байгуулсан. Гэхдээ зөвлөлөө ерөөсөө шахаж ажиллуулаагүй, шахаж шаардаагүй, нутаг орны ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллуулаагүй.

Би 2006-2016 он хүртэлх УИХ-ын чуулганд судалгаа хийсэн. Дандаа Цагаан сар, шинэ жил, Наадмын өмнө 200 орчим хуульд ашиг сонирхлын зөрчилтэйгөөр өөрчлөлт оруулсан байдаг.
Тухайлбал, 2009 оны долдугаар сарын 16-нд "Оюутолгой"-той холбоотой Татварын хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж байсан. 

ААНОАТ-ын тухай хуулиар томоохон ордуудын татварыг 20 хувь байсныг таван хувь болгоно гэснийг хэвээр үлдээхээр байр сууриа илэрхийлсэн. Татварын багц хуульд яаран өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа. 

"Оюутолгой"-н шинэ удирдлагатай илэн далангүй ярилцсан. Цахилгаан станцын асуудлыг бид хурцаар тавьсан. Шинэ удирдлага ч ЦС-ыг хамгийн түрүүнд хийх ёстой гэж хэлж байсан.

Дэлхийн хамгийн том нүүрсний орд Өмнийн говьд байна. Хамгийн чухал хэрэглэгч нь "Оюутолгой". Яагаад цахилгаан станцаа барихгүй байгаа юм бэ гэхэд "Бид барихад бэлэн байна. Барих сонирхол ч байна. Та нар л дэмжиж өг" гэсэн. хөрөнгө мөнгөө ч бараг босгосон байгаагаа хэлсэн. Үүн дээр Засгийн газар шийдвэрээ яаралтай гаргах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Үр ашгийг хүртэх хугацааг 2037 он болгож, Дубайн гэрээгээр хойшлуулсан. Тэнд манай залуус санаачилга гаргаж, ажиллаад 40 сая ам.долларын хэмнэлт гаргаж байхад энд хэдэн тэрбум төгрөгийн өрөнд орж байгаа нь анхны гэрээг хийсэн нөхдийн хариуцлагагүйгээс болж байна.

Ажлын хэсэг гараад шалгалт хийж байхад том аж ахуйн нэгжүүдийн татварыг хөнгөлөх хуулийг яагаад Засгийн газар оруулж ирдэг юм бэ гэж эсэргүүцэж байж хуулийн төслийг буцаасан.

Харин Засгийн газар 20 хувийн татвар авах тэр заалтаа хэвээр үлдээж байх шиг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол саяхан Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 31 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 37 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 45 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 49 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 57 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 1 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 6 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 13 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 17 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 34 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 42 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 48 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 54 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 27 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 29 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 5 цаг 32 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 5 цаг 33 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top