x

Еврейчүүдийн наадам "гашуудлын өдөр" болон хувирлаа

Өнгөрсөн баасан гарагт болсон Еврейчүүдийн наадмын үеэр 45 эрэгтэй олны хөлд дарагдан амь насаа алджээ. энэ олон хүн дунд бага насны хүүхдүүд мөн байсан байна. Израильд өнөөдөр үндэсний гашуудлын өдөр болж байна.

Израилийн хойд хэсэгт орших Мерон уулын ойролцоо орших Лаг Б'Омер шашны фестивалийн үеэр 150 орчим хүн хэт олон хүнтэй байсны улмаас хүмүүсийн хөлд дарагдаж, гэмтсэн байна.

Цугларалтад 100 орчим мянган еврейчүүд оролцжээ.

Хохирогчдыг бүгдийг нь тогтоосон бөгөөд тэдний дунд 12 өсвөр насны хүүхэд байжээ.

Олон нийтийн бүх барилгын тугуудыг хагас бөхийлгөн буулгаж, концерт, спортын арга хэмжээг түр хойшлуулав.

Еврей уламжлал ёсоор шива хэмээн алдаршсан долоо хоногийн турш үргэлжилдэг оршуулгын ёслолыг эдгээр хүмүүсийн ар гэрийнхэн зориулан хийж байна.

Нас барсан хүмүүсийг таних ажлыг Еврейчүүдийн амралтын өдөр буюу Хүндэтгэлийн өдрийг тэмдэглэхээр баасан гарагийн орой 24 цагийн турш түр зогсоосон. Бямба гаригаас эхлэн оршуулгыг үйл ажиллагаа эхэлжээ.

Тус арга хэмжээнд 36 настай Авигдор Хаут Мерон гэх эрхэм хоёр хүүгээ дагуулан ирсэн байна. Хүмүүсийн хүчтэй урсгалын голд хоёр хүүтэйгээ явж байсан үеэ тайлбарлахдаа тэрээр "Бидний эргэн тойрон, ардаас хүмүүсийн давалгаа түрээд ирсэн. Гурвуулаа унасан. 10 настай хүү маань хажууд унахдаа "Ааваа, би үхэж байна" гэж хэлсэн, гэхдээ тэсэж үлдсэн. Үүнийг би гайхамшиг хэмээн бодож байна" гэв.

Харин түүний хавирга хугарч, шагай нь мултарсан байна. Гэвч түүний 13 настай хүү Едидяа амиа алджээ. Авигдор Хаут Мероны хүүг Тель-Авивын ойролцоох Бней Брак хотод биеийг нь чулуун хавтан дээр хэвтүүлж "Би чиний биеийн өчүүхэн хэсгийг ч гэсэн сурч боловсрох, ариун чин бишрэлтэй байгаасай гэж хүсч байсан" хэмээн шивнэжээ. 

Бямба гаригт дор хаяж 20 хүн эмнэлэгт хэвтсэн хэвээр байгаа гэж Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа бөгөөд тэдний олонх нь хүндэвтэр, хүнд байдалтай байна.

Маген Дэвид Адомын аврах агентлагийн мэдээлснээр 2200 гаруй хүн шархадсан хүмүүст туслахын тулд цусаа хандивласны дотор Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху байгаа гэнэ. 

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 1 цаг 14 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 1 цаг 16 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 1 цаг 17 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 1 цаг 18 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 2 цаг 56 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 3 цаг 19 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 3 цаг 23 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 3 цаг 28 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 3 цаг 40 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 3 цаг 47 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 3 цаг 54 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 18 цаг 2 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 18 цаг 3 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 18 цаг 4 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 6 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 18 цаг 15 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 20 цаг 52 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 20 цаг 54 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 20 цаг 55 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 20 цаг 56 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top