x

“Зарга” Нямдорж “Ярга” Нямдорж болсон II бүлэг

Үргэлжлэл...

/Түрүүч нь, Нууцыг задруулсан Ц.Нямдоржийн захиа: Д.Энхбатын амийг хэнээс нэхэх вэ?/

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, өдгөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн “Өдрийн сонин”-ы өнгөрөгч баасан гаригийн дугаарт бичиж нийтлүүлсэн “Хонгил үүссэн түүх буюу Яргын хэрэг” нэртэй нийтлэлийг дахиад нэг шүүрдье. Хэрэг хуучирдаггүй шиг хэлсэн үг ч гэсэн балрах ёсгүй. Тэр тусмаа улс төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүн хэлсэн үг бүрээ хариуцах чадвартай байх ёстой.

Уг нийтлэлд сайдтан С.Зоригийн аллагын хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээр ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй хуулийнхан хэрхэн эрүүдэн шүүсэн /өөрийнх нь хэллэгээр бол “яргалсан”/ тухай маш дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Анх “16 настай хүүхдэд хэрэг үүрүүллээ. Яаж ийм хэргийг насанд хүрээгүй хүүхэд, нялх хүүхэдтэй хүүхэн хоёр хийсэн байдаг юм” гэж ажлын хэсгийнхнийг аашилж загнаж явсан энэ хүн “хилсээр яллагдсан” хүмүүсийн нэрсээс Ц.Амгаланбаатарын нэрийг хассан нь сонирхолтой. Ямартай ч уг хэргийн тухайд Ц.Нямдорж сайдад өөрийн гэсэн итгэл үнэмшил, эсвэл ашиг сонирхол байдаг бололтой юм. Яагаад Ц.Амгаланбаатар биш, яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр гэж?

"Зарга" Нямдорж "Ярга" Нямдорж болсон нь

Уг нь бол манай Эрүүгийн хууль болон бусад хуульд “яргалах” гэдэг гэмт хэрэг байхгүй. Харин Хууль зүйн сайд асан яагаад үүнийг “Яргын хэрэг” гэж нэрлэснийг мэдэхгүй. Магадгүй “Эрүү шүүлт хэрэглэх” гэдэг нэр томьёо нь өөрөө Ц.Нямдорж сайдын өмнө хашиж байсан албан тушаал, ажил хэргийн түүхтэй хэтэрхий ойр учраас түүнээс тойрохын тулд “яргын хэрэг” гэдэг нэрийг оруулж ирсэн байх.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаж, Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсон. Сайдаар томилогдоод удаагүй байхад нь “Х.Тэмүүжин эрүү шүүлтийн сандал оруулж ирлээ” гэх мэдээллүүд хэвлэлээр цацагдсан байдаг юм. Үнэн хэрэгтээ өмнөх сайд Ц.Нямдоржийн үед ЦЕГ-ын дарга Ц.Сандаг-Очир Хятадын компанид захиалга өгч, “цагдаагийн алба хаагчийн нэг бүрийн тусгай хэрэгсэл” нэрээр баахан сандал оруулж ирсэн байдаг юм. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед Дотоод яамныхны хэрэглэдэг байсан “гяндан сандал” гэдгийн орчин үеийн хувилбар. Маш намхан, богинохон төмөр сандалд хүнийг суулгаад, хөл гарыг нь өргөн төмөр бугуйвчаар гавладаг. Ийм сандалд хөдөлгөөнгүй суусан хүний бие ясандаа тултал хөшиж чангаран удаан тэсэх боломжгүй болдог учраас ямар ч хүнд хэрэг хүлээхэд бэлэн болдог гэсэн үг.

Гэтэл Ц.Сандаг-Очир даргын захиалж авчруулсан уг сандлыг түүний дараа томилогдсон Б.Билэгт дарга нийслэл, дүүрэг, аймгуудын цагдаагийн хэлтэс, сумдын хэсгийн төлөөлөгч нар гэх мэтчилэн цагдаагийн бүх нэгж, хэсгүүд рүү хуваарилсан байсныг ХЭҮК анх мэдэж, Хууль зүйн сайдад мэдээлэл хүргүүлсэнээр Х.Тэмүүжин тушаал гаргаж бүгдийг нь буцаан татсан байдаг. Нийтдээ 400 гаруй сандлын тоо яригддаг байх. 

ЦЕГ-ын дарга Ц.Сандаг-Очир Хятадын талтай гэрээ хийхээс жилийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тус улсад айлчилж, уг сандлыг үйлдвэрлэсэн Хятадын компанид зочилсон байдаг юм. Түүний дараа хоёр гэрээ хийж, манай тал мөнгөө төлсөн байдаг. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээрх сандлуудыг буцаан татсаны дараа “Х.Тэмүүжин эрүүдэн шүүх сандал оруулж иржээ” гэдэг мэдээ хэвлэлээр битүү явсан. Одоо ч тэр нь бүрэн балраагүй байгаа. Бодоход ард нь Ц.Нямдорж сайд байсан байх. Бурууг үргэлж бусдад тохох нь гэм биш зан, гэнэт биш зуршил болчихсон хүн.

Хэрвээ 2012 оны сонгуульд МАН ялж, Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар улирсан бол өнөөдөр ЦЕГ, нийслэл, дүүрэг, аймгуудын цагдаагийн хэлтэс, сумдад ажиллаж байгаа Эрүүгийн төлөөлөгч нар бүгд өрөөндөө нэг нэг гяндан сандалтай, дуртайгаа барьж авчираад тэр сандал дээрээ цоожилж байгаа. Үүнийг харин Ц.Нямдорж сайдын яриад байгаа “ярга” гэж нэрлэж болно. Ц.Нямдорж сайдтан биднийг энэ тухай аль хэдийн мартсан гэж боддог бололтой. 

Монголын нийгмийг "шоронжуулсан" Эрүүгийн хуулийн автор

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2002 оны “шоронжсон” гэдэг Эрүүгийн хуулийг өөрчлөхөөр хуулийн төсөл өргөн барьсны дараа ч гэсэн хамгийн их эсэргүүцсэн хүн нь Ц.Нямдорж сайд. “Шоронжсон” гэдэг шалтгаан нь хүнийг хүнд, хөнгөн хэрэг үйлдсэн, хохирол нь их, бага байсан, хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлаас үл хамаарч бүх хүнийг хорих ялаар шийтгэдэг 2002 оны Эрүүгийн хууль Монголын нийгмийг тэр чигээр нь шоронжуулаад байсан билээ. Шоронд орсон засрал хүмүүжлийг олохоосоо илүү гүнзгий гэмт хэрэгтэн болоод гарч ирдэг байлаа. 10 мянган төгрөг хулгайлсан хүнд “давтан гэмт хэрэг үйлдсэн” гээд 10 жилийн ял өгдөг, зээлээ төлж чадаагүй иргэнийг “залилан хийсэн” гээд 10-20 жилээр хорьдог, хөхүүл хүүхэдтэй эхийг хүүхдийг нь асрамжлах хүнгүй үлдээгээд хорьж ялладаг байлаа.

Х.Тэмүүжин сайд болоод “Энэ шоронжсон хуулиа больё оо. Эрүүгийн ял шийтгэл тухайн хүний үйлдсэн хэрэг, гэм буруугийн байдал, учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас хамаарч ялгамжтай байх ёстой” гэж хэлээд хорихоос бусад төрлийн ялыг Эрүүгийн хуульд оруулж ирсэн байдаг. Эрх хасах, эрх чөлөө хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялууд Эрүүгийн шинэ хуульд ингэж орж ирсэн. Тэр үед ч гэсэн Ц.Нямдорж сайд асан “Зорчих эрх хязгаарлах гэж юу яриад байгаа юм. Электрон гав гэж юу юм. Монголын нөхцөлд тохирохгүй” гээд эсэргүүцсэн. Тэрнээс болж 2017 онд МАН Эрүүгийн шинэ хуулийг өөрчлөх энэ төрлийн ялыг дахиад дөрвөн жилээр хойшлуулсан байдаг юм. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. 

Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүйн сайдаар дөрвөн удаа томилогдож ажилласан. ЭНэ хугацаанд 2002 оны Эрүүгийн хуулийг бичсэнээрээ хамгийн их бахархаж, ид хав болдог. Тэглээ гээд тэр бахархлаа авч үлдэхийн тулд хууль зүйн шинжлэх ухааны бүхий л ололт, дэвшилтэт хандлагаас зугтдаг, хоцрогдол, гутралаараа нийгмээ хорлодог байж болохгүй.

Т.Чимгээ нарыг "эрүүдсэн" нь Ц.Нямдоржоос эх сурвалжтай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /хуучнаар ЭБШХ/ хуулийг хийхэд ч бас хамгийн их эсэргүүцэл өрнүүлсэн хүн нь мөн л Ц.Нямдорж. Уг хуулийн төсөлд “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд гүйцэтгэх нууц ажиллагааг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр хийнэ” гэсэн шинэ зохицуулалт оруулсан байсныг Ц.Нямдорж сайд асан “хуулийг байгууллагын гэмт хэрэг илрүүлдэг араа шүдийг сугаллаа” гэж чуулган, байнгын хороон дээр хашгирсаар байгаад “хэрэг бүртгэх” гэдэг үгийг хасуулсан. Хуучнаараа үлдсэн гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл, “гүйцэтгэх нууц ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хийнэ” гэдэг зохицуулалт нь зөвхөн яллагдагчаар татагдсаны дараа буюу гэмт хэргийг нотлох ажиллагаанд хамаатай болсон. Хэрэг бүртгэл буюу гэмт хэргийг илрүүлэх шатанд гүйцэтгэх нууц ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй хийж болох хуулийн хийдэл үлдсэн. Т.Чимгээ нар дээр гүйцэтгэх нууц ажиллагаа явуулсан, ингэхдээ эрүү шүүлт хэрэглэсэн, хүний эрх зөрчсөн асуудал ч гэсэн хуулийн тэр хийдэлтэй холбоотой. Нэгэнт хуулиар хориглоогүй учраас гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Тийм учраас сүүлд хуульд өөрчлөлт оруулаад Эрүүгийн хуулийг буцааж хэрэглээд ялласан. Энэ нь ч гэсэн хуулийн зөрчилтэй. Уг нь бол шүүх хуулийг буцааж хэрэглэдэггүй юм.

Т.Чимгээ нарын хувьд Ц.Нямдорж сайд хуулиа зөрчөөд ч болов хамгаалсан мэт харагдаж байгаа ч эрх зөрчигдөж, эрүү шүүлт тулгагдаж байгаа бусад хүмүүсийн асуудлыг яах вэ, хэн хариуцлага хүлээх вэ? Хууль гэдэг хүн бүрт тэгш үйлчлэх ёстой болохоос биш эрх мэдэлтэй нь эрх мэдлээ ашиглаад хуулийг гууль болгодог, хуульгүйгээр асуудлыг шийддэг байж болохгүй. 2000-аад оны парламентын тэргүүн заргач нарын нэг гэгдэж явсан “Зарга” Нямдорж “Ярга” Нямдорж болоод тайзнаас бууж болохгүй биз дээ. Хуулиа өөрчлөхгүй бол эрүү шүүлт гэдэг зүйл хуулийн байгууллага, хэрэг мөрдөх ажиллагаанаас өөрөө арилж алга болохгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 22.199 (64.119.22.199)
    Энд нэг л үнэн юмыг бичсэн байна. 2002 оны Эрүүгийн хууль бол шоронжсон Монголыг бий болгосон гэж шоронгийн хоригдлууд ярьсаар ирсэн. 3 Доржийн хар хууль гэдэг. Нямдорж, Шаравдорж, Бямбадорж гурав. С.Зоригийн хэрэг дээр туйлбартай зогсож байгаа нь энэ бүхнийгээ цайруулах сайн талтай юмдаа.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 19 цаг 13 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 21 цаг 2 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 23 цаг 33 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top