x

Нууцыг задруулсан Ц.Нямдоржийн захиа: Д.Энхбатын амийг хэнээс нэхэх вэ?

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Өдрийн сонин”-ын баасан гаригийн дугаарт “Хонгил үүссэн түүх ба Яргын хэрэг” гэж айхавтар нэртэй баримтат уран сайхны зохиол бичиж нийтлүүлжээ. “Шоронгийн ганц ялтны үгээр С.Зоригийн хэргийг гэмгүй иргэдэд тохож хаах үүрэг гүйцэтгэсэн нөхөд үнэнд гүйцэгдлээ” гэсэн товчхон утгатай уг зохиолд ашигласан зарим нэг баримт факт нь өмнө түүний үхэн хатан хамгаалдаг байсан, одоо бол үзэж чадахаа больсон "улсын нууц"-ыг хөндөв.

Хүмүүсийн нэр ус, үйл явдал болсон цаг хугацааг яг таг бичсэнээс үзвэл С.Зоригийн хэргийн материал буюу хавтаст хэргээс гол мэдээллүүдийг авсан байх магадлалтай. Дээр нь хэрэг шалгаж байсан үеийн улс төрийн байдлыг нэмж фантаазлаад өөрийнхөө дүгнэлтийг хийсэн байна. "Хонгил"-ын гол бүрэлдэхүүн төр, хуулиас холдож, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бүтэн найман жил амьдаараа тамлуулсны эцэст эрх чөлөөтэй болох нь... гэж.

Зохиолд Б.Хурцын 2003 онд Францаас баривчилж авчирсан Дамирангийн Энхбатыг дурьдсан нь санамсаргүй биш. "Б.Содномдаржааг яргалахдаа уух ус, идэх хоолонд нь сэтгэцэд нөлөөт бодис өгч, үүнээс болж бие нь муудсан болохоон олон хоног зөвхөн жорлонгийн усаар амь зогоосон. Б.Хурц нь иргэн Д.Энхбатыг 4 улс дамжуулан хулгайлж ирэхдээ түүнд мансууруулах бодис тарьсан, Т.Чимгээгийн биед үзлэг хийхдээ бас ийм арга хэрэглэсэн” гэсэн нь "угаасаа л гэмт хэрэгтэн дээ" гэсэн под текст юм.  

Д.Энхбатын хэргийг нууцаас гаргасан уу, нууцыг задруулсан уу?

Ц.Нямдорж сайдын зохиол “Өдрийн сонин”-д нийтлэгдэхийн өмнөхөн буюу 19-ний өдөр Д.Энхбат агсны хүүхдүүд /Э.Золбоо, Э.Золбаяр нар/ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандаж, “Д.Энхбатыг Францаас хууль бусаар хулгайлж авчираад эрүүдэн шүүж аминд нь хүрсэн Б.Хурц нарыг шалгуулах” хүсэлт гаргасан юм байна. Ингэхдээ Д.Энхбатыг баривчлан авчирсан процессийг уг ажиллагаанд оролцсон тагнуулын ажилтнуудын нэр ус, Монголд авчирсан хойно хаана хэрхэн яаж эрүүдсэн, тамласан гээд “ба бэ”-гүй, хажууд нь лаа бариад зогсч байсан юм шиг тодорхой бичсэн байдаг. Германд амьдарч байгаа жирийн иргэн хүн бичсэн гэхээсээ илүү хавтаст хэргийг нэг бүрчлэн уншсан хуульч хүний хөтөлсөн тэмдэглэлтэй адилхан. Хэлд ороогүй шахуу байхдаа Швейцарь луу гарсан, Монголд нэг ч удаа ирээгүй Д.Энхбатын хүүхдүүд "Улсын нууц"-ын тамгатай хэргийг талаар яаж ийм дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон байх вэ? Хэн нэг хүн тэдэнд тусалсан уу, эсвэл тэдний өмнөөс энэ хүсэлтийг бичсэн үү?

Бидний мэдэхээр 2017 онд Ц.Нямдорж сайд анх Б.Хурцыг БНСУ-д Элчингээр томилох асуудлыг УИХ-ын Байнгын хороо хэлэлцэж байхад “Дамирангийн Энхбат гэдэг хүнийг Францаас хулгайлсан, хүний аминд хүрсэн хүн шүү” гэж энэ хэргийн талаар анх ам нээсэн. Д.Энхбатыг нас барснаас 11 жилийн дараа. Үүний дараа Б.Хурц нь энэ хэргийг улсын нууцаас гаргах хүсэлтийг тагнуулын дарга Р.Гэрэлд тавьсан ч хариу өгөөгүй. Саяхан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай ТЕГ-ын дарга П.Одонбаатар болон ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарт энэ асуудлаар дахиж хандсан байна лээ. Энэ гурван хүн ч гэсэн хариулаагүй байгаа.

Тийм болохоор Засгийн газар хэрвээ Д.Энхбат агсны хэргийг С.Зоригийг хэргийн материалтай хамт улсын нууцаас гаргасан бол, тэр нь ганцхан Ц.Нямдорж сайдын гарт байдаг юм бол иргэд ч гэсэн хэргийн талаар мэдмээр байна. Нууцаас гаргалаа гэж нэг нь шоудаад, нууцаас гаргасан материалаар нөгөө нь шоудаад, өөрсдийн боловсруулсан зорилготой, цензуртай мэдээллээр иргэдийн тархийг угаагаад байж лав болохгүй. Хэрвээ Д.Энхбатын хэргийг нууцаас гаргаагүй бол энэ удаа Ц.Нямдорж сайд өөрөө нууц материалыг задалсан болж таарна.

Сануулахад, 2000-2004 онд Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэн хурандаа "Миний үйлчлүүлэгчийн Францаас хулгайлж авчирсан, тариа хийгээд онгоцонд нууцаар суулгасан. Энэ чинь хүн хулгайлсан гэмт хэрэг шүү, хууль бус үйлдлээ зогсоо" Хууль зүйн сайдад Ил захидал явуулаад хариуд нь "улсын нууц задруулсан" хэргээр ял сонсож байлаа. Харин Ц.Нямдоржид бол хууль үйлчилдэггүй. 

2017 онд Хууль, сайдын албан ташаалыг эргүүлж авангуутаа “Нууц”-ын тамгатай байсан С.Зоригийн хэргийн шүүх хурлын материалыг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр олон нийтэд үзүүлж, тагнуулын гүйцэтгэх ажилтнуудын нэрсийг зарласан. “Нууц задруулсан” хэргээр өөр дээр нь хэрэг үүсгээд шалгангуут 2018 оны гуравдугаар сард Засгийн газраас тогтоол гаргуулаад, өөрийнхөө задруулсан материалыг “Нууц”-аас гаргасан. "Нууц"-аас гаргасан явдал нь мэдээж нийтэд ил болгохын тулд биш, зөвхөн өөрийгөө ялаас мултлах зорилготой байсан. ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр /одоо УИХ-ын гишүүн/ тэр үед “Хулгай хийчихээд баригдангуутаа хулгайлсан юмаа буцаагаад өгчихөөр хэрэг нь хэрэг биш болчихдоггүй юм аа. Хуулиараа бол энэ хүн хариуцлага хүлээх ёстой шүү” гэж хэлж л байсан.

Дамирангийн Энхбатын амийг хэнээс нэхэх вэ?

Үнэн хэрэгтээ Д.Энхбатыг С.Зоригийн хэрэгт сэжигтнээр татаж, түүнийг хулгайлах үүрэг даалгавар өгсөн хүн нь тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гэдгийг хажуугаар явсан нохой ч хүртэл хэлнэ. Б.Хурц бол гүйцэтгэгч. Тухайн үед ЭЦГ-ын даргаар ажиллаж байсан н.Ганболд “Бид Д.Энхбатыг олон улсын интерполын шугамаар баривчилж авчирсан” гээд албан ёсоор зарласан. Гэвч С.Зоригийн хэрэгтэй холбоотойг нь нотолж чадалгүй хоёр жил гаруй хориод дөнгөж сулласных дараа Д.Энхбат нас барсан. Үхлийн шалтгааныг шүүх эмнэлэг “Гуурсан хоолойн багтраа, элэгний цероз өвчин нь хүнд шатандаа орж үхэлд хүргэсэн” гэж оношилсон байдаг.

Д.Энхбатыг хоригдож байх хугацаанд хяналт тавьж байсан эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Цэдэндаш /тухайн үед ЭМЯ-ны Дотрын ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч байсан/ энэ тухай,

“Д.Энхбат гуурсан хоолойн багтраа, элэгний церроз/хатуурал/ өвчтэй байсан. Анх биеийг нь үзэхдээ л дээрх хоёр өвчний оношийг тавиад, “эрүүл мэндийн шаардлагаар ялаас чөлөөлөх ёстой” гэдгийг холбогдох хүмүүст нь танилцуулсан. Шүүхийнхэн Д.Энхбатыг арав гаруй удаа үзүүлсэн. Үзэх бүртээ нэг оношоо хэлээд байхад дахин дахин үзүүлдэг, тэгсэн мөртлөө асуудлыг  шийддэггүй. Хоёр жил гаруй ийм байдалтай явсан, сүүлд өвчин нь бүрмөсөн хүндэрсний дараа сулласан боловч суллагдангуутаа нас барсан” хэмээн 2011 онд “Ардын эрх” сонинд ярилцлага өгсөн байна.

Харин Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн тухайн үед “Бариад хорьчихоор өвчтэй болчихдог, гадагшаа зугтчихаараа эрүүл болчихдог хүн дээ. Баашилж байгаа юм” хэмээн тавлангуй ярьсан яриа нь тухайн үеийн өдөр тутмын сонинуудын дугаарт хадгалаатай бий.

Тийм болохоор Д.Энхбатыг хэн эрүүдсэн, хэн үхэлд хүргэсэн бэ? гэдэг энэ маргааныг /маргаан төдий биш, эрүүгийн гэмт хэрэг/ шийдэхийн тулд энэ хэргийг "Улсын нууц"-аас гаргах ёстой. Нууцаас гаргасан бол материалыг нь олон нийтэд ил мэдээл. С.Зоригийн хэрэг, Эрүүдэн шүүсэн хэрэгтэй нь бүгдийг нь хамтад нь мэдээл. Ц.Нямдорж гэдэг хүн ганцаараа мэддэг, хүссэнээрээ зарж иддэг, эрх мэдлээ бэхжүүлж, албан тушаал, ашиг сонирхлоо хамгаалахад зориулдаг байж л болохгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Доёо (66.181.176.157)
    Зоригийг алсан захиалагчийн тухай алуурчид дуугарч эхэлхэд Нямдорж яагаад Содбилэг дээр гүйж очиж аавд чинь хэрэг тохох гэж байна гэж хэлэв асуудал их бий
    2021 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.72.190)
    Энэ сда дапаалаад байна шд
    2021 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зо чин (202.126.89.171)
    Д. Энхбатын. Өмгөөлөгч мундаг генарал рүн ш дээ. . Юүн. Хурамч. Хурц. . Д.Нямдорж маш сайн МЭДЭЭЛЭЛТЭЙ.
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 5 цаг 36 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 5 цаг 49 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 6 цаг 24 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 6 цаг 48 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 7 цаг 42 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 14 цаг 11 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 14 цаг 16 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 14 цаг 25 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 14 цаг 32 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 16 цаг 10 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 16 цаг 14 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 16 цаг 17 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 16 цаг 22 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 16 цаг 30 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 16 цаг 35 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 16 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 17 цаг 3 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Уржигдар 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Уржигдар 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top