x

С.Ганбаатар: Өөрийгөө эрсдэлд оруулан байж Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгч байна

Өнөөдөр Ардчилсан намын хувьд ээдрээт өдөр болж байна. 

Учир нь хэдхэн цагийн өмнө Ерөнхий сайд асан Р.Амаржаргал 2021 оны Ерөнxийлөгчийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгуулийн хороонд материалаа өгөөд байна. 

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал "Ардчилсан нам өөрийн дүрмийн дагуу дотоод сонгуулиа зохион байгуулах гэж байна. Ардчилсан намын гишүүд та бүхний хариуцлагатай, сонголтоо зөв хийх нь нэн чухал учраас АН-ын нийт гишүүд маань цахим сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцож, олон том ялалтуудыг эхлүүлнэ гэж найдаж байна" хэмээн хэлсэн юм.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөх хүсэлтээ өглөө. Тэрээр өчигдөр О.Цогтгэрэл даргатай АН-д элссэн боловч түүнийг намын дарга С.Эрдэнэ хүлээн авахгүй гэдгээ мэдэгсэн билээ. 

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ "Ардчилсан намд олон хүчтэй боловсон хүчин байгаа. Би Ардчилалд хайртай хүний хувьд горилж нэр дэвших хүсэлтээ өглөө" гэлээ. 

Мөн тэрээр Ардчилсан намын дотоод зөрчлийн талаарх асуултад "МАН-ыг хяналттай хамжааргатай болгохын тулд би АН-д элссэн. АН-ын гишүүдийн саналыг хүндэтгэх болно. Би амбиц, хүсэл мөрөөдлөө нуудаггүй. Мөнх тэнгэр ивээг. Би өөрийгөө эрсдэлд оруулан байж Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгч байна" гэлээ. 

Монгол улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгууль 2021 оны Тавдугаар сарын 1-нд цаxимаар явагдах юм байна.  Дотоод сонгуулийн хороонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид шаардлагын дагуу материалаа бүрдүүлж өгөх бөгөөд тус хороо нь нэр дэвшигчийг намын нийт гишүүдээс санал авах ажиллагааг цахимаар зохион байгуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top