x

Вакцины нийлүүлэлтээ хоцроосон тул Европын холбоо АстраЗенекаг шүүхэд өгнө

Европын холбоо вакцин үйлдвэрлэгч AstraZeneca-ийн эсрэг хэрэг үүсгэхэд бэлэн болж байна гэж ЕХ-ны зургаан дипломат мэдэгдэв.

AstraZeneca Европын Холбоонд анх удаа тооцоолсон тунгийн тоог илгээж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч ЕХ-ны уурыг хүргэсэн байна. Эхний улирлын эцэс гэхэд тус компани ЕХ-ны гэрээнд амласан 100 сая тунгаас ердөө 30 сая тунг нийлүүлсэн байна. Энэ хомсдол нь ЕХ-ны улс орнуудад вакцинжуулах кампанит ажилд ихээхэн саад учруулч байгаа юм.

Тус компани ЕХ-ны гэрээнд баталгаажуулсан 300 сая тунг бүхэлд нь хүргэх ёстой байсан бол энэ оны хоёрдугаар улирлын эцэс гэхэд ойролцоогоор 70 сая тунг хүргэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн лхагва гаригт ЕХ-ны Элчин сайд нарын уулзалтын үеэр Комисс энэ асуудлыг хөндөж, Европын холбооны орнуудын дийлэнх нь тус компанид коронавирусийн эсрэг вакцины тунг үлэмж хэмжээгээр дутуу хүргэсэн гэсэн үндэслэлээр шүүхэд гомдол гаргахыг дэмжиж байгаагаа мэдэгдэв. 

Гэсэн хэдий ч Герман, Франц зэрэг 5-6 улсууд AstraZeneca-ийн эсрэг шүүхэд хандах асуудалд санаа зовж, эсрэг байр суурьтай байгаа гэж хэд хэдэн дипломат мөн мэдэгджээ. Сэтгэл түгшээж байгаа нэг зүйл бол нэг дипломатчийн тайлбарласнаар ЕХ илүү их тунгаар энэ вакцин үйлдвэрлэгчийн вакциныг хэрэглэсэн гэсэн баталгаа шүүхэд өгөхгүй гэсэн үг юм.

Нөгөөтэйгүүр "AstraZeneca-н үйлдвэрт вакцин байхгүй гэж хэлвэл бид практик утгаараа юу хийж чадах вэ. Зарим улс орнууд үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэдэгт итгэлгүй байна" гэж үзэж буй дипломатч мөн байна.  

Цаашилбал, зарим элчин сайдууд шүүхэд хандах нь иргэдийн вакцинд итгэх итгэлийг бууруулж, энэ нь AstraZeneca-ийн дүр төрхийг сэвтээх болно гэж анхааруулав. 

Евродын комисс нийлүүлэлтийн хомсдолоос болж вакцин үйлдвэрлэгч рүү цохилт өгөхийг хүсч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ COVID-19-ийн эсрэг дэлхий нийтийн хариу арга хэмжээ авахад тус компани бас шаардлагатай байна гэжээ.

Зарим дипломат ажилтнуудын хэлж байгаагаар Комисс ЕХ-ны орнуудад ийм алхам хийх хууль эрх зүйн үндэслэлээ нарийвчлан тайлбарлаагүй байгаа тул хурлын үеэр хүчтэй маргаан гарсан байна. Нэг дипломатч шүүхэд компани нь ЕХ-ны урьдчилсан худалдан авалтын гэрээнд заасан нийлүүлэлтийн хуваарийг биелүүлээгүй асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлсэн бол нөгөө нь AstraZeneca ЕХ-ны гэрээнд заасан тунг заавал өгөх ёстой гэсэн юм.

Зарим улс орнуудад маргаантай байгаа өөр нэг асуудал бол энэ асуудал нь зөвхөн гэрээний бус улс төрийн шинжтэй байгаа тул гишүүн орнууд Комиссоос компаниудтай хийх хэлэлцээрт илүү их анхаарал хандуулхыг шаардсан байна.

Б.Бүжлхамаа

www.politico.eu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.36)
    зомби тахалын эсрэг вакцин гаргаж авахад буруудахгүй
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 59 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 3 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 26 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 33 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 55 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 3 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 26 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top