x

Энхрийлэл, романтик байдал ба усан будгийн хаан Вильям Хенритс

Голландын зураач Вильям Хенритсийн зургууд аргагүй л ургуулан бодоход хүргэн, тэднийг хараад дулаан орнууд, далай тэнгисийн эрэгт амарч суумаар... Усан будгийн зургууд нь энхрийлэл, нислэгээр амьсгаалан үзэгчдийн романтикаар хучин авна.

Вильям Хенритс Нидерландын Херлен хотод 1940 оны 10-р сарын 9-д төржээ. Тэр 17 настайдаа Maastricht уран зургийн академид элсээд дөрвөн жилийн дараа Антверпен хотын Дүрслэх урлагийн үндэсний дээд сургуульд суралцах болов.

Тэнд суралцаж байхдаа зураач анхны үзэсгэлэнгээ зохион байгуулж байжээ. Үзэсгэлэн амжилттай болон тэр хэд хэдэн зургаа худалдсан байна. Олсон мөнгөөрөө тэр моторт дугуй худалдан аваад хотын захаар аялан этют хийх болжээ. Вильям нэгэн хөлөг онгоцны эзэнтэй танилцсаны дараа уран зурагтаа захиалга авч суржээ.

Хэсэг хугацааны дараа Вильям Парист очин Place de Tetre талбайд хөрөг зурах болжээ. Ажил үйлс нь амжилттай болон тэр Берген сууринд байшин хүртэл худалдан авлаа. Тэр жилүүдэд зураач аз жаргалтай байжээ. Ханна гэдэг бүсгүйтэй гэрлэж, олон зураг зураж, галарей үзэсгэлэнгүүдэд зургаа тавих болов. Ханна охин төрүүлэн түүнд баяр хөөр авчирлаа. Гэтэл харамсалтай нь Ханна авто ослоор өөд болжээ.

Вильям  зургаан долоо хоногтой охинтойгоо үлдсэн байна. Удалгүй тэр Херленд эргэн очоод маш ихээр ажиллах болов. Зургууд нь Голланд, Германд сайн борлуулагдаж байлаа. Далаад оны сүүлчээр тэр хоёр дахь эхнэртэйгээ тааралджээ. Тэр эмэгтэй охиныг нь хүмүүжүүлсэн ба тэдний дундаас хүү төрсөн юм.

Наяад онуудад зураг сайн гүйлгээтэй, түүнийг олон улсын үзэсгэлэнгүүдэд урьж байлаа. Зураачийн зургууд Японд хамгийн алдартай болсон гэдэг.

Зураач 2003 онд Испанийн Hondon de las Nieves гэдэг газар эдлэн худалдан авсан нь уран бүтээлд нь өөрөөр нөлөөлөн шинэ өнгө, сүүдэртэй бүжигчидийн сэдэв нэмэгдэсэн ч зураач танигдсан хэвээр...

Вильям Хенритсийн гайхамшигтай зургуудаас танилцуулья.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top