x

ЗӨВӨЛГӨӨ: Цахимаар худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс

Цахим худалдаа гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернетийн сүлжээнд байрлах өөрийн хаяг бүхий интернет дэлгүүрээр дамжуулан бараагаа зарах, бусад үйлчилгээг үзүүлэх ба худалдан авалт хийж байгаа хүн төлбөрийн картаараа тухайн барааны төлбөрийг гүйцэтгэн бараа, үйлчилгээ авах процесс юм. 

Бизнесмен-хэрэглэгч, бизнесмен-бизнесмен хоорондын итгэлцэлд тулгуурлан хөгжиж байгаа билээ.

Давуу талууд:

  • Хол байгаа хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон,

  • Бүтээгдэхүүний талаар мэдээллийг хурдан авах,

  • Цаг зав, зардал хэмнэнэ,

  • Хүссэн бүтээгдэхүүнээ хямд үнээр, хаанаас ч хүргүүлэн авах боломжтой

Сул талууд:

  • Барьж мэдэрч үзэхгүй, фото зураг харж сонголт хийдэг,

  • Бодит байдлаас өөр байх боломжтой,

  • Захиалсан бараа удаж ирдэг,

  • Хүнсний бүтээгдэхүүний хувьд эрсдэлтэй,

  • Барааг буцаах тохиолдолд тээвэрлэлтийн мөнгийг эргэн олгодоггүй

1. Онлайн худалдааны вэб сайтаа шалгаж, нягтлах

Тухайн вэб хуудсанд өөрсдийн компанийн тухай танилцуулга байгаа эсэх, холбоо барих утас, факс, биет байршил нь тодорхой, үнэн зөв эсэхийг сайтар шалгаарай. Онлайн дэлгүүрийн вэб сайтын хаягт https:// буюу S үсэг нэмэгдсэн байгаа эсэхийг анзаараарай. Учир нь S үсэг байвал Таны сонгосон худалдааны газар найдвартай гэдгийг илтгэж буй хэрэг юм. Нэвтрэх нэр, нууц үг шаардвал хуурамч и-мэйл гэсэн үг.

2. Бүтээгдэхүүний гадаад үзэмжид хууртахгүй байх

Худалдан авагчдын анхаарлыг татаж, бараа бүтээгдэхүүнийг борлуулахын тулд дизайн зохиомж, өнгө дүрсийг нь сэргээн, хэрэглэгчдэд хамгийн сайхнаар харагдуулах боломжит бүх хувилбарыг ашигласан гэдгийг та санах хэрэгтэй.

3. Сошиал нөлөөлөгчдийн сурталчилгаанд автахгүй байх

“Social influencers” буюу сошиал нөлөөлөгчид цахим хуудсаараа дамжуулан олны танил хүмүүсээр сурталчилгаа хийлгэн анхаарал татаж, худалдан авалтад нөлөөлдөг. Гэвч тэд захиалагчаас цалин авч, тухайн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд ажиллаж байгаа гэдгийг санаарай учир нь таны сонгосон бүтээгдэхүүн бодит байдлаас өөр байх боломжтой. Онлайн дэлгүүрүүдийн бүтээгдэхүүн, үнийг хооронд харьцуулж байгаад худалдан авалт хий. 

4. Хэрэглэгчийн сэтгэгдлийг унших

Цахим сайтуудаас худалдан авалт хийхдээ тухайн худалдагчийн талаарх бусдын сэтгэгдлийг үзэх, найдвартай байдлын рейтингийг харж хамгийн өндөр рейтинг болон эерэг сэтгэгдэлтэйг нь сонгох нь илүү найдвартай

5. Буцааж болох эсэхийг урьдчилж тодруулах

Бараа буцаалтын нөхцөлтэй танилцах, сэтгэлд нийцээгүйгээс буцаах шаардлага гарвал буцааж болох эсэх, хэн зардлыг нь хариуцах зэргийг мэдэж авах нь чухал юм.

6. Хүргэлтийн үйлчилгээнд анхаарах

Хүргэлтийн хугацаанд анхаарах, хэзээ ирэхийг асууж тодруулах.

7. Төлбөрийн аюулгүй байдлаа хянах

Таны картын дугаар, нууц үгийг асуусан эргэлзээтэй цахим шуудан ирвэл хариу бичихээсээ өмнө тухайн худалдан авалт хийсэн компанитай холбогдоорой. Магадгүй та хакерт цахим хэтэвчээ бэлэглэх гэж байж болох юм шүү дээ. Мөн компьютертоо интернэт вирусын програм суулгах нь эрсдэлээс сэргийлэхэд тустай. Илт худал мэдээлэл агуулсан баннер, сурталчилгаан дээр дарахгүй байх хэрэгтэй. Учир нь энэ нь вирус болон хувийн мэдээлэлд халдах зорилготой хакерууд байдаг.

8. Гүйлгээний мэдээллээ хадгална уу

Онлайн худалдан авалтын баримтаа хадгална уу.. Захиалгын баталгаажуулалтыг хэвлэх буюу хадгалах замаар гүйлгээг нягтлах хэрэгтэй.

9. Цахим худалдааны хууль

Монгол Улсад одоогоор цахим худалдааны эрх зүйн орчин бүрдээгүй ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цахим худалдааг зохицуулсан бүлэг зүйл ангийг оруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. 

Иймд ХЭРЭГЛЭГЧ ТА өөртөө хариуцлагатай хандаж, ухаалаг худалдан авалт хийхийг ЗӨВЛӨЖ байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 19 цаг 52 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 20 цаг 11 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 20 цаг 23 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 20 цаг 29 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 21 цаг 10 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 21 цаг 13 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 21 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top