x

Японы топ улстөрч Олимпийг цуцлах тухай ярьсан үгнээсээ буцав

Японы нөлөө бүхий улстөрч өсөн нэмэгдэж буй коронавирусийн халдварыг хянахгүй бол Токиогийн Олимпийг цуцлах талаар бодож үзнэ хэмээн ярилаа.

Удирдах Либерал Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Японы хамгийн хүчирхэг улстөрчдийн нэг Тошихиро Никай орон нутгийн телевизийн мэдээллийн хөтөлбөрт оролцохдоо "Хэрэв нөхцөл байдал улам хүндэрвэл бид Олимпийг бүрэн цуцлах хэрэгтэй болно" гэсэн юм. 

Ярилцлагыг урьдчилж бичсэн бөгөөд хараахан цацагдаагүй байгаа аж.

Энэхүү шуум олныг илт баярлуулж интернетийг эерэг сэтгэгдлүүдээр гэрэлтүүлж байх үед дахин нэг мэдэгдэл гарсан юм. Тэрээр би таамгаар ярьсан, “манай нам аюулгүй, санаа зовох зүйлгүй наадмыг зохион байгуулах дэмжлэгээ өөрчлөөгүй” гэсэн мэдэгдэл гаргаж өнөө өссөн байсан эерэг сэтгэгдлүүдийг навс унагаж орихов.

Нөгөө талаар энэхүү тайлбар Японы засгийн газар олон нийтийн дургүйцэл, цартахлын улмаас улам ихэссэн нийтийн түгшүүрийг ажиглаж, авч үзэж буйг харуулсан анхны шинж тэмдэг байлаа.  (Санал асуулгаас харахад япончуудын 70-аас дээш хувь нь наадмыг дахин хойшлуулах эсвэл бүхэлд нь зогсоох хэрэгтэй гэж үзжээ)

Японд халдварын хэмжээ харьцангуй доогуур байгаа ч гэсэн сүүлийн хэдэн долоо хоногт өссөн нь тус улс наадамд бэлдэж байх үеэр удахгүй "дөрөв дэх давалгаа"-тай тулгарч магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.  

Одоогийн байдлаар Япон улс цартахлын хамгийн аймшигт өвчнөөс зайлсхийж, 10,000 хүрэхгүй хүний ​​нас баралтыг бүртгэжээ. Энэ нь хаа сайгүй маск зүүж, олон нийтийн эрүүл мэндийн кампанит ажлыг үр дүнтэй хийдэгтэй холбоотой гэж олон хүмүүс үзэж байна.

Гэхдээ тус улсад вакцин тараах ажил удаашралтай байгаа бөгөөд ахмад настнуудад зориулсан вакцин энэ сарын эхээр л эхэлжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт коронавирусийн шинэ бөгөөд илүү халдвартай хувилбарууд томоохон хотуудад тохиолдлын тоог нэмэгдүүлэхэд хүргэж, Токио болон бусад хотын захиргааны байгууллагуудад хатуу хязгаарлалт хийжээ. 

Мэргэжилтнүүд 200 гаруй орны мянга мянган тамирчдыг угтан авахаар төлөвлөж буй Олимп өргөн дэлгэрэх нөхцөл болж магадгүй гэж түгшиж байна.

Гадаадаас ирсэн үзэгчдийг авахгүй болон бусад олон зүйлийг хориглосон өөрчлөгдсөн хэлбэрээр энэ жилийн Олимп явагдана. Үндэсний болон дэлхийн эв нэгдлийн бэлгэдэл болгон "аюулгүй" наадмыг зохион байгуулах гэж байгаагаа засгийн газар дахин мэдэгдэв.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 54 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 58 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 21 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 28 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 50 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 58 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 21 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top