x

Хойд Солонгос Токиогийн Олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Хойд Солонгос коронавирусийн цар тахлын улмаас энэ зун болох Токиогийн Олимпийн наадамд оролцохгүй гэж шийдвэрлэснээ Мягмар гаригт мэдэгдэв.

БНАСАУ-ын Үндэсний Олимпийн Хороо Гуравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, төлөөлөгчид нь "манай тамирчдыг хортой вирусын халдвараас үүдсэн дэлхийн эрүүл мэндийн хямралаас хамгаалахын тулд Олимпийг алгасах шийдвэр гаргасан" хэмээн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн вэбсайтанд мэдээлжээ.

Энэ бол Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо болсон 1988 оны Олимпоос хойш Хойдууд алгасах анхны зуны олимп юм.

Нийгмийн эрүүл мэндийн сул тогтолцоотой Хойд Солонгос өнгөрсөн оны эхэн үеэс вирусын эсрэг хатуу арга хэмжээ авч, хилээ хаах арга хэмжээ авсан. Тус улс вирусын тохиолдолгүй гэдгээ албан ёсоор нотолж байгаа боловч гадны эрүүл мэндийн мэргэжилтнүүд үүнд эргэлзэж байна.

Хойд Солонгосын энэхүү шийдвэр нь Өмнөд Солонгос болон бусад үндэстнүүдийг тусгаарлагдсан улстай албан ёсны харилцаа холбоо тогтоох ховор боломжоос хойш татаж буй юм. Өмнөдийн албаны хүмүүс Олимпийн наадам Долдугаар сарын 23-наас нНймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах гэж байгаа нь хоёр Солонгосын ахмад төлөөлөгчдөд спортоос гадуурхи асуудлуудыг хэлэлцэх газар гаргаж өгөх байх гэж найдаж байжээ.

БНСУ-ын Пёнчан хотод болсон 2018 оны өвлийн олимп нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад ижил найдвар тавьж байв. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны цорын ганц эгч Ким Ё Жон нээлтийн ёслолд оролцох үеэрээ дэлхийн анхаарлыг татсан нь Өмнөд Солонгосын хилийг давсан Ким гэр бүлийн анхны гишүүн болж байсан билээ.

Ким Чен Ун Пёнчаны олимпод оролцсоныг цөмийн болон холын зайн пуужингийн цуврал туршилтын дараа дипломат ажиллагаа эхлүүлэх дохио болгон ашигласан. Удалгүй Солонгос хоорондын яриа хэлэлцээ үргэлжилж, Ким Чен Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд хэмжээний гурван уулзалтыг зохион байгуулсан. Дараа нь Ким Чен Ун мөн Ерөнхийлөгч Дональд Ж.Трамптай гурван удаа уулзсан.

Гэхдээ Ким Чен Уны Трамптай хийсэн дипломат ажиллагаа 2019 онд нуран унаснаас хойш Хойд Солонгос Өмнөд Солонгос эсвэл АНУ-тай албан ёсны харилцаа холбоо тогтоохоос зайлсхийсэн. Цар тахлын улмаас цөмийн амбиц нь түгшүүртэй байгаа тул Умардын дипломат тусгаарлалт, эдийн засгийн хүндрэлийг улам гүнзгийрүүлэв. Хойд Солонгос Гуравдугаар сарын 25-нд нэг жил нам жим байсныхаа дараа анхны хоёр баллистик пуужин туршилтаар хөөргөсөн нь Ерөнхийлөгч Байденд өгсөн анхааруулга байсан юм.

1972 онд Хойд Солонгос анхны Олимпийн наадамд оролцсон. Түүнээс хойш 1984 онд ЗХУ-ын удирдсан бойкотоос шалтгаалан Лос Анжелесийн олимпийг мөн Өмнөд Солонгос зохион байгуулагч орноор ажилласан 1988 оны зуны наадмыг алгассан байдаг. 

Хойд Солонгосын тамирчид хүндийн өргөлт, бөх, гимнастик, бокс, жүдо бөхийн төрлөөр 16 алтан медаль хүртэж байсан юм.

Токиогийн наадмыг 2020 онд хийхээр төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон. Энэ жил зохион байгуулах хороо оролцогчид болон нутгийн оршин суугчдын аль алиныг хамгаалах аюулгүй ажиллагааны протокол боловсруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Гэхдээ эрүүл мэнд, эдийн засаг, улс төрийн цуврал сорилтууд тулгараад байгаа тул Японд олонхи нь энэ зун наадам хийх ёсгүй гэж санал асуулга явуулж байгаа аж.

Зохион байгуулагчид олон улсын үзэгчдийг хориглосон ч гэсэн тархвар судлаачид Олимп нь хэт дэлгэрсэн арга хэмжээ болж магадгүйг анхааруулж байна. Японы олон нийтийн ихэнх нь вакцингүй хэвээр байхад мянга мянган тамирчид болон бусад оролцогчид 200 гаруй орноос Токио руу буух төлөвтэй байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 12 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 14 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 15 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 17 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 23 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 2 цаг 41 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 2 цаг 43 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 2 цаг 44 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 2 цаг 45 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 4 цаг 23 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 4 цаг 45 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 4 цаг 50 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 4 цаг 55 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 5 цаг 7 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 5 цаг 14 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 5 цаг 21 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 19 цаг 29 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 30 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 19 цаг 31 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 33 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top