x

Путин Навальныйг Оросын шоронгийн эмчилгээг голж, өлсгөлөн зарласныг шүүмжилжээ

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный зохих ёсны эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй хэмээн шаардаж одоо байгаа хорих ангидаа өлсгөлөн зарласнаа мэдэгдсэн.

Тэрээр инстаграмдаа нурууны өвдөлт, баруун хөлний зовуурь, шаналалд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, нойргүйдэж байгаа талаараа хуваалцжээ.

44 настай Навальный Наймдугаар сард Сибирьт мэдрэлийн эмгэгийн эсрэг эмчилгээ хийсний дараа Германаас Нэгдүгээр сард гэртээ харьсан. Түүнийг нисэх онгоцны буудлаас шууд цагдан хорьж, дараа нь шоронд хорих ял оноосон байдаг.

Түүнийг одоо Москвагаас зүүн тийш 100 км зайд орших ИК-2 засан хүмүүжүүлэх колонид саатуулж байгаа бөгөөд тэндхийн хамгаалагчид зохих ёсоор эмнэлгийн тусламж авмаар байна гэхэд зөвшөөрөхгүй, боломж олгохгүй байна гэж буруутгаад байгаа юм.

ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх алба түүний гомдлыг хүлээн аваагүй бөгөөд харин "Алексей Навальный эмнэлгийн заалтын дагуу шаардлагатай бүхий л эмнэлгийн тусламжийг үзүүлсэн" гэж хариу барьжээ.

Ерөнхийлөгч Владимир Путинг хатуу ширүүн шүүмжилж байсан Навальныйд өнгөрсөн сард мөнгө завшсан хэргийн тэнсэн харгалзах хугацааг зөрчсөнд хоёр жил найман сарын ял оноосон юм.

Энэхүү ялыг олон нийт улс төрийн зорилготой гэж үзсэн бөгөөд Европын хүний эрхийн шүүх түүнийг амь насанд нь эрсдэл учруулж байгаа тул суллах ёстой гэж мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ долоо хоногт Навальный "Үйлдсэн хэргийнхээ төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээнэ" гэж мэдэгдсэн бөгөөд бусад оросуудаас ялгарах зүйлгүй гэжээ.

Навальный яг юу гэж хэлсэн бэ?

Навальныйгийн инстаграм хуудсанд Лхагва гаригт түүний өмгөөлөгчөөр дамжиж нийтэгдсэн постонд "Надад хуулиар зөвшөөрөгдсөн өөрийн сонгосон эмчээ өөр дээрээ зочилж ирж үзлэг хийх боломжтой байхыг шаардаж өлсгөлөн зарлаж байна" утгатай гар бичмэлийн зураг нийтлэгджээ.

"Би эмч урих, эм уух эрхтэй. Гэхдээ тэд надад зүгээр л зөвшөөрөхгүй байгаа. Нурууны өвдөлт миний хөл рүү тархсан. Эхлээд баруун хөлнийхөө хэсэгт мэдрэмжээ алдсан, одоо зүүн хөлний ч бас мэдрэл муудаж байна. Хошигнохгүйгээр, байдал улам л түгшээж байна" гэж тэр бичжээ.

Тэрээр өмнөх нийтлэлдээ түүнд өвдөлт намдаах үйлчилгээтэй ибупрофенээс хоёрхон ширхэг шахмал эм өгсөн бөгөөд одоог хүртэл онош нь тогтоогдоогүй байгаа гэж хэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба (ШШГЕГ) тухайн үед түүний биеийн байдал тогтвортой, хангалттай сайэ байгаа гэж мэдэгдэж байсан юм.

Навальный мөн шөнийн турш харуулууд цаг тутамд сэрээж байгааг эрүүдэн шүүж байна гэж гомдоллож байна.  МХЕГ-аас Лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ ажилтнууд "Ялтнуудын орон дээр байгаа байдалд нүдээр үзлэг хийсэн ингэхдээ тэдний нойрыг алдагдуулаагүй” гэжээ.

Нурууны хүнд өвдөлтөөс гадна тэрээр хөл мэдээ алдах болсон нь хөл дээрээ зогсоход саад болж байгаа тухай ярьжээ.  

Лхагва гаригт АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс Навальныйг "Улс төрийн хоригдол" гэж тодорхойлж, түүнийг цагдан хорьсон нь "улс төрийн зорилготой" гэж мэдэгдэв.

Тэрээр "Бид ОХУ-д түүний амь насанд халдахыг завдсан, гудамжинд гарсан тайван дэмжигчдэд нь хэлмэгдүүлсэн байж болзошгүй хүмүүст хариуцлага хүлээлгэхийг эрмэлзсээр байх болно. Алексей Навальныйг дэмжиж, суллахыг уриалъя" гэжээ.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 9 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 10 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 11 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 13 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 19 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 2 цаг 37 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 2 цаг 39 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 2 цаг 40 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 2 цаг 41 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 4 цаг 19 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 4 цаг 42 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 4 цаг 46 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 4 цаг 51 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 5 цаг 3 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 5 цаг 10 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 5 цаг 17 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 19 цаг 25 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 26 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 19 цаг 27 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 29 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top