x

Дэлхийн удирдагчид олон улсын цартахлын эсрэг гэрээ байгуулахыг уриалж байна

Францын Ерөнхийлөгч Макрон, Германы канцлер Ангела Меркель тэргүүтэй дэлхийн удирдагчид дэлхийн сонинуудад зориулж бичсэн нийтлэлдээ "Ковид-19" дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том сорилтыг авчирсан гэж хэлэв.

Өөр нэг цар тахал эсвэл эрүүл мэндийн хямрал ирээдүйд дахиад тохиолдох магадлалтай. Мөн энэ удаагийн цар тахал "бүгд аюулгүй болтол хэн ч аюулгүй биш" гэдгийг харуулж байгаа билээ. 

Daily Telegraph сонинд бичигдсэн болон Францын Le Monde, Испанийн El Pais зэрэгт хэвлэлүүдэд нийтлэгдснээр 24 удирдагч дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулсан гэрээтэй ижил төстэй гэрээ байгуулж, хил дамнасан хамтын ажиллагааг бий болгох шаардлагатай байна гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебресиесусыг тэргүүтэй гарын үсэг зурсан хүмүүс "Тухайн үед дэлхийн хоёрдугаар дайны сүйрлийн дараа улс төрийн удирдагчид олон талт тогтолцоог бий болгохоор нэгдсэн. Зорилго нь тодорхой байсан. Улс орнуудыг нэгтгэх, тусгаарлалт, үндсэрхэг үзлийн уруу таталтыг арилгах, зөвхөн эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны сүнсээр хамтдаа давж болох бэрхшээлүүдийг шийдвэрлэх, энх тайван, хөгжил цэцэглэлт, эрүүл мэнд, аюулгүй байдал" байсан гэлээ.

Удирдагчид одоо нэгэн дуугаар ижил саналтай байгаа нь "Ямар ч цар тахалд урьдчилаад сайн бэлдэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үнэлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад өндөр зохицуулалттай байх ёстой" гэсэн байна.

Шинэ гэрээ нь болзошгүй цар тахлын талаар хүмүүсийг сэрэмжлүүлэх илүү сайн системийг бий болгоход тусалж, мэдээллийн солилцоо, вакцин, хувийн хамгаалах хэрэгслийн хуваарилалтыг сайжруулах болно гэжээ.

"Өөр шинэ цар тахал болон томоохон эрүүл мэндийн гэнэтийн тохиолдлууд гарах болно. Аль ч засгийн газар эсвэл олон талт агентлагууд энэхүү аюул заналыг дангаараа шийдвэрлэх боломжгүй юм. Хэрвээ тэгэхгүй бол гэдэг асуулт биш, гэхдээ хэзээ вэ гэсэн асуулт юм. "Ковид-19" цар тахал нь хүн бүр аюулгүй болтол хэн ч аюулгүй биш гэдгийг хатуу, эмзэглүүлсэн сануулга болсон. "Ковид-19" нь бидний сул тал, хуваагдмал байдлыг ашиглаж байсан энэ үед бид энэ боломжийг ашиглаж, дэлхийн хямралаас давж энхтайвны хамтын ажиллагааны дэлхийн хамтын нийгэмлэг болж нэгдэх ёстой" гэжээ. 

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 9 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 11 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 12 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 14 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 20 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 2 цаг 38 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 2 цаг 40 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 2 цаг 41 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 2 цаг 42 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 4 цаг 20 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 4 цаг 42 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 4 цаг 47 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 4 цаг 52 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 5 цаг 4 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 5 цаг 11 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 5 цаг 18 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 19 цаг 26 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 27 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 19 цаг 28 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 30 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top