x

Шинжааны асуудлаар Хятад улс хориг арга хэмжээнд өртлөө

Их Британи, Канад, АНУ, Европын холбоо Шинжаан дахь уйгур, лалын шашинтнууд болон бусад цөөнх үндэстнүүдийн хүний ​​эрхийг зөрчиж байгаад Хятадын эрх баригчдад шийтгэл ногдууллаа.

Энэхүү алхамууд нь Аляскад АНУ, Хятадын өндөр албан тушаалтнуудын хооронд болсон халуухан уулзалтаас хойш хэдэн өдрийн дараа хийгдэж байна. Энэ нь үндэстнүүд болон Бээжингийн хоорондох хурцадмал байдлыг улам ихэсгэх магадлалтай болжээ.

Австрали улс НҮБ-ын лавлагаа, засгийн газартаа Шинжаан дахь албадан хөдөлмөрөөс ашиг олохгүй байхыг баталгаажуулах саналыг хэлэлцэж байна.

АНУ Шинжааны хоёр албан тушаалтны хөрөнгийг царцааж, тус бүс нутагт албадан хөдөлмөр хийлгэх лагерьт хоригдож байсан хүмүүсийг суллахыг уриалав. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Хятадын удирдлага "Шинжаан дахь геноцид болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсээр байна" гэлээ.

Европын холбоо Шинжаан дахь дөрвөн албан тушаалтныг онилж, сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд анхны томоохон хориг арга хэмжээг Хятадад авав.

Харин Бээжин тэр даруй хариу арга хэмжээ авч, Европын холбооноос Хятадад чиглэсэн бодлого дээр ажилладаг Европын 10 албан тушаалтныг хар жагсаалтад оруулав. Хятадын засгийн газар хүчирхийллийн хэргийг няцааж байгаа бөгөөд хэт даврагч үзэлтэй тэмцэхийн тулд хуаран байгуулах шаардлагатай гэж мэдэгджээ.

Нөгөөтэйгүүр хөрсөн дээр цөллөгөөс гарсан Уйгурын гэр бүлүүд, улсын асрамжийн газарт үлдэхээс өөр аргагүй байдалд ороод байгаа, 5 настай хүүхдүүдээсээ салж байгаагаа дүрсэлсэн гэж Эмнести Интернэшнл байгууллагын саяхны тайланд дурджээ.

Б.Бүжлхамаа

www.apnews.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 13 цаг 36 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 15 цаг 17 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 15 цаг 47 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 16 цаг 6 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 19 цаг 38 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 19 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 50 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 21 цаг 29 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 21 цаг 38 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 21 цаг 47 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 21 цаг 53 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 22 цаг 11 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 22 цаг 31 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 22 цаг 36 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 22 цаг 42 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 22 цаг 47 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 23 цаг 7 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 23 цаг 54 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Өчигдөр 08 цаг 34 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top