x

Финлянд дэлхийн хамгийн аз жаргалтай орноор дахин шалгарлаа

НҮБ-аас жил бүр гаргадаг тайланд Финланд улс дөрөв дэх жилдээ дэлхийн хамгийн аз жаргалтай газраар нэрлэгдэв.

Дэлхийн аз жаргалын тайланд Дани удаалж, Швейцарь дагаж, Исланд тэгээд Нидерланд айргийн тавд жагсжээ.

Шинэ Зеланд дахиад топ 10-т багтсан Европын бус цорын ганц улс болов. Их Британи 13-аас 17-р байр руу ухарсан байна.

Аналитик судлаач Гэллап 149 орны хүмүүсийг өөрсдийн аз жаргалаа бэлтгэсэн өгөгдлийн дагуу үнэлэхийг хүссэн байна. Нийгмийн дэмжлэг, хувийн эрх чөлөө, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), авлигын түвшин зэрэг агуулгууд тус асуумжинд багтдаг. Тус хэмжүүрээр дэлхийн хамгийн аз жаргалгүй гэж Афганистан, Лесото, Ботсвана, Руанда, Зимбабве оржээ.

Улс орнуудын гуравны нэгээс илүү хувьд "сөрөг сэтгэл хөдлөлийн давтамж өндөр" байсан гэж цар тахлын үр дагаврыг энэ жил судлаачид онцолсон. Гэсэн хэдий ч 22 орны байдал өмнөх онтой харьцуулахад сайжирсан байна. Азийн хэд хэдэн улс өнгөрсөн жилийн чансаатай харьцуулахад хамаагүй дээр гарсан бол Хятад 94-р байрнаас 84-р байранд шилжжээ.

"Хачирхалтай нь ерөнхийдөө хүмүүсийн амьдралыг үнэлэх үнэлгээгээр хэмжихэд сайн сайхан байдал буураагүй" гэж тайлангийн судлаачдын нэг Жон Хеллиуэлл мэдэгдэлдээ дурджээ.

Тэрээр "Боломжит нэг тайлбар бол хүмүүс Ковид-19-ийг хүн бүрт нөлөөлж буй нийтлэг, гадны аюул заналхийлэл гэж үздэг бөгөөд энэ нь илүү их эв нэгдэл, найрсаг мэдрэмжийг бий болгосон юм" гэлээ.

Финланд улс цар тахлын үеэр амь нас, амьжиргааг хамгаалахад тусалсан харилцан итгэлцлийн хэмжүүрээр маш өндөр байр эзэлсэн байна.

5.5 сая хүн амтай Скандинавын үндэстэн цар тахлын үеэр Европ тивийн ихэнх нутгаас хамаагүй дээр ажиллаж чадсан бөгөөд 70 гаруй мянган тохиолдол, 805 хүн нас барсан гэж Жон Хопкинсийн их сургууль мэдээллээ.

Дэлхийн хамгийн аз жаргалтай топ 10 улс: 

  1. Финланд
  2. Дани
  3. Швейцари
  4. Исланд
  5. Нидерланд
  6. Норвеги
  7. Швед
  8. Люксембург
  9. Шинэ Зеланд
  10. Австри

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 1 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 1 цаг 27 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 1 цаг 44 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 1 цаг 45 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 1 цаг 46 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 1 цаг 48 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 1 цаг 54 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 4 цаг 12 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 4 цаг 14 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 4 цаг 15 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 4 цаг 16 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 5 цаг 54 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 6 цаг 16 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 6 цаг 21 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 6 цаг 26 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 6 цаг 38 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 6 цаг 45 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 6 цаг 52 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 21 цаг 0 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 21 цаг 1 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top