x

С.Бямбацогт УИХ-ын дарга болно гэв үү?

С.Бямбацогтыг МАН дотроо зөвшилцсөн нь нэгэнт тодорхой боллоо. МАН 2020 оны сонгуульд ялалт байгуулахын тулд М.Энхболд тэргүүтэй хотын фракцыг тайрч хаяхаас өөр гарцгүй гэдэг нь ямар ч энгийн хүнд ойлгомжтой л асуудал байсан. 32 ийн бүлэг дотроос үүнийг тооцоолж, мэдэрч байгаа нь олон ч тэдний ихэнх нь битүүхэндээ тохиромжтой нөхцлийг л хүлээж байлаа. Харин УИХ-ын залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ цэвэрлэгээг хийх туг нь болно гэдгээ албан ёсоор шахуу зарлаж орхив. Энэ нь МАН дотор шинэ нөхцөл байдал үүсгэлээ.

Эртнээс С.Бямбацогт амбийцтай гэдэг нь тодорхой байсан ч тохироо нэг л бүрдэж өгөхгүй явсаар ирсэн. Харин энэ удаа байдал өөрчлөгджээ. У.Хүрэлсүх С.Бямбацогтыг дуудаж уулзаад УИХ-ын даргын суудлыг өгье, намаа цэвэрлэхэд тусла эсвэл чамайг дэвшүүлэхгүй гэсэн 2 сонголтыг тулгасан байна. Харин тэрээр эхнийхийг сонгожээ. Хүссэн хүсээгүй хүн эцсийн мөчид хар амиа л бодно.

УИХ-ыг М.Энхболд биш С.Бямбацогт удирдах нь МАН-д бол хөөрхөн нэмэх оноо. Харин М.Энхболдоо буулгаж 60 тэрбумаа шалгаад эхэлвэл бол асар том нэмэх оноог МАН авч чадна. Гишүүн “НЕ ДУРАК” Одоо энэ уулзалтын араас дахин шинэ хуваагдал руу МАН-ын жолоо нэгэнт эргэчихлээ. Энэ бол М.Энхболдоос У.Хүрэлсүх рүү чиглэсэн чимээгүй нүүдэл юм. Энэ чимээгүй нүүдлийн ноён оргилоор С.Бямбацогт тодроод байгаа ч МАН-ын 32 ийн бүлгийн нижгээд гишүүн тохироо бүрдэхэд ухасхийх бэлтгэлээ өнгөрсөн хугацаанд дор бүрнээ л чимээгүйхэн базааж байсан.

Тайлбар нь их энгийн. Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг гэж бий. Тэдэнд одоо 60 тэрбумаар нэр нь бохирдсон, улс төрийн карьер нь нэгэнт дуусаж байгаа М.Энхболдод үнэнч цариалаад явах ямар ч шалтаг, шалтгаан байхгүй. Өмнө нь бол тийм шалтгаан байсан. Намын дарга нэр дэвшүүлэх эсэхийг шийднэ шүү дээ. Харин 2020 онд би дахиж гишүүний зөөлөн суудалд суух уу эс суух уу гэсэн ганцхан эрх ашиг л тэднийг хүссэн хүсээгүй У.Хүрэлсүх рүү нүүхэд хүргэж байна.

УИХ-ын гишүүн чуулган дээр бандааш, боовны асуудал хэлэлцдэг гээд хичнээн тэнэг байлаа ч М.Энхболдтой сүжирсэн хүн нэр дэвшихгүй гэдгийг мэдэхтэйгээ л байгаа. Гишүүнд өөр нэг сонголт бий. Тэр нь М.Энхболддоо үнэнч үлдээд У.Хүрэлсүхийн засгийг түлхэж унагаад квотоо олж авах.

Энэ тохиолдолд нэр дэвшиж болох ч хоёронтоо засагаа унагаасны шагнал нь намаараа навс авхуулан лаазчин болно гэдгийг ямар ч тэнэг гишүүн тооцоолж чадна. Гишүүн "НЕ ДУРАК" Ордны хананд чих бий М.Энхболдын эргэн тойрон, ойрын хүрээллээс намын дарга У.Хүрэлсүх рүү сэмхэн гүйлдэж түүнд тал засч эхэлсэн нь үнэндээ өнгөрсөн намараас эхэлсэн юм.

Сүүлд Л.Оюун-Эрдэнэ гишүүний хийдэг мэдэгдэл бол адуугаа хурааж дуусах шат руу орж байна гэсэн үг. Энэ үнэрийг авсан М.Энхболдын шадар хоёр цэрэг Д.Оюунхорол, Д.Хаянхярваа нар сүүлийн үед байж ядан уурсаж бас тэвдэн сандарч эхэлжээ. Олуулаа байгаа гэж бодоод урд нь маадгар алхаж явсан нөхдүүд нэг эргэж хараад хулхидуулсанаа мэдэх бол том шок шүү дээ. Гэмт хүн л гэлбэлзэнэ. Учир нь М.Энхболд их хурлын даргаараа байж байх нь мань хоёрын аминд өлзийтэй. МАН-д өрнөж буй чимээгүй нүүдлийг тэд өөрсдөө ихэд нууцалж байгаа ч ордны хананд чих бий шүү дээ. Чимээгүй нүүдэл өрнөсөөр...

Эх сурвалж: toimnews.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • irgen (66.181.179.234)
    bss neg offorchin l buzdee. demii dee khovdinhon hun muutai
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.195.182)
    ЗӨВ. ЭНХБОЛД, НЯМДОРЖ, СҮ.БАТБОЛД, БАДАМЖУНАЙ, ХОТЫН ДАРГА БАТБОЛД НАРААС САЛАХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛЬД МАХ БУДАА ШҮҮ. НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГАРАВ АА. ХОХЬ ЧИНЬ ШҮҮ.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шудрага (202.70.42.98)
    Энэ Ховдынхоноос салж улсаа цэвэрлэх юмсан Элбэгдоржын залгамжлагч МАН-д ч бас хүчтэй байна даа Хүрэлсүхэд арай өөр хүн олдоогүй юм бол уу эсвэл ард нь Элбэгээ байна уу арайчдээ та нар Монголын ард түмэн тэнэг биш шүү.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (73.254.213.218)
    Oyunhorol hayan hyrvaa hoer zail
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Хувьтөгөлдөр (202.179.25.30)
    Ховдын бас нэг Элбэгдорж
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.165.91)
    Харин ч сэтгэл гаргаж шудрага хийх байх гэж би бодож байна
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • irgen (66.181.180.148)
    hongoriig horduulsan ter pod pod hiisen hooson tolgoig zailuulaach
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Ээска (49.0.147.129)
    Одоо хэн ч намын жолоог атгасан бай 2020 онд мөхлийн хонгил л угтана шүү дээ. Яахав энэ 65 дотороо арай гайгүй нь гэмээр ч бас л өмнөх засгийн газрын концессийн хорчин нэрийг нь юугаар хусаж арилгах бол.Муу нэрийг хусаап ч арилдаггүй аюул бий дээ
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.106.120)
    Асар их амбицтай хувиа бодсон улс төрийн хутгуур даа
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • ханатай л бичиж (66.181.189.244)
    ханатай л бичиж
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Бямбацогт УИХ-ын даргыг өлхөн хийж чаднаа. Зөв зөв (27.123.214.95)
    Дэмжиж байнаа
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол саяхан Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 31 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 37 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 45 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 49 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 57 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 0 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 5 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 13 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 17 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 34 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 42 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 48 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 54 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 26 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 29 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 5 цаг 32 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 5 цаг 33 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top