x

Экваторын Гвиней хотын ойролцоо асар том дэлбэрэлтүүд болов

Экваторын Гвинейд болсон цуврал дэлбэрэлтийн улмаас одоогоор 17 хүн нас барж, олон зуун хүн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Ням гаригт болсон Бата гол хот дахь цэргийн хуарангийн ойролцоо болсон дэлбэрэлтийн дараа 420 орчим хүн шархаджээ.

Олон нийтийн сүлжээн дэх зургуудад асар их утаа, өргөн тархсан хохирол харагдаж байна.

Дэлбэрэлтүүдийн шалтгаан тодорхойгүй байгаа ч албаныхан TVGE телевизэд халдлага биш гэж мэдэгдэв.

Улсын телевизээр нурангин дороос амьд үлдэгсдийг хайж, нурсан барилгуудын хог хаягдлыг цэвэрлэх гэж хичээж буй хүмүүсийг харуулсаар байна.

Эрүүл мэндийн яам цуврал жиргээндээ сайн дурын эрүүл мэндийн ажилтнуудыг Бата бүсийн эмнэлэгт очихыг хүссэн байна. Мөн түүнчлэн хохирогчдын тоо их байгаа тул цусаа хандивлахыг хүссэн байна.

Эрүүл мэндийн яамны жиргээнд хүнд болон маш хүнд гэмтсэн хүмүүсийг шилжүүлэн, хүлээн авч буй гурван эмнэлгийн нэрийг жагсаажээ.

Орон нутгийн зарим эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоог хэтрүүлэн ачаалал ихэссэн гэж TVGE мэдээлээд, эмнэлгийн шалан дээр хүртэл хэвтэж буй шархадсан олон хүмүүсийн дүрсийг цацжээ.

Дэлбэрэлтийн дараахь олон нийтийн сүлжээнд байршсан бичлэгт утаа униарт автаж, энд тэндгүй уймаж шуугисан, зовж шаналж буй хүмүүс зугтаж буй эмх замбараагүй дүр зураг харагдаж байв.

"Бид дэлбэрэлтийг сонсож, утааг нь харж байна, гэхдээ юу болж байгааг мэдэхгүй байна" гэж нутгийн нэг иргэн Теодоро Нгуема AFP агентлагт ярьжээ.

Францын элчин сайд Оливье Броченин твитертээ хохирогчдод эмгэнэл илэрхийлж, энэ үйл явдлыг "гамшиг" гэж тодорхойлжээ.

Испанийн ЭСЯ-наас тус улсын иргэдийг гэртээ үлдэх ёстой хэмээн мэдэгдэн, яаралтай тусламжийн цуврал дугаарыг гаргажээ.

Экваторын Гвиней нь 1968 онд тусгаар тогтнол хүртлээ Испанийн колони байсан улс юм.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 1 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 1 цаг 21 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 1 цаг 38 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 1 цаг 39 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 1 цаг 40 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 1 цаг 42 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 1 цаг 48 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 4 цаг 6 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 4 цаг 8 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 4 цаг 9 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 4 цаг 10 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 5 цаг 48 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 6 цаг 11 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 6 цаг 15 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 6 цаг 20 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 6 цаг 32 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 6 цаг 39 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 6 цаг 46 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 20 цаг 54 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 55 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top