x

Вакцин: Баян орнууд хэрэгцээнээсээ илүүг нөөцөлж, ядуус үлдэгдэл дээр нь тэмцэлдэж байна

Өнгөрсөн долоо хоног

Америкийн хохирол, Крымын цангаа, ядуусын зовлон:

АНУ худалдааны дайнаас болж нэг их наяд долларын алдагдал хүлээнэ

Байдены засаг  захиргаа Хятадын бараанд Трампын тавьсан 25 хувийн  гаалийн татварыг хэвээр хадгалан үлдээнэ  гэсэн нь  америкчуудад жилдээ 190 тэрбум долларын хохиролтойгоор тусна хэмээн АНУ-ын Худалдааны танхим ба Rhodium Group хоёрын хамтран бүтээсэн  дүн шинжилгээнд дурьджээ. Мөн тэдний гаргасан тооцоогоор ойрын  10 жилд хоёр орны худалдааны дайнаас болон  нэг их наяд гаруй доллараа алдах хандлагатай гэнэ.

Францын лидер НАТО-д "цохилт" өгөв

Францын лидер Эммануэль Макрон өнгөрч буй долоо хоногт "НАТО чухал биш байгууллага болсон" гэж мэдэгдлээ.  Тэрбээр Европод хандан  өөрийн сонирхлыг өөрсдөө хамгаалж, АНУ-д даатгахгүй байхыг уриалжээ. Тэрбээр энэ мэдэгдлээ Америк, Герман, Их Британийн лидеруудтай уулзахын өмнө хийсэн ба "НАТО бол Варшавын гэрээний  цэргийн  блокийн эсрэг байгуулагдсан эвсэл, одоо тэр блок байхгүй" хэмээн сануулав.

Крымыг ундны усаар "боомилов"

Хойд Крымын сувгийн 107 дахь км-т  далан босгох Украины төлөвлөгөө энэ долоо хоногт тодорхой боллоо. Крымыг Орост алдсаныхаа хариуд Украин  түүний ундны усны эх сурвалжийг  хаасан билээ. Шинэ далан босгосноор  Крымыг ундны усаар хангахыг хааж, нөгөө талаасаа өөрийн Херсон мужийн  усжуулалтыг сайжруулна гэж  украины улстөрчид үзжээ. Шинэ  даланг Крымын хил орчим босгох бөгөөд  өмнөх элстэй шуудайнуудаар босгосон далан  Крымын аж ахуйнуудын усыг хаасан хэвээр байна.

Оростой харилцаагаа сайжруулах Барууны оролдлого няцаагдсаар...

Орос, Баруун хоёрын харилцааны ачааллаа бууруулах олон тооны оролдлого яагаад бүтэлгүй  болсныг Шведын Ерөнхий сайд асан  энэ долоо хоногт The Washington Post сонинд ярьжээ.

Ачаалал буулгах оролдлого бүрт нь  Орос баруунд шахалт үзүүлэн бодлогыг нь өөрчлүүлэхээр оролдож, харин өөрсдөө өөрчлөгдөхийг хүсээгүй гэж Бильдт ярив. Оросуудын хөршийн хэрэг явдалд оролцохыг Европын холбоо ямар нэгэн хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг байхыг Москва хүссэн, бас дээр нь оросууд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага мэтийн хүний эрхийн байгууллагуудаас холдохыг хүсч ирсэн хэмээн тэр ярьжээ. Гэвч тэр оролдлогуудынх нь эсрэг хатуу  эсэргүүцэл үзүүлснээр Оросыг өөрчилж чадна гэж Бильдт хэлэв.

Гэвч Оросууд үүнийг хүснэ гэж үү?

Баян орнууд хэрэгцээнээсээ илүү вакцин нөөцөлснийг шүүмжлэв

Баян орнууд  хэрэгцээнээсээ илүү вакцины тун авсан тул ядуу орнууд үлдэгдлийнх нь төлөө  тэмцэлдэх боллоо гэж Ядуурал ба Эмчилгээгүй өвчинтэй  тэмцэх даяарчлалын ONE Campaign компанийн мэдээнээс ашиглан Ройтер  дамжуулав.

АНУ, Европын холбоо, Их Британи, Австрали, Канад, Япон гурван тэрбум гаруй ванкцины тун авсан ба тэдэнд бүх хүн амаа вакцинжуулахад 2,06 тэрбум тун шаардлагатай ажээ. ONE Campaign өнгөрч буй долоо хоногт тэдэнд хандан илүүдэл эмээ хуваалцахыг уриалжээ.

АНУ-д коронавирусаар нас барагчдын тоо дайны хохирлоос хол давлаа

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д  коронавирусаар амь үрэгдэгчдийн тоо 500 мянгын босгыг алхав. Тэр нь Дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын мөн Вьетнамын дайнд алдагдсан хүмүүсийн хохирлын нийлбэрээс даван гарав. Ийм тооцоог TMZ портал хийжээ.

Портал мэдээлснээр дэлхийн хоёрдугаар дайнд 291 мянган америкчууд амь үрэгдсэн байна. Мөн түүнчлэн Вьетнамын дайнд 47,4 мянган цэргийнхэн, Солонгосын дайнд 33,7 мянган америк цэрэг тус тус үрэгдсэн байлаа.

Харин коронавирусний цар тахлын улмаас АНУ-д 500 мянга давсан хүмүүс нас бараад байна. Одоогийн байдлаар АНУ-д 29 орчим сая сая хүн өвчлөөд байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 1 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 1 цаг 24 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 1 цаг 41 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 1 цаг 42 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 1 цаг 43 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 1 цаг 45 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 1 цаг 51 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 4 цаг 9 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 4 цаг 11 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 4 цаг 12 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 4 цаг 13 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 5 цаг 51 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 6 цаг 13 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 6 цаг 18 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 6 цаг 23 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 6 цаг 35 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 6 цаг 42 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 6 цаг 49 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 20 цаг 57 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 58 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top