x

Шотландын Сент-Эндрюс хотноо байгуулсан хамгийн эртний их сургууль

Готын ба неоклассик стилийн уран барилгатай эртний Сент-Эндрюс хот Хойд тэнгисийн эрэгт байрлах ба Шотландыг ивээгч гэх Хувилгаан Андрейн нэрийг авчээ. Хот гуравхан гудамжтай бөгөөд тэнд бүх шаардлагатай  дэлгүүр хоршоо, гуанзууд, уушийн газар, номын болон хуучин эдлэлийн дэлгүүрүүд, бэлэг дурсгалын мухлагууд цугларчээ.

Сент-Эндрюст анх 1410 онд ердийн нэгэн сургуулийг байгуулжээ. Түүнийг Сорбонны их сургуулийн төгссөн хэдэн хүн үүсгэсэн байна. Дараа нь Хамба Генри Вордло  1411 оны хоёрдугаар сарын 27-нд  тэр сургуулийн бааз дээр Шотландын анхны их сургуулийг үндэслэх зарлиг гаргажээ.

Хамбын зарлигийг баталсан XIII Бенедикт гэх сөрөг пап ламын лүндэнгээр Сент-Эндрюсын их сургуулийг 1413 онд үүсгэн байгуулав. Сөрөг папын лүндэнг хүргэсэн элч нар 1414 оны хоёрдугаар сарын 4-нд хүрэлцэн ирж, мөн өдрөө их сургуулийг нээсэн баярын арга хэмжээг зохион байгуулсан байна.

Гэхдээ их сургууль байгуулагдсан өдрийг хоёрдугаар сарын 27-ноор тооцдог. Их сургуулийн 500 жилийн ойг  1911 оны энэ өдөр тэмдэглэсэн байна.

I Яков хаан 1423 онд их сургуулийг ивээлдээ аван татвараас чөлөөлсөн байдаг. Энэ их сургууль нь Оксфорд ба Кембрижийн дараа ордог Их Британийн гурав дахь их сургууль юм. Парисын альма-матерын жишгээр их сургуулийг шашины номнол, хууль эрх зүй, урлаг, анагаах гэсэн дөрвөн факультеттай нээсэн байна. Дөнгөж 16 мянган хүнтэй энэ хот 7000 оюутантай. Их сургууль төгсөгчдөөс хоёр химич, нэг  эмч Нобелийн шагнал хүртжээ.

Сонирхолтой баримтууд:

Хойд гудамжны явган хүний зам дээр аркаар гарангуут PH гэдэг чулуун бичлэг сийлэгдсэн байгаа. Домгоор тэнд протестант сурагчийг шатаасан ба тэр хараал хэлээд сүнс нь хаалганы чулуунд тамгалагдсан үлдсэн гэдэг. Бичээс дээр гишгэсэн оюутан диплом авдаггүй гэсэн дом ч бий. Тэр хараалыг тайлахын тулд тавдугаар сарын 1-ний үүрээр хуучин шилтгээний ойролцоо далайд шумбах хэрэгтэй гэдэг. Тиймээс тавдугаар сар гэхэд бичиг дээр гишгэсэн оюутны тоо хангалттай их болж, нийтийн зугаалга болон хувирдаг байна.

Бас нэг уламжлал нь оюутны улаан нөмрөг. Өмнө нь оюутнууд түүнийг заавал өмсөх ёстой байж. Нутгийн хүмүүс алсаас homo studentius ирж буйг харах ёстой байжээ. 1800 онд эргийн ойролцоо нэг хөлөг онгоц живсэн ба Жон Хокин гэдэг оюутан таван удаа тийшээ сэлж, таван удаа аварсан хүнтэйгээ эргэн ирсэн гэдэг домог байдаг. Тэр цагаас хойш улаан нөмрөгтэй оюутнууд бямба гаригийн мөргөлийн дараа усан буудлаар өгсөөд эргэн ирдэг болсон гэнэ.

Нэгдүгээр курсын оюутнууд хичээл сурлага, их сургуулийн амьдралд дасахад нь тусалсны төлөө ахлах курсын оюутнууддаа талархаж үзэм барьдаг байж. Цаг хугацааны явцад энэ нь өөрчлөгдөн арваннэгдүгээр сард өргөн үдэшлэг арга хэмжээ болж хамгийн сүүлд нь шөнөжингөө хөөсөөр биенээ шүршиж даваа гаригийн өглөө өндөрлөдөг болжээ. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 1 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 1 цаг 22 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 1 цаг 39 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 1 цаг 40 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 1 цаг 41 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 1 цаг 43 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 1 цаг 49 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 4 цаг 7 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 4 цаг 9 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 4 цаг 10 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 4 цаг 11 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 5 цаг 49 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 6 цаг 11 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 6 цаг 16 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 6 цаг 21 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 6 цаг 33 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 6 цаг 40 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 6 цаг 47 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 20 цаг 55 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 56 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top