x

ХЯТАД: Нөхөр нь эхнэртээ "гэрийн ажлын нөхөн төлбөр" олгох шийдвэр гарсан ч хангалтгүй байна гэв

Хятадын шүүх нөхрүүдэд гэр бүл салах тохиолдолд эхнэртээ " гэр бүл болсноос хойших таван жилийн турш хийсэн гэрийн ажлын нөхөн төлбөр" олгох шийдвэр гаргажээ. Нөхөн төлбөрт 7700 гаруй доллар олгох аж.

Ингэснээр Хятадад эмэгтэйчүүдийг илүү их хамгаалалтад авах болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Бээжингийн шүүх энэ долоо хоногт гэрийн ажил "биет бус үнэ цэнэ" агуулдаг тул хөрөнгийг нь тооцох ёстой бөгөөд нөхөр нь эхнэртээ нөхөн төлбөр өгөх үүрэгтэй гэжээ.

Энэхүү шийдвэр нь нийгэмд эмэгтэйчүүдийг гэртээ хийж гүйцэтгэсэн ажлыг нь хүлээн зөвшөөрөх, тэдэнд нөхөн олговор олгохын тулд нийгэм илүү их зүйл хийх ёстой эсэх талаар дэлхий нийтийн маргаантай байгаа үед давхцаж гарсан шийдвэр байлаа. 

Судалгаанаас харахад олон оронд эмэгтэйчүүд өрхийн хөдөлмөрийн харьцаанд давангайлдаг тул тэдний хүсэл эрмэлзэл, ажил мэргэжлийн боломжид саад болдог.

Хятадад зарим тоймчид энэ хэргийг нээлт боллоо гэж сайшааж байхад олон хүн нөхөн олговрын хэмжээ хангалтгүй байна хэмээж, Хятадад бүтэн цагийн асрагч нар илүү их мөнгө олж байгааг тэмдэглэв.

Weibo сайт дээр блог хөтөлдөг нэгэн хэрэглэгч "Энэ нь эмэгтэйчүүдэд маш шударга бус байна" гэж бичжээ. Энэ хэргийн талаархи hashtag-ийг Лхагва гаригийн байдлаар 570 сая гаруй удаа үзсэн байна. 

Хятадад эмэгтэйчүүд өдөрт дунджаар хоёр цаг зургаан минут гэрийн ажил хийдэг бол эрэгтэйчүүд 45 минут хийдэг гэж Хятадын Статистикийн үндэсний газраас мэдээлжээ.

Хятад дахь жендэрийн тэгш байдлыг өмгөөлөгчид энэ шийдвэр нь гэр бүлийг удирдахад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг роль чухал гэдгийг баталж байна гэжээ. Гэхдээ энэ шийдвэр нь Хятадад эмэгтэйчүүдэд хандах хандлагыг илүү өргөн хүрээнд өөрчлөх эсэхийг харах л үлдлээ гэв.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 13 цаг 48 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 15 цаг 30 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 16 цаг 0 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 16 цаг 19 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 19 цаг 50 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 19 цаг 57 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 цаг 2 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 21 цаг 42 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 21 цаг 51 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 21 цаг 59 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 22 цаг 5 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 22 цаг 24 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 22 цаг 44 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 22 цаг 49 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 22 цаг 54 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 23 цаг 0 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 23 цаг 20 мин Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийг баталлаа Өчигдөр 09 цаг 22 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна Өчигдөр 09 цаг 18 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Өчигдөр 08 цаг 34 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top