x

Спутник V вакциныг барууны хэвлэлээр үнэлэн бичиж байна

The Lancet  гэдэг нэр хүндтэй  анагаахын сэтгүүлд "Спутник V" орос вакцины  гурав дахь шатны туршилтийн дүн нийтлэгдсэний дараа барууны тэргүүлэх хэвлэл мэдээлийн хэрэгслээр түүнийг үнэлсэн материалууд нийтлэгдэж эхлэв.

Хоёрдугаар сарын эхэнд анагаахын мэргэжлийн The Lancet сэтгүүл "Спутник V" вакцины клиникийн эм зүйн туршилтын гурав дахь шатны туршилтын үр дүнгийн  тайланг нийтэлсэн ба нийт 19866 сайн дурынхны тарилгын шинжилгээ нь  уг эмийн үр дүн 91,6 хувь хүрснийг харуулжээ. 

Жараас дээш насныхны сайн дурын бүлэгт үр дүн 91,8 хувь болжээ. Туршилтын явцад ноцтой сөрөг үр дагавар илрээгүй бөгөөд гуморалийн (эсийн биш цусны плазмын молекулын дархлал үүсгэх дархлалын механизмын нэг хэлбэр) гэх дархлалтын хариу сайн дурынхны 98 хувьд үүссэн байна.

Британийн The Guardian сонин эмийн үйлчилгээний үр дүн коронавирусийн эсрэг 91,6 хувь гэж бичжээ. Сонины мэдээнд вакцинжуулалтын дараа ноцтой сөрөг үр дагаваргүй, аюулгүй эм гэж онцолжээ.

АНУ-ын Politico хэвлэлээр "Спутник V" вакцины хоёр шатны тарилга хийлгэхэд хүчтэй дархлал гаргана гэж онцолжээ. Орос вакцин жараас дээш насныханд сайн үйлчилгээтэйг энэ хэвлэл мэдээлсэн байна.

Мөн АНУ-ын өөр нэг хэвлэл The Huffington Post өмнө нь Оросыг яаран вакциныг баталсныг шүүмжилж байсан гэтэл коронавирусийн эсрэг өндөр үр дүнг орос вакцин гаргалаа гэжээ.

Харин CNN телевиз онцлохдоо, коронавирусийн халдварын хүнд тохиолдолд "Спутник V" 100 хувийн үр дүнг гурав дахь шатны туршилтаар харууллаа гэжээ.

ОХУ-ын ЭМЯ-ны Гамалеин нэрэмжит төв, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан энэ хоёрдугаар сарын 2-нд вакциныхаа гурав дахь шатны клиникийн эм зүйн туршилтын дүнгийн тайланг The Lancet сэтгүүлд нийтэлснийг мэдээлсэн байв. ОШХОСангийн тэргүүн Кирилл Дмитриев "Орост үр дүнтэй, аюулгүй вакцин бүтээж чадсаныг тэр нийтлэл харуулсан" гэв. Дэлхийн хэмжээнд гурван вакцин л 91 хувиас дээгүүр үр дүнгийн үзүүлэлтэй байгаагаас Орос вакцин л бусдаасаа давуу гэсэн байна.

М.ЦОГТ

www.iz.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 1 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 1 цаг 28 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 1 цаг 45 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 1 цаг 46 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 1 цаг 47 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 1 цаг 49 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 1 цаг 55 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 4 цаг 13 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 4 цаг 15 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 4 цаг 16 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 4 цаг 17 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 5 цаг 55 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 6 цаг 17 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 6 цаг 22 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 6 цаг 27 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 6 цаг 39 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 6 цаг 46 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 6 цаг 53 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 21 цаг 1 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 21 цаг 2 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top