x

Д.Оюун-Эрдэнэ гишүүний мэдэгдлийг генсек нь түрэв

2017 оны арваннэгдүгээр сард болсон МАН-ын XXVIII Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн нэгдсэн сургалтыг намын Хяналтын ерөнхий хорооноос энэ сарын 14-16-нд зохион байгуулжээ. Хоёр өдрийн турш зохион байгуулсан сургалтад МАН-ын аймаг, нийслэлийн хороодын дарга, гишүүдээс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож, намын дүрэм, ёс зүйн журмын хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох, цахим технологийг нэвтрүүлэх, үр нөлөөг нь сайжруулах асуудлаар санал солилцжээ.

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ-ын гишүүдээс эхлээд улс төрийн нам хүчнүүд сонгуулийн сурталчилгаагаа албан бусаар эхлүүлэх учир МАН-ын энэ удаагийн сургалтыг түүнийг угтсан бэлтгэл гэж харж болох. Гэхдээ сонгуулийн үр дүнд хамгийн их тулах багана болдог, тэр хэрээрээ хариуцлага үүрдэг намын анхан шат болох аймаг, нийслэлийн хороодын дарга нарт хийсэн сургалтын үеэр МАН-ын генсек Д.Амарбаясгалан “МАН МАНАН-гаас салах цаг болсон” гэдгийг онцгойлж хэлжээ.

Харин намын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар “МАН санах ойтой. Санах ой нь Хяналтын хорооноос эхлээд намын жирийн гишүүд дэмжигч бүрт байдаг гэдгийг өндөр албан тушаалд томилогдсон албан тушаалтан, улстөрчдөд бид сануулж байх ёстой” гэсэн байна. Нэг үгээр МАН-ын генсек МАНАН-гаас салах болсныг онцолсон бол түүнд дор бүрнээ сануулж байхыг Хяналтын хорооны дарга нь нэмж тодотгожээ.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа “Ардын намыг сонгуульд ялагдуулсан нэг хүчин зүйл бол ард түмний дургүйцлийг төрүүлж буй, төрийн албыг үнэлж зарах тухай 60 тэрбумын асуудал. Бид энэ асуудлаар хариуцлага тооцох ёстой. Эс тэгвээс Ардын нам 2020 он болон дараа дараагийн сонгуульд амжилтгүй оролцох том шалтгаан болно. Саяхан явуулсан мэргэжлийн байгууллагын судалгаанд оролцсон нийт иргэдийн 72 хувь нь 60 тэрбумын асуудлаар хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Тэгэхээр бид энэ асуудалд холбогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, эс бөгөөс ард түмэн Ардын намтай хариуцлага тооцох гэсэн хоёр сонголтын өмнө нүүр тулаад байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Гэвч Ерөнхий сайд, намын дарга болонгуутаа “60 тэрбум”-тай холбоотой асуудлаар ганц ч үг дуугаралгүй өнөөдрийг хүрсэн юм. Харин УИХ дахь МАН-ын 65 гишүүнээс 33-ыг нь буюу “олонхи”-ийг бүрдүүлж байгаа У.Хүрэлсүхийн талаас Л.Оюун-Эрдэнэ гишүүн “60 тэрбум”-тай нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболдыг бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагаар шалгуулах хүртэл чуулганд суухгүй гэдгээ мэдэгдсэн нь энэ өдрүүдийн гол сэдэв болж байна.

Хариуд нь УИХ-ын даргын ахлах зөвлөх Б.Гүнбилэг “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагуудаар шалгагдаж, тогтоогдсон асуудлын талаар мэдээлэлгүй байна уу, эсвэл үүгээр далимдуулж өөр асуудлаас олны анхаарлыг холдуулж, сарниулах оролдлого хийж байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна.  “60 тэрбум”-ын гэх энэ асуудал хэд дахин шалгагдсан, гэмт хэрэг биш нь тогтоогдсон гэдгийг дахин хэлье” хэмээх тайлбарыг өгсөн ч У.Хүрэлсүхийн тавьсан сум нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн, бай нь УИХ-ын дарга М.Энхболд гэдэг нь тодорхой болов уу. Хамгийн гол нь, МАН дахь 33-ын бүлгээс нэг нь буюу Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсний дараа эдгээр үйл явц араасаа өрнөж эхэлсэн нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн ойрын зайн улс төр хийгээгүйг илтгэх мэт. Учир нь, ацаг шүдний зөрүү гэдэг шиг ганцхан хүний илүүгээр эрх мэдлийн хуваарилалтыг өөртөө төвлөрүүлж байсан МАН дахь 33-ын бүлгийнхэн 32-ынхонтойгоо эн тэнцүү хүчтэй болсон хэрэг. Нэгэнт тооны харьцаа тэнцсэн болохоор тохиролцооны зарчим УИХ дахь МАН-ын бүлэгт дахин явна гэсэн үг. Гагцхүү Л.Оюун-Эрдэнэ гишүүний мэдэгдлийн араас МАН-ын генсек Д.Амарбаясгалан хүч нэмсэн үгийг аймаг, нийслэлийн намын хороодын дарга нарт хэлсэн нь, Хяналтын хорооны дарга нь түүнийг нь өдөр бүр сануулж байх ёстойг тодотгосон нь эрх баригчдын дунд дахин хуваарилалтын тулаан хэдийнэ эхэлснийг харуулж байх шиг. Эцэст нь хэлэхэд байдал хаашаа ч эргэсэн сөрөг хүчин АН-ынхан өөрсдөдөө ашигтай байдалд буюу Засгийн газрыг огцруулах талд л зогсоно.

Эх сурвалж: newspress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (59.153.113.42)
    UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ CHADDAGGUIM TAAJ TOGTOODOG N
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (150.129.141.46)
    Тэснэ тэснэ гэхэд тэвчээрийн чавхдас тасармаардаа,зөв шүү тууштай л байгаарай даа
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.179.99)
    AMJILT
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (64.119.20.9)
    Зөв шүү дээ. Шударга залуусын тэвчээр алдагдаж байгаа нь үнэн шүү.
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top