x

Токиогийн олимпын удирдагчаар эмэгтэй хүн томилогдлоо

Японы Засгийн газар Сейко Хашимотог Токиогийн Олимпийн зохион байгуулах хорооны шинэ тэргүүнээр томилжээ. 

Эмэгтэйчүүд хурал дээр хэтэрхий их ярьдаг гэж ёжилсон учраас өмнөх тэргүүн Ёширо Мориг огцруулсан байдаг. Ноён Мори суудлаасаа буухдаа 84 настай Японы хөлбөмбөгийн холбооны удирдагч асанг шинэ тэргүүн болгохоор төлөвлөж байсан боловч ийнхүү эмэгтэй удирдагч томилсон нь Засгийн газрын зүгээс барьсан хүчтэй арга хэмжээ байв. 

Хурдны тэшүүрийн олимпийн медальт, 56 настай хатагтай Хашимото “Зуны олимпын наадмыг коронавирусаас хамгаалахад хамаг анхаарлаа зориулж ажиллана. Японы ард түмэн эсвэл гадаад улсаас зорчин ирэх хэнбугай ч Токиогийн наадам хамгаалагдсан, аюулгүй гэж бодох болно" гэв.

Том зургаараа энэхүү улс төрийн шийдвэр нь Японы ард түмэн, ялангуяа эмэгтэйчүүдийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд олноороо дуу хоолойгоо өргөх, тэрхүү олны дуу хоолой төрийн ажилд эерэг нөлөө үзүүлдэгийн тод жишээ боллоо.

Энэ удаагийн сошиал эсэргүүцэлд залуучуудын ялангуяа эмэгтэйчүүдийн дуу хоолой ихээхэн хүч нөлөөтэй байлаа. Нөгөө талд бас энэхүү шийдвэрийг царай харсан, чадамжинд суурилаагүй шийдвэр ч гэж үзэж үгүйсгэх хэсэг байна. “Гэхдээ л өмнө нь иймэрхүү хүйсээр хэвшинжилсэн хэллэг улс төр, нийгмийн томоохон хэн нэгэн албан тушаалтан хэлсэн бол хэсэг шүүмжлүүлж байгаад үргэлжлүүлээд ажлаа хийх байсан” гэж жендэрийн болон ажил амьдралын тэнцвэрт байдлын талаар хамгийн их борлуулалттай ном бичсэн Казүёо Кацума хэлжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 20 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 28 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 31 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 32 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 2 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 2 цаг 52 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 3 цаг 9 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 3 цаг 10 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 3 цаг 11 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 3 цаг 13 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 3 цаг 19 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 5 цаг 37 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 5 цаг 39 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 5 цаг 40 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 5 цаг 41 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 7 цаг 19 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 7 цаг 41 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 7 цаг 46 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 7 цаг 51 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 8 цаг 3 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top