x

Хонконгод анх удаа хүн амын тоо буурчээ

Жил бүр тогтмол буурах хандлагатай байсан бага төрөлтөнд энэ жил ковид-19 цар тахал нөлөөлж, үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш сүүлийн хорин жилийн хугацаанд анх удаа Хонконгт хүн амын тоо буурсан үзүүлэлт тэмдэглэгджээ.

Энэ үзүүлэлтэд мөн ХонгКонгчуудын гадаадад цагаачлах нь ихэссэн нөлөөлсөн байна.

Эдийн засгийн идэвхтэй хүн ам 2020 онд 7.47 сая болж буурсан нь өмнөх оныхоос 0.6 хувиар буурсан гэж Хүн амын тооллого, статистикийн газрын жилийн тайланд мэдээлсэн байна. Энэ нь 1961 оноос хойш найдвартай тоон үзүүлэлтүүд бүртгэгдэж эхэлснээс хойшхи анхны уналт болж байна.

Үүний зэрэгцээ, Хонконгийн ажилгүйдлийн түвшин Нэгдүгээр сард өмнөх гурван сарын дунджаас 6.6 хувь байснаас гурван сарын дундаж 7 хувь болж өсжээ. 

Энэ тоо нь өмнөх амьсгалын замын цочмог хам шинжийн пандемакаас эргэж сэргэж байсан 17 жилийн түүхэнд гарсан дээд үзүүлэлт юм. Өнөөгийн цар тахлаас үүдэн Хонгконгод төрөх хүүхдийн тоо 18.5 хувиар бууран, өнгөрсөн онд 43100 болж, 49800 хүн нас барсныг засгийн газар хүн амын "байгалийн бууралт" гэж тодорхойлжээ. 

Засгийн газрын таамаглалаар 2026 он гэхэд Хонконгод дөрвөн хүн тутмын нэг нь 65-аас дээш насны хүмүүс байхаар байна. Өнгөрсөн жил тус хотод гэр бүлийн гишүүдтэйгээ уулзахаар суурьшсан эх газрын хятад иргэд хилийн хяналт, хорио цээрийн дэглэмийн улмаас 74 хувиар буурч 10100 болж, харин Хонконгын 49900 оршин суугч хотоос холдож, хүмүүсийн цэвэр гадагш урсгал үүсгэсэн байна.

Хонконгийн засгийн газар цагаачлалын цар хүрээг ийн тогтоосон байдаг.

"Хонконгийн оршин суугчдын ажил хөдөлмөр эрхлэх, сурах зэрэг тодорхой зорилгоор Хонконг руу орох эсвэл гарах нь үзэл баримтлалын хувьд цагаачлал эсвэл суурьшлаас ялгаатай" гэж засгийн газрын төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ. 

Мөн "Олон улсын хот байхын хувьд Хонконгийн хүн ам үргэлж хөдөлгөөнтэй байдаг" гэжээ. 

Орон нутгийн эрх баригчид цагаачилж буй иргэдийн талаар тоо баримт гаргадаггүй ч гэсэн "цагаачлахад шаардагдах баримт бичиг" болох "эрүүгийн ял шийтгэлгүй гэсэн гэрчилгээ" авах өргөдөл нь 2019 онд 43 хувиар өсч, 2018 онтой харьцуулахад хамгийн сүүлийн үеийн тоо болох 33,000 болж өссөн байна.

Их Британийн Дотоод хэргийн яамны тооцоолсноор ХонКонгийн Британийн үндэсний (хилийн чанад дахь) паспорт эзэмшигчдэд зориулж цагаачлалын шинэ маршрут нээснээс хойш ойрын таван жилийн хугацаанд 322,400 орчим иргэн Их Британи руу нүүнэ. Канад саяхан Хонконгчуудад зориулсан цагаачлалын арга хэмжээгээ зөөлрүүлэх чиглэлээр Их Британийг мөрөөр дагасан билээ. Энэ алхамууд 2019 онд засгийн газрын эсрэг томоохон эсэргүүцлийн жагсаал хийсний дараа Бээжин зургадугаар сард Хонконгод үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөж, олон хүнийг хотоос бүрмөсөн орхиход хүргэсэн гэж үзэж байгаа.

Хуучин Британийн колони байсан ХонгКонгийн хүн амын өсөлтөд эх газрын Хятадаас ирсэн цагаачид маш их нөлөөтэй байсаар ирсэн. 1997 онд энэ хот Хятадын мэдэлд эргэн ирснээс хойш дор хаяж 1.5 сая хүн буюу нийт хүн амын тавны нэг нь эх газраас Хонгконг руу нүүсэн байна.

Бага төрөлт нь Ази тивийн засгийн газрын хувьд томоохон асуудал хэвээр байна. Тайвань, Өмнөд Солонгос хоёулаа өнгөрсөн онд нас баралт төрөлтөөс илүү байгааг мэдээлж, 2019 онтой харьцуулахад хүн амын тоо 0.18 хувь ба 0.04 хувиар буурчээ.

Б.Бүжлхамаа

www.asia.nikkei.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 19 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 27 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 30 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 31 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 2 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 2 цаг 51 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 3 цаг 8 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 3 цаг 9 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 3 цаг 10 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 3 цаг 12 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 3 цаг 18 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 5 цаг 36 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 5 цаг 38 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 5 цаг 39 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 5 цаг 40 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 7 цаг 18 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 7 цаг 41 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 7 цаг 45 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 7 цаг 50 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 8 цаг 2 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top