x

НҮБ-ын Хүүхдийн сан агаарын тээврийн 10 гаруй компанитай вакцин тээвэрлэх хэлэлцээр байгуулжээ

НҮБ-ын Хүүхдийн сан дэлхийн агаарын тээврийн тэргүүлэх 10 гаруй компанитай Агаарын тээврийн хүмүүнлэгийн хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурлаа. 

Агаарын тээврийн компаниуд “COVID-19”-ийн эсрэг вакцин болон эм, эмнэлгийн хэрэгсэл, цар тахалтай тэмцэхэд зориулсан бусад чухал хэрэгслийг тээвэрлэх гэрээнд ийнхүү нэгдэж байна. Компаниуд вакцин болон эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэхэд тэргүүний ач холбогдол өгч, шуурхай тээвэрлэх юм. Тус хэлэлцээр нь цаашид ч хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн онцгой байдлын үед ашиглах логистикийн нэгэн чухал механизм болж, тогтвортой ажиллах юм.  

Хэлэлцээр нь 100 гаруй улс орны агаарын тээврийн замыг хамарсан томоохон компаниудыг нэгтгэж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн энэхүү Агаарын тээврийн хүмүүнлэгийн хэлэлцээр нь “COVID-19”-ийн эсрэг вакциныг дэлхий даяар тэгш хүртээмжтэй түгээх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрийг  дэмжин ажиллах юм.

КОВАКС хөтөлбөрийн хуваарилалт, түгээлтийн урьдчилсан хуваарийн дагуу эхний ээлжид дэлхийн 145 улс орон дунджаар хүн амынхаа 3 хувийг 2021 оны эхний хагасаас эхлэн дархлаажуулах вакциныг хүлээж авна. Гэхдээ эдгээр улс орнууд тодорхой шаардлагуудыг хангаж, хуваарилалтын эцсийн төлөвлөгөөнд хамрагдсан байх ёстой юм.   

Хэлэлцээрт хамрагдаж буй агаарын тээврийн компаниуд вакцин болон нэн шаардлагатай хэрэгслийн тээвэрлэлтийг хурдан шуурхай хийж, хадгалалтын горим, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээхээс гадна шаардлагатай чиглэлд нислэгийн тоо, хүчин чадлаа нэмэх үүрэг хүлээнэ.

Олон зуун сая хүний амь насыг аврах энэ чухал ачааг шуурхай, аюулгүй тээвэрлэх нь хүүхэд, гэр бүлүүдэд зориулсан тусламж үйлчилгээнд чухал дэмжлэг болох юм. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакциныг нийлүүлж, тэргүүн эгнээнд ажиллаж буй ажилтнуудыг вакцинжуулснаар эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг хэвийн горимд нь эргэн оруулахад дэмжлэг үзүүлнэ.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан вакцин, тариур, халдварын эсрэг хамгаалалтын хувцас, хэрэгслийн худалдан авалт, олон улсын тээвэрлэлт, улс орнуудын бэлэн байдлыг хангах чиглэлд ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 20 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 28 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 31 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 32 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 2 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 2 цаг 52 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 3 цаг 9 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 3 цаг 10 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 3 цаг 11 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 3 цаг 13 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 3 цаг 19 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 5 цаг 37 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 5 цаг 39 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 5 цаг 40 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 5 цаг 41 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 7 цаг 20 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 7 цаг 42 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 7 цаг 46 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 7 цаг 51 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 8 цаг 3 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top