x

АНУ-д их хэмжээний цас орсонтой холбоотойгоор 23 хүн нас баржээ

Энэ долоо хоногт АНУ-ын өмнөд болон төв хэсгийг хамарсан цасан шуургатай холбоотой амиа алдагсдын тоо урьд өмнө хэзээ ч бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдлээ.

Хьюстонд машинаа халаах гэж оролдож байсан нэг эмэгтэй охины хамт угаарын хийд хордож нас барсан гэж цагдаагийн газраас мэдээлэв. Түүнчлэн орон гэргүй эр явган хүний ​​гарц дээрээс нас барсан байдалтай олджээ. Даваа гаригт Хьюстон хотын төвд хэсэгт хэт хүйтнээс болж нас барсан хүн олдсон гэж тус мужийн цагдаа Харрис хэвлэлд өгсөн яриандаа дурьджээ. 

Мягмар гаригийн эхээр Техас мужийн Сугар Лэнд хотод цахилгаангүй байсан хороололд байшин шатаж эмээ, гурван хүүхэд амиа алдсан гэж орон нутгийн мэдээнд мэдээлэв.

Луизиана мужийн өмнөд хэсэгт нэгэн хүн мөсөн дээр хальтирч унахдаа толгойгоо цохиж амиа алдсан талаар албаны хүмүүс мэдээлж, 10 настай хүү мөсөн цөөрөмд унаж Теннеси мужид нас баржээ. Мөн Сан Антонио хотын эрх баригчид цаг уурын нөхцөл байдал 78 настай эрэгтэйг нас барахад нөлөөлсөн гэж мэдэгджээ.

Замын халтиргааны улмаас Кентукки, Техас мужуудад 10 хүн нас баржээ. Мөн Форт-Уортод 100 гаруй тээврийн хэрэгсэл мөргөлдөж, зургаан хүний ​​амь нас хохирсон байна.  Миссурид даваа гаригийн үдээс хойш 59 настай эрэгтэй халтиргааны улмаас цас цэвэрлэгч машинтай мөргөлдөж амиа алджээ.

Даваа гаригийн сүүлээр Хьюстонд автомашины ослын дараа тээврийн хэрэгслээс буусан хүнийг дайрсан харамсалтай осол гарчээ. 

Мөн энэ долоо хоногт цаг агаараас үүдэлтэй сүйрэл нь зөвхөн мөс, цаснаас үүдсэнгүй. Хойд Каролинагийн далайн эрэгт Мягмар гаригийн өглөө хар салхи гурван хүний ​​аминд хүрч, дор хаяж 10 хүнийг гэмтсэн боловч цаг уурын хувьд өвлийн шуургатай холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 12 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 20 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 23 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 24 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 2 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 2 цаг 44 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 3 цаг 1 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 3 цаг 2 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 3 цаг 3 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 3 цаг 5 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 3 цаг 11 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 5 цаг 29 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 5 цаг 31 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 5 цаг 32 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 5 цаг 33 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 7 цаг 12 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 7 цаг 34 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 7 цаг 38 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 7 цаг 43 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 7 цаг 55 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top