x

ДХБ-ын ерөнхий захирлаар Африк гаралтай эмэгтэй томилогдлоо

Нгози Оконжо-Ивеала Даваа гариг буюу өчигдөр Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирлаар батлагдаж, дэлхийн худалдааны байгууллагыг удирдсан анхны эмэгтэй, анхны Африк хүн болов.

Хамгийн сүүлд үлдсэн өрсөлдөгч нэр дэвшигч Өмнөд Солонгосын худалдааны сайд Ю Мён Хи өрсөлдөөнөөс гарсны дараа Оконжо-Ивеалаг Дэлхийн худалдааны байгууллагаас томилжээ. Тэрээр 3-р сарын 1-нд ажлаа эхлүүлж, эхний ээлжинд 2025 оны Наймдугаар сард сар хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэх юм.

Эдийн засагч, Нигерийн Сангийн сайд асан Оконжо-Ивеала Европын Холбоо, Хятад, Япон, Австрали зэрэг ДХБ-ын гишүүн орнуудын өргөн дэмжлэгийг авчээ.

"Гүн шинэчлэл"

ДХБ нь 1995 онд бүх нийтийн ашиг тусын тулд нээлттэй худалдааг дэмжих зорилгоор байгуулагдсан. Олон улсын худалдааны дүрмийг хэлэлцэж, удирдаж, 164 гишүүнийхээ дунд үүссэн маргааныг шийдвэрлэхийг хичээдэг байгууллага. Гэхдээ тус байгууллага нь гишүүн орнууд, ялангуяа АНУ, Хятад хоёрын хоорондох худалдааны маргаан гарахаас урьдчилан сэргийлэхийн төлөө тэмцэж ирсэн. Женевт төвтэй тус байгууллага Роберто Азеведо наймдугаар сард төлөвлөснөөс нэг жилийн өмнө огцорсноос хойш байнгын ерөнхий захиралгүй байжээ. 

Оконжо-Ивеала шинэчлэл хийх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэв.

Энэ талаар CNN-д өгсөн ярилцлагадаа "Сэтгэл их хөдлөхийн зэрэгцээ их сүрдэж байна. Би энэ сорилтыг тэсэн ядан хүлээж байна. Байгууллагын нэрийг өөрчлөх, байр сууриа өөрчлөхөд гүнзгий шинэчлэл хийх шаардлагатай байна" гэж хэллээ.

Мөн Оконжо-Ивеала хэлэхдээ "Ковид-19"-той тэмцэх дэлхийн хүчин чармайлтыг эрчимжүүлэх нь нэн тэргүүний зорилт гэв.

Тэрээр "Надад нэн тэргүүнд тавигдах зорилтуудын нэг бол худалдаа, ДХБ нь Ковид-19 цар тахлын эсрэг шийдлүүдийг эрүүл мэндийн хувьд төдийгүй эдийн засгийн хувьд авчрахад хэрхэн илүү хүчтэй үүрэг гүйцэтгэх вэ гэдэгт түрүүлж анхаарал тавьж ажиллана. Эдийн засгийн сэргэлт наймаанаас хамаарах хэдий ч нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд "сайн худалдаа" шаардагдана" " гэсэн юм.

Оконжо-Ивеала Дэлхийн банкинд 25 жилийн турш хөгжлийн эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү удирдах захирлын албан тушаалд очжээ. Тэрээр коронавирусийн эсрэг вакциныг дэлхий даяар түгээхэд хувь нэмрээ оруулж буй Gavi компанийн удирдах зөвлөлийг ахалж, Арванхоёр дугаар сард бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Баян орнууд вакцинаа хуваалцах тал дээр хангалтгүй ажиллаж байна гэсэн мэдээллийн хариуд Оконжо-Ивеала "Дэлхийн худалдааны байгууллагад вакцины хүртээмж, тэгш байдал, эмчилгээ, оношилгоонд хамрагдах боломжийг олгох дүрэм журам хэрэгтэй" гэсэн юм.

Руандагийн ерөнхийлөгч Пол Кагаме хөгжиж буй орнууд иргэддээ шаардлагатай вакцины хангамжийг авч чадахгүй байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрээр "Баян, хүчирхэг улс орнууд олон вакцины хангамжийг түгжихээр яаравчилж байна. Муухай нь гэвэл зарим нь вакцинаа хуримтлуулдаг. Хэрэгцээтэй хэмжээнээсээ хэд дахин их тунг худалдаж авдаг. Энэ нь Африк болон бусад хөгжиж буй орнуудыг вакцины дараалалд хамаагүй хоцроох, эсвэл огт оруулахгүй байх халтай" гэв.

Оконжо-Ивеалагийн томилгоог түүний төрөлх Нигери улсын хүмүүс хийсэн томоохон амжилт хэмээн үнэлж, Африкийн өвөрмөц хэв маягийн #АнкараАрмийг аль хэдийнэ онлайнаар давалгаалаад эхэлжээ.

Нэг хэрэглэгч твиттертээ "Хиллари [Клинтон] өмд, хослолын армитай байсан. Бид NOI-д зориулж # АнкараАрмийг бүтээх гэж байна! Бэлэн байгаарай, Хоёрдугаар сарын 15" гэж жиргэжээ. 

Б.Бүжлхамаа

www.cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 16 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 24 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 27 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 28 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 2 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 2 цаг 48 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 3 цаг 5 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 3 цаг 6 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 3 цаг 7 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 3 цаг 9 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 3 цаг 15 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 5 цаг 33 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 5 цаг 35 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 5 цаг 36 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 5 цаг 37 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 7 цаг 15 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 7 цаг 38 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 7 цаг 42 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 7 цаг 47 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 7 цаг 59 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top